Дөрвөн мөртүүд


Жил бүр уламжлал болгон зохиодог үгийн шид амилах “Болор цом” яруу найргийн наадам энэ жил 42 дахь удаа үзэгчдийн мэлмий, сонорыг мялаах бүлгээ. Эгшиглэнт эхийн ивээлийг энэ жил хэн хүртэх бол. Шүлэг яруу найраг сонирхогчид “Болор цом” яруу найргийн наадмын өмнө бие, биедээ тавьдаг таавар энэ болов уу. "Монголын үнэн" сонин 42 дахь удаагийн “Болор цом”яруу найргийн наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд эгшиглэнт эхийн хишиг хүртэгч “Болор цом”-ын эзэдтэй ярилцаж, зохиол бүтээлийг нь танилцуулж байгаа юм. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, зургаа дахь  “Болор цом”-ын эзэн Тангадын Галсангийн “Дөрвөн мөртүүд”-ийг толилуулж байна.

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Шижир цацрагт нараан дэлхий тойрч нас нэмсний 
ДАН баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны 
ДАВХАР баяр
Шинэдэн цэцэглэх хавартай энх золгосны 
ГУРАМСАН баяр
Шинийн нэгэн гэмээ нь эгнэн давхацсан
 ГУРВАН БАЯР

МОНГОЛ ОРОН
Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон
Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин
Yнэн худлын хоорондох Эрлийн луужин
Өн эртний монгол-миний ЭХ ОРОН

ЭЗЭН
Yнэгэн харанхуйгаар сэрж ОД МИЧИД-ээ бүртгэнэ.
Yүр цүүрээр гадаалж ТЭНГЭРИЙН ЦАРАЙ 
шинжинэ.
Наран мандахаас өрсөж НАЙМАН ЗОВХИС-оо 
халиана.
Малчин монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН

ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно.
Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ.
Амраг ханиа бусдад булаагдаж болно
Алгахан газраа ч харьд алдаж болохгүй ээ

МИНИЙ УРИА
Цээлхэн дотортой ард түмэн минь эртний 
түүхээ сөхөцгөө
Цэцэн ухаан арга билгээр элэнцийнхээ 
бичээсийг сурцгаа
Чингэс Богдын тал нь БОСОО 
бичгээрээ жигүүрлэцгээ
Цэдэнпилийн тал нь ХЭВТЭЭ үсэгтэйгээ тийчилцгээ

ЖАМ ТАНИХУЙ
Хөөн дунд цагаан байх хэцүү
Хөлдүүсэн дунд YНЭНЧ нь ганцаардах хэцүү
Усаар гал ноцоох энэ бүхнээс хялбардуу

УХААНЫ ЦАРАА
ХОДООД УХААНТ хоолны хийц цайны сүүнд 
бодол нэрнэ
ХОНОГИЙН УХААНТ ховрын бараа хаврын 
борц бодно
ХОЖУУ УХААНТ насны намар,нөхрийн 
нөмөр бодно.
ХОЛЫН УХААНТ эх орныхоо заяаг бясалгана.

МАРТАШГYЙ ШӨНӨ
Эр цэрэгт мордохын урьд шөнө
Эцгийн гэрт сэтгэлд тогтсонгүй
Чөтгөртэй уулыг айлтгүй давлаа
Хайртай түүндээ саадгүй очлоо.

YГИЙН БУЗАР
Биеэ тоосон хөвүүн өлссөндөө уурлажээ
Битгий хуц гэж ЭЭЖ-дээ хэлжээ
Энэ үгийг сонсуутаа аймаар шүү
Ээж нь гэв гэнэт нохой болчихжээ.

