Бид “Эрүүл мэнд” буландаа нийгмийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсрол олгох ярилцлага, сурвалжлагуудыг “LA SANTE CENTER” эмнэлэгтэй хамтран бэлтгэж ирсэн билээ. Энэ удаагийн дугаартаа тус эмнэлгийн уламжлалт “Аюурведа” эмчилгээний талаар бэлтгэснээ уншигчдадаа хүргэж байна.
Аюурведа гэж юу вэ
Аюурведа буюу Энэтхэгийн эртний эмчилгээний систем нь хоолны дэглэм, амьдралын хэв маяг болон нөхөн сэргээх арга барилаар хүний бие махбод, ухаан болон сэтгэлийг анагаадаг ба таван мянга гаруй жилийн тэртээгээс уламжлан одоог хүртэл судалж буй томоохон шинжлэх ухаан юм. Монгол, Төвөд, Хятадын уламжлалт анагаах ухаан нь Аюурведаас гаралтай. Европ анагаах ухааны эмчилгээ зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчилдэг бол аюурвед нь өвчний шалтгааныг эмчилж өвчнийг анагаахыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, Аюурведа нь нэг эрхтэнийг бус нийтээр нь дотор ба гаднаас нь цогцоор анагаадаг.
Бие махбодыг эмчилгээний өвс ургамлаар цэвэрлэх, түүнчлэн өвчнийг анагаах боломжтой гэх ба хоол болон амьдрахуйн зөв дэглэм барьснаар хүний оюун санаа, биеийн эрүүл мэнд, сайн сайхан байхыг сэнхрүүлэн, судалдаг урлаг гэж тодорхойлж болох аж. Аюурведа нь хүний биеийн бүтцээс хамааран ямар хоол зохих болон хоолыг хэрхэн зохист байдлаар бэлтгэх, орц найрлагуудын харшилдаа хүний биед хор үүсэхээс сэргийлэн, судалдаг амьдрахуйн мөнхийн шинжлэх ухаан. Орчин үеийн эмчилгээний ихэнх арга барилын төрөлд багтах болсон массаж, тангаар анагаах, тэжээл зохицолын судлал, пластик хагалгаа, мантра, бясалгал, өнгө, эрдэнийн чулуугаар анагаах зэрэг нь Аюурведаас үндэслэн хөгжиж байна.
“LA SANTE” эмнэлгийн тухайд Аюурведын шинжлэх ухаанд суурилсан “Аюурведа Марма” 108 цэгийн бариа, “Аюурведа Широдара” толгойн цэвэрлэгээ, “Аюурведа Басти” эмчилгээ гэсэн гурван төрлийн уламжлалт эмчилгээний багц үйлчилгээтэй бөгөөд, уламжлалд суурилсан саун эмчилгээг тогтмол хийдэг. Эмчилгээнд орохын өмнө уламжлалт анагаах ухааны эмчид биеэ үзүүлж, судсаа бариулаад хий, шар, бадгана гурван төлвийнхөө аль нь илүү байгааг үзүүлэх ёстой. Мөн даралт өндөртэй хүн эмчилгээнд хориглох заалттай өвчтөний тоонд орно.
“Аюурведа МАРМА” 108 цэгийн бариа:
Уур бухимдал хүний энергийг хаадаг бол Марма эмчилгээгээр энергийг нээдэг.
Марма цэгэн даралт хийж байхад траума буюу блок илэрч илааршина, хий , шар, бадганыг тэнцвэржүүлнэ. Тархины нэг цэг болон биеийн 107 цэгийн 72 мянган сувгийг нээж өгдөг. Нэг удаагийн оролтоор үр дүн мэдэрнэ.
