Б.Сарантуяа: Өөрийгөө эрхлүүлсэн эмэгтэй тод гялалздаг


“Freya” салоны захирал Б.Сарантуяатай ярилцлаа. Тэр бол спа, гоо сайхны бизнест тодорхой байр суурь эзэлж, манлайлж яваа эмэгтэйчүүдийн нэг. Түүнтэй бариа, иллэгийн онцлог, гоо сайхны сүүлийн үеийн технологи, эмэгтэйчүүд хэрхэн өөртөө итгэлтэй байх талаар ярилцсан юм.

Бариа бол дархлаа

 

-Бариа засал бол дорнын уламжлалт анагаах ухааны эмчилгээ. Мэс, эм тарианаас татгалзах болсон цагт оновчтой сонголт юм болов уу?

-Дэлхий нийтээрээ мэсийн бус аюулгүй эмчилгээг илүүд үздэг болсон. Иллэг, бариа хийлгэснээр биеийн бүх булчин суларч цусны эргэлт сайжирдаг. Тогтмол бариулбал эм, витаминаас илүү биеийн дархлааг дэмжиж, элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, бариа бол дархлаа юм. Хүзүү, нурууны булчин суларснаар тархинд очих цусан хангамж, эргэлт сайжирч толгой өвдөх эмгэг арилна. Уламжлалт анагаах ухаанд хуянг тарааснаар хэт ядрах, нойрмоглох, нойргүйдэх, хөших, чилэх зовуурьгүй болдог.  Хүмүүс хаврын цагт л бариа засал хийлгэдэг гэж ойлгодог. Бүх улиралд хийлгэхэд тохиромжтой.  Хүйтэн сэрүүнд даарснаас үүдэж  нуруу, бөөр өвддөг. Галтай барианы дараа нуруу хөшиж чилэх зовуурь, бөөрний архаг үрэвсэл намдаж, тамир тэнхээ нэмэгддэг. Сувгийн бумба галын засал манай гол үйлчилгээ.

-Гал засал гэхээр уншигчдад сонирхолтой санагдах байх. Яагаад галтай гэж тодотгосон юм бэ?

-96 хувийн цэвэр спиртээр хийдэг галт эмчилгээ нь нурууны бүх төрлийн эмгэгт тустай. Гал бол ариун зүйл. Сайхан энергитэй хүнийг монголчууд галтай, дөлтэй гэж ярьдаг шүү дээ. Гал аураг дэмждэг. Манай терапист энэ чиглэлээр мэргэшсэн, Хятадад сургалтад сурсан, туршлагатай бариач. Галын дөлийг харж аураг уншдаг. Үзмэрч, мэргэн хүн биш. Уламжлалт эмчилгээний төрөл учраас хүний энергиэс хамааран галын тусгай зурлага өөр өөрөөр асдаг байх. Манай галын эмчилгээг тогтмол хийлгэдэг үйлчлүүлэгч олон. Монголд галтай бариа хийдэг терапист ховор. Дүү маань энэ чиглэлээр бариачдыг сургадаг юм.


-Иллэг, бариа хийлгэхэд терапистийн чадвар чухал. Терапистүүдээ сонгохдоо, ажлын байрандаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Терапистүүдээ тал бүрийн дамжаа, сургалтад хамруулдаг. Ажилтнууддаа ариун цэврийн шаардлага тавина. Хүний биед хүрч үйлчилдэг терапист таагүй үнэртэй байж болохгүй. Манай салонд салбартаа танигдсан массажистууд ажилладаг. Зарим үйлчлүүлэгч нэр заагаад ороод ирдэг. Гоо сайханчдынхаа чадварыг магтахгүй өнгөрч болохгүй. Гурав, дөрвөн гоо сайханчтай жижиг салон ч хүмүүс ам сайтай байдаг. Тийм л мундаг хамт олондоо үргэлж талархаж,  таатай, сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. Тэднийхээ сурч, дэвжих боломжийг аль болох нээж, нийгмийн асуудлыг шийдэхийг хичээдэг. Цалингаас гадна ажлын цагаа уян хатан байлгавал ажилтнууд урамшдаг. Хамт олноороо үзвэр үйлчилгээ үзэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг чухалчилж байна. Хамт олноороо агаарт гарч, ууланд алхах дуртай.