ДЭЭДИЙН ШАГНАЛ
Ангасан цөлд бол аадар буух нь шагнал
Намаг балчигт бол НАР ээх нь шагнал
Надад бол наян таван жил
НААДАМ YЗЭХ нь дээдийн шагнал

ӨВӨӨ АЧ ХОЁРЫН ЯРИА
Эзгүй ханхай энэ гэр, галгүй атлаа
Идэр есөөр ч дулаан санагдах юм.Хачин аа
Чагтгандаа хадагтай,хоймроон бурхантай гэрээс
Жавар, сүүдэр хоёр өвөл ч үргэдэг юм шүү

АЧТАН
Эрхэлж явтал нүдэнд шороо орж би уйлав,
-Эмнэлэгт очиж янзлуул гэж аав зарлигдав,
Гэрэлд зургийг нь авахуул гэж эмч хойшлуулав
Гэтэл ээж л хэлээрээ нүдийг минь долоож эдгээв.

ХЭРЭГЦЭЭ
Тавган дээр талх байвал учиртай
Талхан дээр цөцгий түрхвэл нүнжигтэй
Цөцгийтэй талхаан хуваахад найз хэрэгтэй
Цөмөөрөө хуваахын цагт инээд баясал хэрэгтэй

Талархал хөөрхийлэл
Солонго үзэхийг хүсдэгт нь СОХОР -ыг 
би дээдэлдэг
Түүхээ сонсохыг хүсдэгт нь ДYЛИЙ-г би хүдэлдэг
Хөрстийг тойрох хүсэлтэйд нь ХӨЛ-гүйг 
би талархдаг
Тэнэх,үзэх,сонсох хүсэлгүйд нь ТЭНЭГ-ийг 
би хөөрхийлдөг

Хөдөөгийнхний зан
Дэвс сайт эмээл нь байвч эмнэгт тохох тэнхэлгүй
Дэл сайт азарга байвч ээмээллээд унахын 
золбоогүй
Дэлэн сайт гүүнүүд байвч эсэгий нь уухын буянгүй
ДЭЭГYYР САНААТ-ыг хөдөөгийнхөн,эр хүнд 
тоолдоггүй

ХYЛЦЭЛ
Ишигчин хургачин насны алдааг БYРЭН уучил
Эмээл дээр дэрвэх насны алдааг ХАГАС уучил
Эрийн цээ цээлсэн насныхыг ХУГАС уучил
Итгэл дааж чадаагүй идэр эрийг БYY уучил

ЛАВ ЗӨВ
Усанд живж байгаа хөлөг онгоцыг орхин 
зайлах нь зөв
Улалзан шатаж бүхий өргөө гэрээс зугтаан
 гарах нь зөв
Галд шатаж,аюулд живж байхад нь хэний хүү хэн ч
Ганц олддог ЭХ ОРНОО хаяж орхих эрхгүй нь лав

МОНГОЛ ХYНИЙ СОНЖОО
Хэдийгээр чи зоон дээрээ хөх мэнгтэй ч
Хэнхдэгээ дэлдэн ЧИНГИСИЙН УДАМ 
гэж хашгирдаг байлаа ч
"ГЭСЭР", "ЖАНГАР", "НУУЦ ТОВЧОО" -гоо 
мэддэггүй бол
Хэрхэвч чи эх оронч МОНГОЛ ХYМYYН БУС

ЦЭЭР
Ээж аавыг дүү минь хялайж битгий хараарай
Эрлэг хожмын өдөр тэвнээр нүдийг чинь 
чичнэ шүү гэж
Эгч минь надад хүнээс нууцхан шивнэсэн
Энэ л өдрөөс би гөлөг ч хялайхаа больсон

ЦУГ УЙЛНА
Хэлтгий заяат хүний ертөнцөд ЭХ уйллаа
Хэвлий дотор нь бяцхан хүүхэд мэгшин уйллаа
Түнэр шөнө шиг эр,эхнэрээ жанчлаа
Төрөөгүй жаал цуг уйллаа

ӨВГӨДИЙН УХААН
Ариун сүүн мөртнийг хөөдөх үг
Аман дотороос минь уначихвал яана гэж
Өвгөн би хэрсүүлэн цэнэдэг
Yг,хоол хоёроо өдрөөс өдөрт цөөлдөг

