А.Мягмарсүрэн: Бид 30 гаруй мянган хүнд эрүүл бие, элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн

unen
2 цагийн өмнө

Пептид гэж 17 удаагийн Нобелийн шагналт, XXI зууны хүн төрөлхтний хэрэглээ болсон шим тэжээлийг монголчуудын хэрэглээнд нэвтрүүлж, өвчин зовлонтой олон мянган хүнд эрүүл бие, элэг бүтэн амьдрал бэлэглэж буй “Алтан тооно хөгжил” ХХК-ийн Зах зээл хариуцсан захирал, Монголын уламжлалт өв ухаан, хүн судлаач А.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Пептид гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлье. Иргэдийн нэг хэсэг нь үүнийг хэрэглэж хэвшсэн ч нөгөө хэсэг нь энэ талаар ойлголт багатай байгаа болов уу?

-Пептид бол эм бэлдмэл биш. Олон улсад “Онцгой үйлчилгээтэй хүнс” гэдэг ангиллаар хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Хүний бие 75-100 их наяд эсээс тогтдог. Хүний биеийн 70 хувийг ус, 16 хувийг уураг, 14 хувийг амин дэм, эрдэс, сахар бичил элемент бүрдүүлдэг. Харин уургийн 80 хувийг пептид бүрдүүлдэг. Хүнд эсийн гэмтэл гэдэг ганцхан өвчин байдаг. Үүний шалтгаан нь бие организмын үндсэн шим тэжээл, түүний зохист харьцааг тохируулж байдаг зүйл пептид болохыг 17 удаа Нобелийн шагнал хүртсэн 27 эрдэмтэн нотолсон байдаг. Энэ бол шинжлэх ухааны түүхэнд урьд хожид гараагүй гайхамшигт ололт болсон.

-Та бүтээгдэхүүнээ өөр дээрээ туршиж, үр дүнг нь үзсэн учир хүмүүс худалдан авалт хийхдээ нэлээд итгэлтэй байдаг болов уу. Тухайн бүтээгдэхүүнийг анх ямар шалтгаанаар сонгосон бэ. Хэдий хугацааны дараа үр дүнд хүрэв?

-Би цусны донор байсан. Хүний амь аврахын тулд цусаа өгч байгаад хөдөө орон нутагт эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж халдвар авч үхэх дөхсөн. Гэхдээ буян заяа маань түшиж, мөн ачит эмч нарынхаа хүчинд босож ирсэн.  Гэсэн ч 10 жил эмнэлгээр явж, эм тан уусан хэдий ч элэгний өвчлөл даамжирч, үсэрхийлсэн хавдартай болохоос гадна ходоод, бүдүүн, шулуун гэдэс шархалсан. Хоол хүнснээсээ шим тэжээлээ авч чадахгүй болохоор зүрхний баруун хавхлага хаалттай, тархины цусан хангамжийн дутагдалд орох гэх мэтээр эрүүл мэндийн хувьд маш их асуудалтай болсон. Ийм хэмжээнд хүрсэн ч би бууж өгөөгүй. Эрүүл саруул болохын тулд өөрийгөө судалж, зогсолтгүй эрэл хайгуул хийсний үр дүнд эхлээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын рашааныг олж, жил бүр уудаг болсон. Ус хүний биеийн бүтэц засдаг учраас хор гадагшлуулдаг. Үүний дараа  хоол хүнсний охь болсон пептид гэдэг бүтээгдэхүүнийг олж мэдээд хэрэглэж эхэлсэн. Тууштай тогтмол хэрэглэж, эд эсээ шаардлагатай шим тэжээлээр хангаж чадсан учраас ес дэх сардаа бүрэн эрүүл болсон. Одоо шинжилгээ өгөхөд ямар ч асуудалгүй гардаг. Хяналтын эмч маань хүртэл гайхдаг. Би гадагшаа явах хагалгааны заалттай байсан. Эмч нар намайг хүүхэд төрүүлж болохгүй гэдэг байсан ч  би хөөрхөн хүүтэй болж чадсан. 

-Тухайн бүтээгдэхүүнийг хэдэн онд Монголд нэвтрүүлсэн бэ. Түүнээс хойш хэчнээн хүн тань шиг эрүүл саруул болоод байна вэ?