“Аюурведа Широдара” буюу Толгойн цэвэрлэгээ :
Хүний тархи тос өөхөөр тэжээгддэг бөгөөд тосоор толгойг сэргээнэ. Өнчин тархинаас ялгардаг даавруудыг тэнцвэржүүлнэ. Энэхүү эмчилгээнд орсноор стресс бухимдал , сэтгэл гутрал бүхнээ арилган маш сайн гүн нойрсдог. Үр дүнд нойргүйдэл арилж, булчин суларч маш сайн амрах, мэдрэл мэдрэхүй сэргэх, санаа зовнил арилж даралт тогтворжино.
“Аюурведа Басти” эмчилгээ:
Байнгын зангирдаг, ядардаг хэсгийн цэг дээр тавьж бодисын солилцоог сайжруулна. Булчин суллаж, амрааж тэжээнэ. Басти эмчилгээг нүдэнд хийснээр нүдний ядаргааг тайлж, тайвшруулна, хараа сайжруулна. Гэдэс өвдөж өтгөн хатсан үед хүйсэн дээр тавьж өтгөн хаталтыг эмчилнэ.
Хүний биеийн гурван төлөв
Биеийн гурван төлөв гэж юу хэлээд байна гэж зарим уншигч бодож магадгүй. Биеийн төлөвийн талаарх судлал нь Аюурведын шинжлэх ухааны гол суурь болдог. Аюурведад хүний биеийг хий, шар ба бадгана гэх гурван төлөвт байдаг гэж үздэг. Үр тогтох үед эцэг, эхийн амьдралын хэв маяг, генетикийн мэдээлэл, хооллох дуршил, дэглэм болон сэтгэл зүйн байдлаас хамааран хүний бие гурван төлөвийн алинд хамаарах нь тодорхойлдог. Азтай цөөхөн хүнд энэ гурван төлөв, чанар болон хэмжээний хувьд энэ тэнцүү бий. Эдгээр хүний эрүүл мэнд болон хоолны шингэц маш сайн. Харин хүн төрөлхтний олонход гурван төлөвийн нэгээс хоёр нь давамгайлна. Хүн төрөлхийн төлөвөө өөрчилнө гэдэг маш ховор тохиолдох чадвар тул зөв хоолны дэглэм болон амьдралын хэв маягийг хөгжүүлснээр эрүүл, удаан, аз жаргалтай амьдрах боломжтой. Хий, шар, бадгана хүний бие, оюун ухаан болон ухамсарт нөлөөлөгч хөдөлгөөний зарчим бөгөөд хүн бүрд их, бага ямар нэгэн хэмжээгээр оршиж, биеийн үйл ажиллагааг зохицуулна. Аль төлөв нь таны биед давамгай байгааг уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн эмчид үзүүлж мэддэг. Мөн түүнээс хамаарч хоолны дэглэм болон амьдралын хэв маягаа зохицуулах хэрэгтэй. Биеийнхээ энэ гурван төлөвийг мэдэлгүйгээр Аюурведын дагуу хоол бэлтгэж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй. Үүгээр ч зогсохгүй биеийн гурван төлөв нь хүний генетикийн мэдээлэл, сэтгэл зүй ба оюун ухааны төлөв, биеийн тэнцвэр алдагдал зэргийг хянан зохицуулагч хүч болно.
