Азийн аваргуудын лигт Монголоос хоёр баг өрсөлдөнө


Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын Хүлэгүүд” болон дэд аварга “Бишрэлт Метал” баг 2025 оны Азийн аваргуудын лигт дахин оролцохоор боллоо. Энэхүү мэдээг Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор зарлажээ. Манай улсын багуудын тоглох бүсэд БНХАУ-ын Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсын баг тамирчид багтаж буй бөгөөд хоёр нь л Азийн аваргуудын лигийн финалын шатанд өрсөлдөнө. “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Метал” багууд гурван удаа зочлон тоглож, ирэх тавдугаар сарын 9-14-ний өдрүүдэд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авах юм. Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ талаар мэдээлэхдээ “Өнгөрсөн жилээс Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг ФИБА-гаас зохион байгуулдаг BCLAsia /Basketball Champions League Asia/-д өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, МСБХ-ны Үндэсний дээд лигийн багууд Ази тивд зохион байгуулагдаж буй BCLAsia, EASL /East Asia Super League/ гэсэн топ хоёр лигт өрсөлддөг боллоо. Азийн аваргуудын лигт эх орноо төлөөлөн оролцох “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Метал” багууддаа баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн байв.  

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26