-ӨМӨЗО-ы “Алтан тооно” ХХК-ийн үйлдвэрлэж, олон улсад нийлүүлдэг энэхүү бүтээгдэхүүнийг 2019 оноос өөрийн улсын зах зээлд нэвтрүүлсэн. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд худалдан борлуулахдаа 30 гаруй мянган хүнд эрүүл бие, элэг бүтэн амьдралыг бэлэглээд байна. Монголчууд өвдсөнийхөө дараа өөртөө анхаарахаас биш урьдчилан сэргийлж чаддаггүй сул талтай. Өвчин нь эцсийн шатандаа орчихсон, эмчилгээгүй гэсэн хариу сонссон хүмүүс бидэнд ханддаг. Тэд манай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглээд тодорхой хугацааны дараа эрүүл гэсэн онош гардаг. Нэг жишээ дурдъя. Говьсүмбэр аймгийн 33 настай нэгэн эмэгтэй цусны Т хэлбэрийн хорт хавдрын IV зэрэг гэж оношлогдсон. Монголд эмчилгээгүй гэсэн тул Бээжин, Хөх хот руу явж, есөн удаа химийн эмчилгээ хийлгэсэн боловч, үр дүн гараагүй. Энэ хүн 2019 оны арваннэгдүгээр сараас пептидийг хорт хавдрын эсийг дарангуйлах тун хэмжээгээр хэрэглээд бие нь сайжирсан. Долоон сар хэрэглээд томограф болон цөмийн энергийн шинжилгээ бусад шаардлагатай бүх шинжилгээг өгөхөд эрүүл гэж оношлогдсон. Мөн бөөрний дутагдалтай гэж оношлогдоод 13 жилийн турш хавантай явсан 46 настай иргэн манайд хандсан. Сар гаруй хугацааны дараа хаван нь бууж, зовиурууд нь арилсан. Энэ бол эмнэлгийн эмчилгээ биш. Эд эсээ шим тэжээлээр хангаад эрүүл эд эстэй болж буй тэжээхүйн ухааны төрөл юм.

-Зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүн олон бий. Тэдгээрээс танай бүтээгдэхүүний ялгарах онцлог давуу тал нь юу вэ?

-Манай бүтээгдэхүүнийг хүмүүс эм бэлдмэл, нэмэлт гэж их андуурдаг. Пептид бол аль нь ч биш. Энэ бол шим тэжээл. Олон улсад пептид шим тэжээл гэж хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээрээ онцлогтой. Дэлхийн улс орнууд ард түмнээ эрүүл хооллолт, зөв дадал хэвшилд сургахын тулд пептидийн буюу шим тэжээлийн хуулийг баталж, албан ёсоор хэрэглүүлдэг. Тухайлбал, Япон улс 2003 онд хуулиа баталж, хэрэгжүүлснээр хүн амынх нь дундаж наслалт одоогоор 89 болж нэмэгдсэн. Бас нэг давуу тал нь ямар нэгэн хориглох заалтгүй, бүх насныхан ууж болдог. Манайх шар буурцгийн, нийлмэл, сарлагийн ясны гэсэн гурван үндсэн пептид борлуулдаг. Мөн хүүхдийн пептид, яс, үе мөчний коллагений, элэгний болон шим тэжээлийн пептид гэж бий.

Өглөө авах ёстой шим тэжээлээ шар буурцгийн пептидээр нөхөж болно. Пептид таван минутын дотор цусанд орж арван минутын дотор биеийн эс бүхэнд хүрч, өвчилж гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээж, унтаа эсийг идэвхжүүлж, өвчтэй эсийн өсөлтийг дарангуйлах гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг.

-Эдгээрээс монголчуудын ахуй амьдрал, биеийн онцлогт тохирох нь аль вэ?

-Монголчуудад хаврын улиралд хамгийн тохиромжтой нь дархлааны гол эсүүдийг амилуулдаг сарлагийн ясны пептид гэж би үздэг. Энэ бүтээгдэхүүн цусны даралт, сахар ихсэх, нойр булчирхай үрэвсэх, зүрхний хэм алдагдах, судас хатуурах, нойргүйдэх, үе мөчний төрөл бүрийн асуудалтай хүмүүс хэрэглэж шим тэжээлээ авч болно.

Хүн биологийн цагаараа амьдарвал эрүүл байж урт насална. Хүн хийн цаг буюу 07:30 цагаас өмнө босож өмнөх өдөр хуримтлагдсан бохироо цэвэрлэх ёстой байдаг. Үүр хаяарах үед буюу 05:30 цагт хүн босоо тэнхлэгт байвал юугаар ч орлуулшгүй гуликогосрон гэж гормон ясанд шингэж, ясыг бэхжүүлдэг. Тийм ч учраас өвөг дээдэс маань үүр хаяарахаас өмнө босож, аж амьдралаа зөв  зохицуулдаг байсан. Харин 11:30-15:30 цагийн хооронд тэр өдрийн хамгийн хүнд хоол идэхэд тохиромжтой байдаг. Энэ үеэр гурван төрлийн амьтан, зургаан төрлийн ургамлын гаралтай нийлмэл пептидийг хэрэглэхийг зөвлөдөг. Тархины цусан хангамж, зүрх, мэдрэлийн системийн үйл ажиллагаа гээд таван цул, зургаан сав эрхтнийг шим тэжээлээр хангадаг.

-Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл болсон хүмүүс цаашид заавал үргэлжлүүлэн уух шаардлагатай юу?

-XXI зуун бол пептидийн буюу шим тэжээлийн зуун буюу урьдчилан сэргийлэх эрин зуун. Би эрүүл болчихсон гээд архи, тамхи хэрэглээд л эрүүл бус хооллоод байвал эргээд л асуудал үүснэ шүү дээ. Монголчууд яагаад шим тэжээлгүй болчихсон юм бэ гэхээр хүчил нь ихдээд байгаа юм. Дотоод шүүрлийн долоон булчирхай зогсонги байдалд орж, эд эс хүчилд идэгдэж, эд эс нь шим тэжээлгүй болохоор бодисын солилцоо явагдах боломжгүй болж, өвчин эхэлдэг. Тиймээс өглөө босоод бүх насныхан хүчил дарангуйлах сода эсвэл хужиртай ус ууж, бохирдлоо цэвэрлэж хэвших нь зүйтэй. Ингэж хүчлийг шүлтээр тэнцвэржүүлдэг. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.

-Хүүхдийн өвчлөлийг бууруулах, элдэв янзын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан пептид бий юү?

-Манайд хүүхдийн оюун ухаан, өсөлтийг дэмждэг пептид бий. Аутизм, саажилттай хүүхдүүдэд пептид уулгахад тайвширч, таталт уналт нь багасаж, ойр зуурын үг ярьж, нийгмийн харилцаанд орж эхэлдэг. 

Чингис хаан ганцхан “Дайн байлдаанд явж гавьяа байгуулсан хүн л баатар биш. Бүх хүн баатар байж болно. “Бусдын төлөө цохилох зүрхтэй хүнийг баатар гэнэ. Баатар нь хүүхэд, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хэн ч байж болно” гэж хэлсэн байдаг.  Тэгвэл эмэгтэйчүүд бид гэр бүлийнхээ баатар болж болно. Эрүүл, зөв хооллох дадал хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Монгол арга ухаанд гэр бүлээ сургахад суралцах нь зүйтэй. Цагаан идээ хүний биед хамгийн ашиг тустай, яс бэхжүүлж, өсөлт хөгжлийг дэмждэг болохыг олон улсад хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс Хятад улс л гэхэд сургуулийнхаа сурагчдад өдөр бүр нэг аяга сүү заавал өгдөг. Гэтэл манайх жилийн дөрвөн улиралд махан хоол л түлхүү өгч, багаас нь хүчлийн илүүдэлд оруулж байна.

-Пептидийг юунаас гаргаж авдаг вэ?

-Уургийн агууламж өндөртэй ургамал болон мал амьтны мах яснаас гарган авдаг. Хонь, үхэр, тэмээ, загасны мах, хясаа зэргээс амьтны гаралтай пептидийг, эрдэнэ шиш, буурцаг, вандуй зэргээс ургамлын гаралтай пептидийг гарган авдаг. Пептидийг Япон, Герман гээд нийлүүлдэг бүх улс орон руу адилхан стандарт журмаар гаргадаг. Бүтээгдэхүүнийхээ бэлдцийг улсын эмийн үйлдвэртэй хамтарч цэргийн хүнс бэлтгэдэг буурцгийн тариалангаас бэлтгэдэг.  Үйлдвэрлэл, тээвэрлэлт гээд бүх шат дамжлага өндөр, хатуу хяналтын дагуу явдаг.

-Сүүлийн жилүүдэд хорт хавдар эрчимтэй газар авч буйн нэг шалтгаан нь хоол хүнс гэж үздэг.  Эрүүл, зөв хоололтын тухайд хүн бүр хэрэгжүүлж, хэвшүүлэх боломжтой энгийн гарц шийдэл юу байна вэ?