YYРСЭЭН
Таван ханатын хоймроос хуурын аяалгуу хүнгэнэв
Тарсан сүргээн хумингаа АЗАРГА үүрсэв
Агьт цэнхэр талаас гүйгүүл морин янцгаав
Авдрын ширгүү дэх ХУУР гүү саамштал үүрсэв

ТОРТОГТОЙ НАР
Цэнгэг ариун хөдөө нутгийн тэнгэрт
Цэл залуухан шижир нар мандах юм
Тоос тортогтой хот суурингийн огторгуйд
Тогоо шөргөөсөн төлөг шиг Нар бэлчих юм

НОХОЙН НУУЦ
Зүрх зоригтой нохой ЧОНО өөд хуцдаг
Зөнөг харалган шаар нохой ХОНЬ өөд боргоодог
Уугаадас нь ихэдсэн ярдаг нохой ЭЗЭН өөдөө 
хуцдаг
Уйдаж залхсан гинжний нохой САР өөд ульдаг

ТОРНИХЫН НУУЦ
Идэш ууш сайтай хүүхэд СӨӨМ өсдөг
Инээд баясал дунд хүүхэд ТӨӨ өсдөг
Итгэл хайран дунд ТОХОЙ өсдөг
Эрдэм ажил дунд АЛД өсдөг

БУХАЛ
Олон ногоон бух
Ойн захаар бэлчээрлэх нь
Өчигдөр манхайхны хадаж овоолсон
Yй түмэн БУХАЛ ажээ,

БYРГЭДИЙН УХААРАЛ
Хөрст газар сэтгэл тогтохгүйгээ мэдээд
Хөхрөгч тэнгэрт бүргэд нисчээ
Yүлтэй тэнгэрт бие тогтохгүйгээ мэдээд
Yүртэй халилдаа эргэж иржээ,

ЗЭВYYН АСУУЛТ
Говьд ойр нь загаа түүгээд дууслаа
Голд ойр нь загсаа шүүгээд дууслаа
Заг одоо <Улаан ном>-д үлдэх үү
Загас<Шилэн цөөрмөгт> үржих үү

ТАРХИНЫ МАГТААЛ
Эх түүхээ их мэддэг
Ирээдүй цагаа эрт хардаг
Одоо цагаа онц таньдаг
Оюун тархи минь НАРАН БӨМБӨРЦӨГ!

МИНИЙ ХЭМЖИХYЙН УХААН
Ургаж байгаа энэ НАР-АЛТАН ТОЙРОГ!
Унаж байгаа тэр САРАН МӨНГӨН ДУГАРИГ!
Ирж яваа галуудын цуваа адил хажуут ГУРВАЛЖИН
Эргэн тойрон минь бүхэлдээ амьд 
ХЭМЖИХYЙ УХААН

ТЭВЧЭЭР
Эр цэргийн гэргий
Итгэл хадгалдаг бат цоожтой
Далан түлхүүрт үл нээгдэх
Давхар цоож-Тэвчээр гэдэг нэртэй

ЗYYД
<Ээжийнхээ сүүг хөхөж цадсан
Эрх хүүхэд болжээ!> гэж аав нь зүүдэлнэ
<Эмнэгийн чихийг тас мушгиж номхруулсан
Эрэлхэг адуучин болжээ!> гэж хүү нь зүүдэлнэ

ӨВГӨД
Магтаалд харам хүрэн өвгөд
Манай нутгийн хүнлэг мэргэд
Монголоо дэлхийтэй дугуйлсан тэд
Морь унасан ХYН БYРГЭД

МӨНХӨЖРӨЛ
Хөлөг нь үхэвч удам нь үлддэг
Хөгшид нь үхэвч хайр нь үлддэг
Цэцэг нь хагдравч үр нь үлддэг
Цэнхэр талд минь амьдрал мөнх!

