Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ




МАН-ын Бага хурлаас “Гэрээгээ зөрчсөн” гэдэг үндэслэлээр АН-ыг засгаас гаргах нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Үүний дагуу процесс  цаашид хэрхэн өрнөх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрийн дагуу Ерөнхий сайдын хувь заяа УИХ-ын мэдэлд шилжээд байна. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих нь зүйтэй  гэх олонхын шийдвэр гарсан юм. Үүний дагуу Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын  төслийг УИХ-д өргөн бариад байна.  Тус тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хурдтай хөгжлийн төлөөх зориг уриан доор хэрэгжүүлж эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье”  гэсэн хүсэлтийг Засгийн газраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлээд байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэрхэн хэлэлцэх дэгийн тухайд  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Баасандоржоос тодруулахад тус тогтоолын төслийг УИХ хэлэлцэхэд хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр  “Монгол Улсын Ерөнхий сайд 2025 оны тавдугаар сарын 28-нд  Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн.  Үндсэн хуулийн 44.1-т  “Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон бусад тодорхой бодлогын асуудлаар өөрт нь итгэл  хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-д оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж дуусна” гэж заасан байдаг. Тиймээс гурав хорногийн дараа энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх бөгөөд УИХ Үндсэн хуульд заасан 10 хоногийнхоо хугацаанд хэлэлцэж дуусна. Ерөнхий сайдаас оруулж ирсэн тогтоолын төсөлд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг тодорхой бодлогын асуудлуудыг хэрэгжүүлэх асуудлаар итгэл үзүүлэх тогтоолын төслийг оруулж ирсэн. Дахин хэлэхэд, Үндсэн хуульд  “Төсвийн юм уу бодлогын тодорхой асуудлаар” гэж зааж өгсөн байдаг. Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбр бодлогын асууал мөн үү гэвэл мөн. Тиймээс Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл өргөн барьсан гэж ойлгож болно”  хэмээн тайлбарлалаа.  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэх байнгын хороо, чуулганы хуваарийг гаргана.  Ямартаа ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх долоо хоногийн Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг олонхоор хэлэлцэж эхэлнэ. Одоогийн байдлаар АН-ын зүгээс ямар ч тохиолдолд засгаас гарна гэдгээ илэрхийлсэн. Улмаар  УИХ-ын гишүүн Л.Гантөмөр АН-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө ч  илэрхийлсэн.  Харин ХҮН намын зүгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. УИХ-ын 126 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэн кноп дарвал Засгийн газар өнөөдрийн бүтцээр үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Ингэхдээ АН-ын найман сайдын оронд нөхөн томилгоо хийгдэхээр байна. Харин УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй бол  одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинээр  Засгийн газар бүрдэх нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөхцөл байдал хэрхэн эргэхийг УИХ-ын 126 гишүүн шийдэхээр болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын цөөнгүй гишүүн илэрхийлж эхлээд байна.

М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 8 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 13 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 14 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 16 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр