​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ирнэ



Монголын жүдо бөхийн холбооноос зохион  байгуулдаг  “Топ 6” цувралын гурав дахь тэмцээний товыг зарлалаа. “M bank arena”-д ирэх сарын 19-нд болох тэмцээнд оролцуулахаар энэ удаад холын зочдыг урьжээ. Тодруулбал олимп, дэлхийн аварга Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ирэх нь. Жин тус бүрийн шилдгүүдийг тодруулах, дотоодын чансааны оноо олгох, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой тэмцээний 81 кг-ын жинд Ан Жүн Сун, 90 кг-д Ким Жае Мин, 100 кг-д Жүн Бум Сүк нар авхаалж самбаагаа сорихоор ирэх юм. Түүнчлэн 70 кг-ын жинд Пак Сэ Ун, 78  кг-д Ким Жу Юүн нар татамид гарч  барилдахаар болжээ.  Монголын жүдо бөхийн холбоо болон БНСУ-ын жүдо бөхийн холбоо хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийхээр  болсон байна. Түүнчэн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн санаачилгаар 21 аймаг, 330 сумыг жүдогоор хичээллэх материаллаг баазаар хангах, бидний ирээдүй болсон хүүхдүүдийг спортод дурлуулах, ирээдүйн эрүүл иргэн бэлдэхээр томоохон төслийг эхлүүлжээ. Төслийг монгол орны хойд цэг болох Хөвсгөл аймгийн Ханх сумаас эхлүүлж буй бөгөөд тэнд дэвжээ болон хүүхдийн жүдоги хүлээлгэн өгсөн байна. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 11 цагийн өмнө
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 14 цагийн өмнө
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 14 цагийн өмнө
Тэнгэрт дүүлсэн 100 жил 14 цагийн өмнө
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 14 цагийн өмнө
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 14 цагийн өмнө
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 14 цагийн өмнө
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 14 цагийн өмнө
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 14 цагийн өмнө
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 15 цагийн өмнө
Бүрэн бусын онолч 15 цагийн өмнө
Тахиа, өндөг, өгөгдөл 15 цагийн өмнө
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… 15 цагийн өмнө
“Дисней”-ээс төрсөн гүнж 15 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 16 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 16 цагийн өмнө
Газраа чөлөөлсөн иргэд ам сайтай байна 2025/05/30
“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ 2025/05/30
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх төслийг 10 хоногт багтаан хэлэлцэнэ 2025/05/30
Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” … 2025/05/30