Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь харвалтын нэгжээрээ дамжуулан иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна


Өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан "Харвалтын нэгж"-ийн нээлтийг хийж,  “Харвалтаас урьдчилан сэргийлэх боломж танд бий” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэд үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  зөвлөгөө болон харвалтын дараах асаргаа сувилгаа, хяналтын талаар мэдээлэл өглөө.

УХТЭ-ийн Харвалтын нэгж энэ оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн нийт 100 орчим иргэнд харвалтын яаралтай тусламжийг үзүүлжээ. 

Arslan.mn

Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “УХТЭ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Оношилгоо, эмчилгээний үндэсний төв ашиглалтад оруулж, үндэсний хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 

ЭМЯ-аас барьж буй төвлөрлийг сааруулах, иргэдэд хүртээмжтэй чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх бодлогын хүрээнд өвчлөл ихтэй байгаа хэсгүүдэд анхаарч ажиллаж байна. Үүний нэг нь Мэдрэлийн тусламж, үйлчилгээ юм. Өмнө нь УГТЭ-т харвалтын тасаг, төв үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо УНТЭ, УХТЭ-т харвалтын нэгжүүд ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Мөн бид Зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна зүрх судас, хавдар гэсэн гурван чиглэл дээр төвлөрлийг сааруулах бодлого баримтлан ажиллаж байна.” гэв.

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22