-Танай тураах эмчилгээг үр дүнтэй гэж сонссон. Жин хасах бусад хөтөлбөрөөс ямар давуу талтай вэ?

-Хятадын уламжлалт суваг нээх бумбатай барианд орсон хүмүүс галбирждаг. Бумба хүний бодисын солилцоог сайжруулдаг учир цусны эргэлт нэмэгдэж, жин хаях явц эрчимжинэ. Огцом турахгүй ч галбир объёмоороо жижгэрнэ. Таргалалт олон шалтгаантай.  Хаван, гармон, идсэний хэрээр таргалсан бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст суваг нээх бариа тохиромжтой.  Амархан нарийсдаггүй давхар эрүү, гарын шуу, хэвлий,  шилбээрээ нэг  размер багассан байдаг. 10 хоног нэг курс болно.  Турах зорилгодоо хүрэхийн тулд хүн хүсэл тэмүүлэлтэй байж, өөрийгөө дайчлах хэрэгтэй. Тэр зорилгод нь бид дэм өгдөг. Хоолыг нь хориод, эм бэлдмэл уулгадаггүй. Бумбатай бариатай хамтатган гурван хоног детокс тантай спа, шаардлагатай тохиолдолд сувгийн эмчилгээ, зохистой хооллолтын  зөвлөгөө өгдөг. Гэхдээ кето зэрэг хэвшмэл хоолны дэглэмийг зөвлөдөггүй. Уураг, амин дэмээ алдахгүй зөв хоолловол өлсөхгүй, ядарч, сульдахгүй. Целлюлит задарч, дотор, гадар өөхлөлтийн хэмжээ багасдаг үр дүнтэй шүү.

Чанараар ялгарч, салбартаа трэнд нь байхыг хүсдэг

 

-Гоо сайхан байна гэдэг эмэгтэй хүний мөнхийн хүслэн. Тэр эрмэлзлийг бодит болгодог ид шидийн газар бол спа салон. Спа салон нээх бодлоо хэзээ биелүүлэв?

-Эмэгтэйчүүд өөрийгөө ямагт эрхлүүлж, анхаарвал илүү тод гялалздаг. Энэ их стресстэй нийгэмд сардаа нэг удаа ч болов бариа хийлгэж, гоо сайханд орж, биеэ баярлуулаарай. Би залуугаасаа л гоо сайханд орох дуртай, усан спортоор хичээллэдэг байлаа. Фрейя нь “сахиусан тэнгэр” гэсэн гэгээн утгатай. Амьдрал хөөж, Европын орнууд, БНСУ,  АНУ-д ажиллаж байлаа. Хааяа ядрахаараа бариа, спа-д орж амарч, тайтгараад “Монголдоо очоод ийм газар нээнэ дээ” гэж боддог байв.  Хүнд эх орноос илүү сайхан нутаг байдаггүй. Амьдарч байсан орныхоо сайхан, шинэлэг бүхнээс монголчууддаа хүргэхсэн гэж бодож явсан. Аав минь зургийн багш, ганган дэгжин хүн байлаа. Шавь нартай нь хааяа таарахад “Боря багш гоё хүн байсан шүү” гэж дурсдаг. Тэр үеийнхээ трэндийг дагадаг, гоо зүйн мэдрэмж нь надад нөлөөлсөн болов уу. Би урлагийн хүн болохыг багаасаа  мөрөөдсөн. Мөрөөдлөө бие­лүүлэн, Соёлын төв өргөөнд зохион байгуулагчаар ажиллаж, урлагийн тогоонд “чанагдсандаа” бахархаж явдаг. Саяхан даа, Морин хуурын чуулгын тоглолт үзээд сэтгэл хөдөлж, уйлсаар л гарч ирсэн. Дандаа танил, дотно аялгуу урсаад сайхан байсан.

-Нөгөө талаар бизнес эрхлэгчийн хувьд ямар зарчим баримталдаг вэ. Үйлчилгээний төрөл, салбараа олшруулж байна уу?

-Нуулгүй хэлэхэд би энэ салбарт удаагүй. Манайх арав гаруй үйлчилгээтэй. Цаашаа ахиж, өөр нэр төрлийн үйлчилгээ нэмэхийг хүсдэггүй. Бусдадаа орон зай үлдээх хэрэгтэй.  Хүү, охин, дүү нар салбар салонуудыг хариуцдаг. Миний охин мэргэжлийн хөгжимчин. Охиноо сургуульд ороход нь Монголд байгаагүй.    Хүүхдүүд минь миний бахархал. 

