Д.Долгорсүрэн зааны удмаас мэргэжлийн сүмогийн 74 дэх их аварга төрлөө


Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Хацү башёд Монголын 23 бөх зодоглосноос мэргэжлийн сүмо бөхийн озэки Хошёорюү С.Бямбасүрэн хавтай сайхан барилдаж, 12 даваа, гурван унаатайгаар хоёр дахь удаагаа түрүү бөхөөр шалгарлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр хоёр нэмэлт барилдаан хийж Казахстаны сүмоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Ийнхүү тэрбээр мэргэжлийн сүмод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг хүртсэн сүмоч болж байна. Японы сүмо бөхийн холбооны “Хоёр башё дараалан түрүүлж, үзүүрлэсэн бөхөд ёкозүна цол олгоно” гэсэн заалтын дагуу ёкозүна боллоо. Түүнд ёкозүна цол олгохыг Японы сүмо бөхийн холбооноос гаргасан бөгөөд уг шийдвэрийг Ёкозүнагийн зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки танилцуулсан. Энэ үеэр тэрбээр Хошёорюү С.Бямбасүрэнд Японы үндэсний спорт болсон сүмо бөхийн утга учир, түүх, соёл уламжлалыг судалж, унших үүрэг, захиас өгснийг онцоллоо. Ийнхүү сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээний тав дахь өдөр 73 дахь ёкозүна Тэрүнофүжи зодог тайлснаа зарласан бол 74 дэх монгол ёкозүна Мэйжи сүмд анхныхаа дэвжээний ёслолоо хийлээ.  Түүний аварга цолоо авах ёслолд аав Д.Сугаррагчаа, ээж Нармандах, авга ах улсын аварга  Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ нар оролцсон юм. 

Сүмогийн их аварга Хошёорюү Рэйва эриний хоёр дахь ёкозүна болж буйгаараа онцлогтой. Тэрбээр “Ёкозүнагийн нэр хүндийг унагаахгүй, хамаг сэтгэл, хүчээрээ тууштай хичээн зүтгэх болно” гэв. Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. 2023 оны долдугаар сард болсон Нагоя башёд 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж озэки цолны болзол хангасан төдийгүй дээд зиндаанд анх удаа түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болж байв. Хошёорюү Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач хүү юм. Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга цолтой, дүү Д.Сэржбүдээ нь Улсын начин цолтой, бага эрэгтэй дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна цолтой алдарт бөхчүүд билээ. Түүнчлэн Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо мэргэжлийн сумод барилдаж эхлэх гэж байгаа аж. 19 настай тэрбээр Tenrosei нэрээр зодоглохоор болжээ. Ийнхүү монгол бөхийн удам сүмогийн дэвжээнд ид хаваа гайхуулан уран мэхийг уралдуулж байна.


 Б.Сийлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26