СУРГААЛ
Яс гэмтэх гайгүй хөө
Гэмтэлд очоод л бороолчихно.
Ёс алдах гайгүй ээ хө
Гэр нурж,төр ганхана.

БАЯСАЛ ГОМДОЛ
Өөрий нь хагалахад
Эх газар баярлажээ.
Өчүүхэн ургац авахад
Элэг эмтрэн гомджээ.

YРС ХӨДЛӨХ УЛИРАЛ
Хурга хэвлий дотроо хөдөлж байна
Хуц болчихоод чоно мөргөн зүүдэлж байна.
Унага хэвлий дотроо хөдөлж байна.
Улсын баяр наадамд түрүүллээ хэмээн зүүдэлж байна.


ГЭРЧ
Эх орондоо хайртай!
Шарх минь гэрч
Эрхэлсэн ажилдаа дуртай
Шагнал минь гэрч!

ГАЙХАМШИГ
Уран гартан
Ертөнцөд байгааг л сэргээн хийлээ
Ухаан-авьяастан
Ерөөсөө байгаагүйг шинээр бүтээлээ.

БАГТААМЖ
Ус гал хоёрыг нэг гэрт хадгалж болно.
Ухаантан тэнэг хоёр нэг гэрт амьдарч болно
Арслан хонь хоёр нэг ууланд бэлчиж болно
Аз жаргал, сархад хоёр нэг гэрт үл багтана

ЁС ЁМБОГОР
Өрөм таргаа босоо идвэл
Yнээ дутуу тугаллана гэж
Аравтай эгч нь аяархан хэллээ
Тавтай дүү нь тарган сууж уулаа,

МАЛЧНЫ ЦЭЭР
Хөдөлгөөн хазаары нь амгайвчлан, 
олмы нь султгаж усалдаг
Хүндтэнээн тохойгий нь түшиж морин дээр 
унуулдаг
Хөеөний мэхээрээс жалавчийг нь авч 
хулгананад хувь үлдээдэг
Хүндлэг малчин ёсоон гээвэл, хөөрхий бид 
эрэмдэг зэрэмдэг

YYР
Хүмэлт талаасаан адуун сүрэг голд орох нь
Гөлмөн төмөр дээвэр дээр мөндөр бөмбөрдөх 
шиг содон
Таван мянган адууны хоёр түмэн хөл
Дайрган дундах өндгийг гишгэлгүй өнгөрсөн нь 
нинжин,

ТЭР АЯАРААН НАЙРАГ
Аргамгаан сойгоод цоллох нь ЯРУУ НАЙРАГ
Айргаан дуутай хуруудах нь ТОО БОДЛОГО
Алсаас дуулалдан давхилдах нь ХӨДӨЛГӨӨНТ 
ЗУРАГ
Аяа миний Монгол тэр аяараа тансаг НАЙРАГ!

ШУЛУУН YГ
Умгар гэртэй байсан чи ДУГАНАТАЙ болжээ
Улаан тоонотой байсан одоо ЦООХОР болжээ
Өмсгөл чинь хурга байсан одоо БУЛГА болжээ
Yнэнийг хэлэхэд өдгөө ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ л үлджээ

ХОТОЧ НОХОЙ МИНЬ
Хотондоон чоно оруулсан НОХОЙ
Хорь хоног өөрийгөөн хэмлэн гаслав
Чухам л тэр өдрөөс хойш би
Чулуугаар нохой шидэхээн болив

ТУУРАЙН НYД
Халамцуу эр алавхийн мориндоон үсрэв
Харанхуй шөнийн талаар оч бадраан чавхдав
Туулайн бүжин, могойн өндөг нэгийг ч гишгэлгүй 
өнгөрөв
Туурайн доороо миний морь дөрвөн нүдтэйг мэдэв,

ХОНИНЫ ХИШИГ
Хаврын өдрийн уртад аавтайгаан хонинд явлаа
Халуун хошуут сүргээн аалиг яргуйд цатгалаа
Хашин морио чөдөрлөчихөөд хурга үүрэн гэртээ 
ирлээ
Хаалга өөрөө онгойж босго сөөм намслаа.

