Д.Амарбаясгалан: БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулж байна.

-Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 18 хувь нь төрийн албан хаагч байна. Олон улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байдаг. Төрийн албаны түвшинд шинэчлэл хийж, 15 хувьд барихаар Засгийн газар бодлого хэрэгжүүлнэ. 

Засгийн газрын төсвийн зардал 40 хувиас хэтэрвэл үрэлгэн гэдэг. Өнөөдөр Засгийн газрын төсвийн зардал 37 хувьтай байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2024 онд төрийн бүтцийг тооцохдоо 40 хувьд барихаар төлөвлөж байна. 

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг хэлэлцсэн. УИХ-аар хэлэлцүүлсний дараагаар Ерөнхий сайд шийдвэр гаргаж, чөлөөлнө. Мөн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Салбарын сайдаас ирүүлсэн өргөдлийн дагуу уг шийдвэрийг гаргасан. 

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Цаашдаа Улаанбаатар хотын хувьд дээрх алдаа, дутагдлыг давтахгүй байх чиглэлийг баримталж, салбарын сайдад үүрэг өглөө. Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудыг танилцуулж, дахин уг алдааг давтахгүй байх чиглэл өгсөн. 

Н.Энх




2
angry
0
care
0
haha
7
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 6 цагийн өмнө
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 11 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 11 цагийн өмнө
Улаанбаатар 22 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… Өчигдөр
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг........ Өчигдөр
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26