 -Үндэстний ухамсар хоолноос хамаардаг учраас хөгжингүй улс орон ард түмнийхээ хоол унданд анхаарч, нэлээд ач холбогдол өгдөг. Тухайлбал, иргэдийнхээ эрүүл мэнд, генийг хамгаалж, гаднын улс орны сүлжээ дэлгүүр, ресторан зэргийг зах зээлд нэвтрүүлэхийг хориглодог. Гэтэл манайд энэ асуудал борооны дараах мөөг шиг цэцэглэж байгаа нь үнэхээр харамсалтай. Өвчлөлийн бас нэг шалтгаан нь хүмүүс өглөө эрт босохгүй байгаа явдал. Өмнөх өдрийнхөө хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх ёстой хийн цагаараа унтаж байгаад босож ирээд шууд хүнд хоол иддэг. Мөн энэ их баяр, зугаа цэнгэлээс болж байгаа. Ингэж л таргалалт, улмаар өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монголчууд эрүүл саруул амьдрах арга ухаантай байсан. Би өдий зэрэгтэй эрүүл саруул яваагийн маань нэг шалтгаан монгол ахуй, арга ухаанаар мацаглаж, хоол хүнсээ зөв зохицуулсны ач юм. Мацаглах нь хүний биед хэрэгтэй, ач тустай гэдгийг шинжлэх ухаан дөнгөж 2022 онд баталж байна. Гэтэл монголчууд аль эрт дээр үеэс шинийн 15-нд мацагладаг уламжлалтай байсан. Энэ мэтээр Монголынхоо өв соёл, арга ухааныг дэлгэрүүлж, хүмүүст ойлгуулж, өдөр тутмынхаа амьдрал ахуйдаа хэрэглэдэг болгох зорилгоор “Өөрийгөө суллахуйн гайхамшиг”, “Оюуны хувьсгал”, “Чингисийн гүн ухааны онцлог”, “Өвгөдийн гүн ухаан” зэрэг арав гаруй ном бичиж, эхнээс нь хэвлүүлсэн. Хүмүүс хэн нэгэнд таалагдахын төлөө, гоё харагдахын тулд л амьдардаг болсон байна. Тиймээс би хүн байхын утга учрыг ойлгуулахын тулд “Өөрийгөө судлахуйн гайхамшиг” номоо засаж сайжруулан зургаа дахь удаагаа хэвлүүлээд байгаа. 

-Эрүүл, зөв хоололтын талаар ярихад мах идэх нь зөв, буруу гэх маргаан үүсдэг. Хүн судлаач хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Ухамсартай хүн эрүүл мэнддээ анхаардаг. Хоолноос давж сэтгэхгүй бол мөхөл ойрхон байна. Монголчууд тэжээхүйн ухаанаар амьдардаг. Биеэ шим тэжээлээр нөхдөг. Гэтэл монголчууд хоолыг ходоодоо дүүргэх түвшинд авч  үздэг учраас шимт хүнс маш их дутагдаж байна.  Бидний өвөг дээдэс халууны улиралд улаан мах иддэггүй өндөр соёл, өргөн ухаантай байсан.  Гэтэл одоо зуны цагт амарч зугаалахдаа дандаа л улаан мах хорхог, боодог иддэг болсон. Гэтэл үүнээс болоод элэг, цөсний өвчлөл эрс нэмэгддэг дүр зураг ажиглагдаж байна. Бид нар сарны нөлөөллөөр зөв хооллох ёстой. Манай орон эрс тэс уур амьсгалтай учраас өвлийн цагт мах идэх нь зүйн хэрэг. Гэхдээ бидний өвөг дээдэс гахай, тахиа, шувууны махыг хилэнцэт мах гээд идэхээс цээрлэдэг байсан. Эдгээр амьтны мах хүний генд сөргөөр нөлөөлдөг. Гахайны махыг хэчнээн өндөр хэмд шарж болгоод ч бактери нь устдаггүй. Гахайн мах их иддэг хүмүүсийн биед уйланхай их үүсдэг.

Ямар ч өвчин эс хувирч өөрчлөгдөн, хорогдсоноос болж үүсдэг. Өвчний үндэс болсон эсийн гэмтлийг засчихвал эдгэршгүй өвчин гэж байхгүй. Тиймээс эрүүл саруул, урт удаан насалъя гэвэл пептид шим тэжээлийг цаг алдалгүй хэрэглээрэй гэж зөвлөе.

-Мэдээж уншигчид танай бүтээгдэхүүний үнийг сонирхож байгаа байх?

-Манайх Монголынхоо ард түмэнд хаврын дархлаажуулалтын аян зарласан. Энэ хүрээнд 75 граммтай сарлагийн ясны пептид 10 хайрцгийг авсан тохиолдолд 26 хайрцгийг үнэгүй бэлэглэж байна. Нийт 36 хайрцгийг 50-аас дээш насны нэг хүн гурван сар хэрэглэнэ. Харин 150 граммтай пептид 10 хайрцаг авбал найман хайрцгийг бэлэглэж байгаа. Нэг хайрцаг пептид 155 мянган төгрөгийн үнэтэй байдаг.


Хаяг: “Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд зам дагуу “Шуурхай зар” сонины байр 405 тоот.

Утас: 851152590

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22