Таван махбод
Хий, шар, бадганыг судалж ойлгохын тулд таван махбодын талаар мэдэх хэрэгтэй. Агаар, гал, ус, шороо болон хий гэсэн таван махбодоос хүний бие болон бүхий л материаллаг ертөнц нэг л үндсэн зарчмын дагуу үүсэн бий болдог. Эртний Аюурведын шинжлэх ухаан нь хүний биеийг давамгайлах элементээс нь хамааруулан таван төрөлд хувааж үздэг. Гэхдээ хий болон шороог идэвхгүй элементэд тооцдог. Идэвхтэй, хувьсамтгай болон хөдөлгөөнт гурван элемент нь агаар, гал болон ус юм. Хий нь ерөнхий хүчин зүйл буюу орших хүрээ. Агаар нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, хуурай, амьдралын эрч хүч буюу амьд оршнол бүрд шаардлагатай зүйл юм. Агааргүйгээр амьдрал оршин тогтнох боломжгүй. Гал амьд бүхний бие дэх шингэц, уусгалт болон шатаалтыг хариуцахаас гадна жимс цэцэгсийн дэлбээлэх болон боловсрох хүч олгоно. Нар тэнгэрийн нүд, өдрийн гэрэл илч дулааны гол цөм юм. Удаан, тогтвортой, шингэн, хүйтэн чанартай элемент бол ус. Электролитын тэнцвэр, ургамлын шим тэжээл, болон хүрээлэн буй орчныг тогтоон барихад хүчин зүтгэнэ. Хатуу, нягт элемент бол шороо ба дэлхийг үүсгэгч. Бүх амьд оршнолыг тогтоон барьж, хоол хүнсээр хангаж, оршин тогтнох боломжийг олгоно.
Эдгээр таван элемент нь дэлхий дээр зохицолт байдлыг хангадаг. Тэнцвэр алдагдах аваас таагүй байдал үүсдэг. Эдгээр элемент хүн бүрийн биед тодорхой хэмжээнд агуулагдаж байдаг. Харин хүний онцлогоос хамааран их багаараа ялгаатай. Элементийн хэмжээ болон чанар нь адил нэг хэмжээнд байх аваас хүн эрүүл байна. Харин тэнцвэр алдагдалт нь ямар нэгэн өвчин зовиурын эхлэл болдог. Сонирхуулахад, эдгээр мэдлэгийг олгох Аюурведа эмчилгээний бариач, эмч, багш, гоо сайханч бэлтгэх сургалтыг “LA SANTE center” эмнэлэгт зохион байгуулж эхэлжээ.
“Оюун санааны аз жаргалын массаж” ба үргүйдлийн эмчилгээ
Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд үргүйдлийн эмгэг нэмэгдэх болсон. Эртний Аюурведа, дорно дахины анагаах ухаанд үргүйдлийн асуудлыг шийдвэрлэх “Оюун санааны аз жаргалын массаж” гэгддэг Широдара эмчилгээг хийдэг уламжлалтай.
Үргүйдлийг анагаадаг энэхүү эмчилгээний шинжлэх ухааны үндэслэл нь одоог хүртэл тайлагдашгүй нууцлаг хэвээр байна. Эрдэмтэд дорно дахины соёлд “Гуравдагч мэлмий” гэж нэрлэдэг цэг болон тархины гүнд байрлах гипоталамус, гипофиз, боргоцой булчирхайн хоорондын хамаарлыг хүлээн зөвшөөрсөн. Яг энэ цэг “Оюун санааны аз жаргалын массаж” эмчилгээний гол цэг юм. Гипоталамус, гипофиз, боргоцой булчирхай нь биеийн ихэнх даавар, ялангуяа нөхөн үржихүйн гормоны үйлдвэрлэлийг хариуцдаг.
Фолликул өдөөгч даавар нь гипофиз булчирхайнаас цусны урсгал руу ялгардаг нөхөн үржихүйн маш чухал даавар юм. Фолликул өдөөгч даавар хэвийн түвшинд байх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг эрүүл байлгадаг. Хэрэв энэ даавар хэт их, эсвэл хэт бага байвал үр тогтох магадлал эрс буурдаг.
Одоо бид энэ бүхний учрыг мэдсэн учраас “Оюун санааны аз жаргалын массаж” эмчилгээ яагаад үргүйдлийг эмчилж байгаад гайхах зүйлгүй боллоо.
ХАЯГ: Хан-Уул дүүрэг 17-р хороо Маршал таун хотхон 109-р байр “LA SANTE VIP CENTER”
Нэрийн хуудас
“LA SANTE VIP CENTER”
И-мэйл: info@lasante.mn
Вэб сайт: www.lasante.mn
Пэйж хуудас: LaSanteVIP
Утас: 77665999, 91055999
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна