Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл”


Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал цахим хуудастаа “Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх мэргэжлийн буюу клубийн түвшний олон улсын лигт эсрэг багийн талбайд зочлон тоглосон анхны тоглолт, түүхэн хожил” хэмээн “Бишрэлт Металл” багийг онцоллоо. Сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд аварга “Бишрэлт Металл” баг 2025 оны Азийн аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгуулсан нь фанатуудаа огшоосон юм. Тус лигийн “А” хэсэгт багтсан  “Бишрэлт Металл” Малайзын Куала Лумпур хотод зочилж, “Маба” спортын ордонд талбайн эзэн “Эн Эс Матрикс Дийрс” багийг 98:86-гаар буулган авав. Энэ тоглолтод Байрон Уэсли 34 оноогоор талбайд гарсан бүх тоглогчийг тэргүүлсэн бол Дэвон Скотт 24, А.Энхбаясгалан 21 оноо авч багийнхаа хожилд хувь нэмэр орууллаа. Тоглолтын үеэр тус багийн ахлагч Т.Ууганбаяр талбайд гараагүй нь бэлтгэлийн үеэр хамартаа авсан гэмтэлтэй нь холбоотой. Мөн Н.Мөнхчөдөр хөлийнхөө бэртлээс шалтгаалж тоглолтод оролцож чадаагүй байна. Манай сагсан бөмбөгчид плей-оффын хасагдах хагас шигшээ шатны эхний тоглолтоо “АПЭС”-ийн эсрэг хийнэ. Харин Азийн аваргуудын лигийн хүрээнд хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх сарын 5-нд Индонезийн Жакарта хотыг зорьж, тус улсын лигийн аварга "Пелита Жаяа" багтай талбайд гарах юм.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 13 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 13 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 14 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 15 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 15 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30