Товчхон


Хөлбөмбөг
Монголын хөлбөмбөгийн холбооноос Грассрүүтс футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хөвгүүдийн U12, U11, U10 хүртэлх насны ангиллаар болон охидын U12 хүртэлх насны ангиллаар зохион байгууллаа. Дөрвөн насны ангилалд нийт 1666 тоглогч талбайд тоглосон бол нийт 334 тоглолт болсон тоон үзүүлэлтээрээ Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордны хувьд дээд амжилт тогтоогоод байна. Цаашид эдгээр насны ангиллын тэмцээнд оролцогчдын тоо жил бүр өсөх хандлагатай байгааг тэмцээн зохион байгуулагчид онцолсон юм.

Жүдо
Монголын жүдо бөхийн холбоо хөл хөдөлгөөн ихтэй байна. Шинэ оны анхны их дуулгад оролцохоор тамирчид бэлтгэлээ базааж, манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр гаднаас зочид иржээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сомон Махмадбеков, Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов, Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Асадуллоев тэргүүтэй жүдочид шигшээ багийнхантай  бэлтгэлд хамрагдаж байна. Тэднээс гадна ОХУ-ын Красноярск, Тюмен хотын жүдогийн баг тамирчид, Казахстан улсын Абай мужийн жүдо бөхийн багууд хамрагдаж Япон улсын дасгалжуулагч Тацүаки Эгүса бэлтгэлийг удирдаж байна.

Үндэсний бөх
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 121 дэх удаагийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Гантөгс анх удаагаа 10 даван түрүүлж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Цогт үзүүрлэлээ. Энэхүү барилдаанд АНУ-ын иргэн Лавелл Маршал зодоглов. 

Мөсөн сур
Монголын мөсөн сурын холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “Лиг” харваа зохион байгуулахаар болжээ. 21 аймаг, Улаанбаатар хот болон дөрвөн улсад салбар зөвлөлтэй тус холбоонд бүртгэлтэй 300 орчим тамирчин мөсөн сурын тэмцээнд тогтмол оролцдог байна. Мөсөн сурыг 2013 оноос спортын төрөлд хамааруулж, цол зэрэгтэй тамирчин олноор төрөн гарчээ. “Лиг” харвааг алсдаа өвлийн олимпын хөтөлбөрт оруулах зорилготойгоо Монголын мөсөн сурын холбооныхон ярьсан юм. 

Сүмо
Японы сүмо бөхийн холбоо дээд зиндааны бөх­чүүдийнхээ тэм­цээнийг Францын нийслэл Парис хотод зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Уг тэмцээн 2026 оны зургадугаар сард болох бөгөөд 16 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд зохион байгуулах аж. Парис хотод өмнө нь 1986, 1995 онд сүмогийн тойргийн барилдаан болжээ. Сонирхуулахад, энэ жил Лондон хотод дээд зиндааны бөхчүүдийн барилдаантай. Ийнхүү сүмочид хоёр жил дараалан гадаадад аялан тоглолт хийхээр болж байна.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26