-Ижил төрлийн салоноос ялгарах онцлог юу вэ. Гоо сайхны бизнес эрхэлдэг учраас шинэ технологи бүтээгдэхүүнийг судалж, сонжиж явдаг уу?

-Гоо сайхны, ялангуяа тураах салонууд борооны дараах мөөг шиг олон болжээ. Бусдаас бүтээгдэхүүнийхээ чанараар ялгарч, салбартаа трэнд нь байхыг хүсдэг.  Өдөрт үйлчлүүлсэн хүний тоо биш сэтгэл ханамж чухал. Манайхаар нэг удаа үйлчлүүлсэн хүмүүс дахиж ирдэг.  Хаана шинэ технологи, бүтээгдэхүүн нэвтэрч, трэнд болж байгааг судалж, соргог ханддаг. Одоо бизнесийн салбарууд хөгжөөд заавал гадагшаа явж бараагаа авах шаардлагагүй болсон. Албан ёсны гэрээт борлуулагчаас бүтээгдэхүүнээ авдаг. Манай салоны хувьд Өмнөд Солонгосын баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэж байна.Хүүхэд хөгшид нас, хүйс ялгалгүй эрүүл мэнддээ анхаардаг болсон энэ үед нас харгалзалгүй үйлчилгээ санал болгодог. Өнөөдөр Монголын эдийн засаг хямралтай, иргэдийн санхүүгийн боломж эмзэг байхад өндөр үнэ тогтоохгүйг хичээж байна. Тиймээс бусад салоноос хямд үйлчилгээтэй. Би бусдад сайхныг бэлэглэж, аз жаргалтай амьдрахыг хүссэн. Өөртөө кайфтай л амьдрахыг хичээдэг. Органик дэвшилтэт технологи, эмийн бус уламжлалт эмчилгээг боломжийн үнээр санал болгодог нь манай давуу тал юм.

-Хамгийн сүүлд нэвтрүүлсэн үр дүнтэй технологи, бүтээг­дэхүүнээ танилцуулна уу?

-Мэсийн бус аргаар арьс өргөж чангалах HIFU  аппаратыг оруулж ирсэн. Олон улсад баталгаажсан энэхүү  аппарат хэт авиагаар арьсны гүндэх SMAS давхаргад үйлчилж өөхөн давхаргыг багасган эластин, коллагены нийлэгжилтийг идэвх­жүүлдэг. Арьсыг мэсийн бус аргаар хөгшрөлт удаашруулдаг дэвшилтэт эмчилгээг Улаанбаатарт хамгийн хямд үнээр хийж байна. HIFU технологи олон давуу талтай. Зүү, тариур ашигладаггүй учир шарх сорви үүсгэхгүй.  Үрчлээнээс урьдчилан сэргийлэх, арьс өргөж чангалах, давхар эрүү, хацрын унжилтыг багасгаснаар бүсгүйчүүдийн хүсдэг V-line төрхийг үүсгэдэг. Зургаан сард нэг удаа орохыг зөвлөдөг. Манай үйлчлүүлэгчид дух болон нүдний эргэн тойрны үрчлээ багассан, арьс гэрэлтэж толийсон гээд аппаратандаа дурлаад байгаа.


  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/


0
angry
4
care
0
haha
10
liked
1
love
0
sad
5
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.216.12.221
2023/04/17
0
0
Арьс чангалах үйлчилгээнд орж үзсэн үнэхээр их таалагдсан .Удахгүй Монголдоо очоод дахиж орноо
Хариулах
192.82.88.58
2023/04/17
0
0
Сайхан чин сэтгэлийн ярилцлага болжээ. Найздаа амжилт хүсье. Очиж бумбандаа орно оо.
Хариулах
202.55.188.106
2023/04/17
0
0
Сайхан шүү, юм үзэж нүд тайлсан хүмүүс , эх орондоо улам ихийг бүтээгээрэй
Хариулах
24.130.187.122
2023/04/17
0
0
амжилт хүсье
Хариулах
203.98.77.159
2023/04/17
0
0
Найз даа баяр хүргэе. Ийм сайхан буянтай ажилд нь амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсье.
Хариулах
192.82.74.117
2023/04/17
0
0
Heregtei medeelel bn.Bayarlalaaa
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22