“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах” гурван талт уулзалт боллоо

unen
16 цагийн өмнө

Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах” үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаарх гурван талт уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. 
Уулзалтад Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч О.Батбаяр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, холбогдох газар, хэлтсийн дарга нар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох орон нутаг, нийслэлийн хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 гаруй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд оролцлоо.



Уг уулзалтаар ЭМЯ, ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам” болон бодлогын хүрээнд хийгдэж буй ажил, холбогдох хууль, тогтоол, журмын дагуу лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч, сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, оношийн хамааралтай бүлэг болон хүний нөөцийн мэдээлэл, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн ойлголтод хүрэх зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллав. 

ЭМДЕГ-аас зохион байгуулсан 2022 оны сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд 330 эрүүл мэндийн байгууллага оролцож, 325 эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээний 11 төрөлд  25352 оношийн хамааралтай бүлэгт тэнцэж, 242 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага 9055 оношийн хамааралтай бүлэгт тэнцэж, таван эрүүл мэндийн байгууллага тэнцээгүй байна.
Уулзалтын хүрээнд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах” үйл ажиллагаатай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал, санал, цаашид авах арга хэмжээний талаарх хүсэлтийг нэгтгэн ЭМЯ болон ЭМДЕГ-т ойрын хугацаанд хүргүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22