Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан авто замын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд мэдээлэл хийжээ. Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал энэ долоо хоногт ашиглалтад орох юм байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын зарим алдаа дутагдлын улмаас удаашралтай явж ирсэн. Энэ амралтын өдөр Дарханы авто замын хоёр урсгалыг нээнэ. Өнөөдрийн байдлаар 500 орчим метр замын хучилтыг хийж дуусгавар болсон. Ирэх өдрүүдэ замын тэмдэг тэмдэглэлийг хийснээр Дарханы чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт албан ёсоор нээхээр болж байна" хэмээн мэдээлэв.
Зам тээвэр, хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалт 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 2023 онд багтаж, 100 хувь гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ.
Н.Нягт