МИНИЙ ААВ
<Ирвэс чонон дунд сүргээн өсгөж чаддаг
Эрдэмтэй монгол олоод ир!> гэвэл миний аав.
Монгол Улсын сүлдэн дотор давхиж яваа
Морьтон хэн бэ гэвэл тэр:миний аав

УХААНЫ ГЭГЭЭ
Yлийн оготно шүүрсэн бол муур байж таараа
Yнэг чоно базсан бол бүргэд байж таараа
Аргаль янгирт дүүлсэн бол ирвэс байж таараа
Аль алины нь өршөөсөн бол хүн байж л таараа

ХОНЬ YРГЭХYЙ
Сүрэг тогоруу дэрхийн нисэх шиг
Шөнийн харанхуйгаар хонь үргэв
Хоттой буян минь ганц дэрхийхэд
Хоёр өдрийн өөхөн тарга нь хийсэв

ТЭГШ ДӨРӨВ
Харамгүй өглөгч намар-миний ээж.
Хатуу сургаалт өвөл -миний аав.
Жам нь дэлгэр хавар-миний хүү.
Жаргалан тэгш зун-миний хань.

НYYДЭЛ
Айл хот,буянт сүрэг хаана байгааг
Атаатны онгоц нарийн тагнаад буцжээ.
Yүр гэгээрүүт бөмбөг мултлахаар ирсэнд
Yнснээс бусад нь нүүчихсан байжээ.

МАЛЧНЫ ЭРДЭМ
Өглөө босоод малчин хөх ТЭНГЭРЭЭН харна
Yүл нэвт, сансар нэвт, ОДДООН харна
Yндэс нэвт,газар нэвт,УС чийг харна.
Өвөл нэвт, хавар нэвт ЗУНЫГ харна.

МАЛЧНЫ БАХАРХАЛ
Арслантай авдрынхаа ёроолд алт мөнгө нөөдөггүй
Анд нөхрийнхөө хөлд алд алам ухдаггүй
Аминдай нарынхаа нэрийг ашиг хонжоон дээр зээлдэггүй
Аз жаргал минь тэгээд ч амсраараа дундран янддаггүй

ӨРГӨӨ
Өрхий нь татсан өргөөг нарны наахнаас ажлаа
Өргөрөг уртраг нь сүлжилдсэн бяцхан 
дэлхий харагдлаа
Уртраг өргөрөгт дэлхийгээ номин 
сансраас халиалаа
Уньтай, ханатай, тоонотой Монгол өргөө харагдлаа.

МАЛЧНЫ ХYYХЭД
Хоёр хүү минь сургуулиасаа гэртээн ирнэ.
Хоньчин би гурван сар амран жаргана
Дүү нь бага ч гэлээ дөрвөн хүний тустай
Ах нь атигар ч гэлээ арван хүний нэмэртэй

МАЛЧНЫ БУХИМДАЛ
Бухассан үнэ нь байвч бух нь үгүй
Буурссан ингэ нь байвч буур нь үгүй
Малчин хүүхнүүд нь байвч эрчүүд нь үгүй
Манай говь эзгүйрч эл хульдах нь эвлэршгүй

АДУУЧИН ААВ МИНЬ
Цэцэгт зуны гурав, намрын гурав
Чилийсэн зургаан сар цай амсаагүй
Аавынхаа салхин доогуур даагатай өнгөрөв.
Айргийн сайхан анхилан сэнсэн хийв.

ДӨРВӨН МОРЬТОН
Жил хэмээх урт алаг замд
Улирал хэмээх дөрвөн морьтон давхилдана
Өвөл, хавар, зун, намар
Өртөөлж алс ирээдүй өөд уралдана.

МИНИЙ ДАР-ЭХ
Хүүхэд насандаа тусархаг хөнгөн
Хүүхэн насандаа зүслэг хөөрхөн
Хөвөө насандаа хүнлэг намбатайхан
Хөгшин минь наддаан амилсан Бурхан

НАГАЦЫН СУРГААЛ
Өвсний сахлагт морион эс аргамжвал
Өлөн боохойд хүнс бэлдэхийн ёоз!
Өдрийн явдлаа шөнө эс тооцвол
Өтлөх насандаа хүнд нь хөнгөрөхийн шинж!

МЯНГА НЭГЭН АМЬ
Дэрснээс өөр нуувчгүй
Тэнгэр Хүн хоёр тэнцвэргүй хүчээр арсалджээ
Нэгдлийхээ мянган халуун амийг тэр аварчээ
Нэг л амь гарзадсан нь хоньчны өөрийнх байжээ

ШАГНАЛ
Бага ажиллаж их амлав
БАЯРЫН БИЧИГ алган дээр унав
Их ажиллаж бага ярив
Энгэр дээр ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯА ургав

БОРЖИН ТЭЭРЭМ
Таван шарын үнэтэй боржин тээрэм
Тариан шан дээр бодон шиг хэвтэнэ.
Эх орны маань гурилын үйлдвэр сая саяхан
Ийм байсан гэхэд хүүхдүүд үл үнэмшинэ.

НАМРЫН ХИШИГ
Хумсны чинээхэн YР газарт булсан нь
Хувингийн чинээ АМТАТ ГУА болжээ
Хургын чинээхэн ТӨЛӨГ оторт гарсан нь
Хумгархан эвэртэй хэвлүүхэн ИРЭГ болжээ

БУЯН ТОГТОЦ
Эцэг нь ханын ам нийлүүлэн боож чаддаггүй
Эх нь хүүхдээн өлгийдөж бүүвэйлж мэддэггүй
Эгч нь дээлэндээн шилбэ торгоож дөнгөдөггүй
Ившээмхий зэврүүн айлд монгол буян тогтдоггүй

ААВЫН АЖИГ
Алт гэж гууль авахааргүй болж
Агт гэж гүү андуурахаан болж.
Нар гэж сарыг эндүүрэхээн больж.
Манай хүү өрх тусгаарлах болжээ.

YРЛЭГ БYРЛЭГ
Сайхан ааштай гэж магтуулахаар шийдлээ
Саахалтынхаа хүмүүсийг мах, архиар дайллаа
Савж унасныхаа дараа ухаан ороод тооцлоо
Сардаан эдлэгдэх хүнсээн өдөрт 
цөлмөчихсөн байлаа.

ТОСГОНЫ YДЭШ
Цэцэрлэгт гудмаар алхлахуй
Цэцэг анхилах нь гайхамшигтай
"Эргүүл"тэмдэгтэй ахаас
Эсгэлүүн охь үнэртэх нь гайхалтай

ДYYГИЙН ШИНЖЭЭ
Торгон дээл нь цоо шинэ юм
Хайртай ах минь одтой ёо!
Дотоож цамц нь хиртэй юм
Хань нь даан ч олхиогүй яа!

ТУСГАЙ
Оюуны хомсдолтой хүүхдүүдийн суудаг 
сургууль тусгай
Овтой живтэй хүүхнүүдийн нь очдог дэлгүүр тусгай
Орчлонгоос буцсан хойноо оршуулдаг 
газар нь тусгай
Олон түмнээс тэд тусгай байдаг нь л яамай!

НАРНЫ ДААЖААН
Yүр цүүрээр босоход өглөөн нар
Yрдээн хайртай эхийн харцаар мишээнэм.
Yд хугалж сэрээд нойрмоглон зогсоход Нар
Yй түмэн цацрагаараан" Ичиг,Ичиг" гэж дооглоном.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр