Б.Бямбадорж: Мэс заслын цаг дуусаж, хүлээлт үүссэн нь чанарын баталгаа



Гоо сайхны мэс засалд орох, ялангуяа хүссэн хамраа урлуулах хүсэлтэй бүсгүйчүүдийн хөлд дарагдаад зогсохгүй энэ оны дараалал нь дүүрч, ирэх оны үзлэг мэс заслын дугаар бичүүлэхээр хүлээлт үүсгээд буй гоо сайхны мэс заслын “Принцесс” эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Б.Бямбадоржтой ярилцлаа. 

-Танай эмнэлэг хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна вэ? 
-Манай эмнэлгийн ерөнхий эмч Т.Жанболат эмч маань санаачлан 2015 онд “Принцесс” эмнэлгийг  үүсгэн байгуулсан. Түүнээс хойш гоо сайхны мэс заслын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өдгөө хоёр жилийн дараа 10 жилийн ойтойгоо золгох гэж байна. Бид 2023 онд  “Тооноос чанарт” уриа дэвшүүлэн хамрын мэс заслын давтан хагалгааны тоог багасгах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг улам дээшлүүлэх, хагалгааны дараах эрсдэл хүндрэлийг бууруулахын төлөө хичээн ажиллаж байна.

 
-Танай эмнэлгээр сард, цаашлаад жилд хэдэн хүн үйлчлүүлж байна вэ? 
-Дунджаар сард 50, жилд 600 гаруй хүн үйлчлүүлж байна. Үүний 95 орчим хувийг хамрын мэс засал эзэлдэг. Энэ оны мэс заслын цаг дууссан. Энэ нь нэг талаас үйлчлүүлэгчийн эрэлт их, нөгөө талаас бид чанартай үйлчилгээ үзүүлж буйн баталгаа болов уу. 


-Хамрын мэс засалд орох хүсэлтэй боловч ойлголт багатай хүмүүст хандаж, энэ төрлийн мэс заслын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Үйлчлүүлэгчдийн ярьж дадсанаар хамрын мэс заслыг ерөнхийд нь гоо сайхны буюу гадна хамрын муруйг засах болон амьсгал сэргээх /таславч тэгшлэх самалдаг багасгах буюу дотор хэсгийн/ гэж хоёр хуваадаг. Гоо сайхны буюу гадна хамрын мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалттай хийдэг. Үүнд хамрын муруй, монхор засах, хамрын хянга, үзүүр нарийсгах, хамрын нуруу өндөрлөх, үзүүр шөнтийлгөх, сартгар болон нүхний хэлбэр засах зэрэг ажилбар багтдаг. Харин дотор хэсгийн буюу таславч тэгшлэх самалдаг багасгах мэс заслыг чих, хамар хоолойн эмч нар бүтэн унтуулгатай хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь эрүүл мэндийн заалтаар хийдэг амьсгал сэргээх мэс засал. Ямар ч үед нэгдүгээрт,  эрүүл мэнд чухал тул таславч муруй, самалдаг хөөнгө, хамар битүүрдэг бол эхлээд амьсгал сэргээх мэс засалд орох нь чухал гэдгийг тодотгон хэлмээр байна. 


-Хамрын гоо сайхны мэс заслыг бүтэн унтуулгатай болон хэсгийн мэдээ алдуулалттай хийлгэх нь ямар ялгаатай вэ? 
-Аль аль нь давуу болон сул талтай. Бүтэн унтуулгатай мэс заслын үед гадна талыг нь засаж янзлаад зогсохгүй дотор талд нь таславчийн муруй самалдгийн хөөнгө  байвал түүнийг нь эмчилж, эрүүлжүүлэх боломжтой. Ингэж хоёр асуудлыг нэг дор цогцоор шийдвэрлэх нь цаг хугацаа, санхүүд хэмнэлттэй. Хэсгийн мэдээ алдуулалттай мэс засал хийхэд дунджаар 2-3 цаг болдог. Үйлчлүүлэгч  хэвтэхэд чилэх хэдий ч эмчтэйгээ харилцан ярилцах, зөвлөлдөх зэрэг давуу талтай. 


-Энэ төрлийн мэс заслын дараа ямар эрсдэл гарах магадлалтай байдаг вэ? 
-Ямар ч төрлийн мэс засалд эрсдэл хүндрэл байдаг. Түүнийг эмч нь тайлбарлаж үйлчлүүлэгч мэдээлэлтэй болсон байх ёстой. Тухайн хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан цус алдах, цус хурах, хамар татагдаж эсвэл овойж эдгэх гэх мэтээр харилцан адилгүй хүндрэл гарах эрсдэлтэй. Хамгийн гол нь хамрын дотор талыг эрүүлжүүлж байж мэс засалд орвол хүндрэл гарах эрсдэл бага байдаг. Хэдэн жилийн өмнө гоо сайхны мэс засалчид  хамрын гадна талыг засаж байгаа тул дотор таславчийн муруйг засдаггүй байсан болов ч энэ нь тодорхой хэмжээгээр мэс заслын үр дүнд нөлөөлдөг тул одоо таславч тэгшлэх мэс засалд орсны дараагаар гадна хамрын гоо сайхны мэс засал хийлгэхийг зөвлөдөг болсон. Олон улсад ч мөн ялгаагүй эрсдэл хүндрэл гардаг. Тухайн эрсдэл хүндрэл гарсан тохиолдол бүрт тохирсон зөв менежментийг цаг алдалгүй хийх нь маш чухал ач холбогдолтой байдаг. 


-Танай эмнэлэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээс юугаараа онцлог, давуу талтай вэ? 
-Ер нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд өөрсдийн арга техник, гарах үр дүнгээрээ ялгардаг. Бид олон улсын арга техникийг судалж, нутагшуулахаас гадна мэс заслыг нэг эмч бус багаараа хамтарч хийдгээрээ давуу талтай. Гоо сайхан нөхөн сэргээх, нүүр амны болон чих, хамар, хоолойн эмч нар хамтарч ажиллаж байж тухайн мэс засал чанартай, үр дүнтэй болдог. Бид одоогоор Солонгос улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмж, арга барилыг ашиглаж байна. Манай эмнэлгийн эмч нар жил бүр олон улсын урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж, туршлага судалж байна. 


-Тухайлбал, хамгийн сүүлд аль улсын туршлага, арга барилыг судлав? 
-Хамгийн сүүлд манай эмнэлгийн ерөнхий эмч Т.Жанболат Турк улсын “All in one 8th rhinoplasty symposium”-д оролцоод ирсэн. Мөн ерөнхий эмч маань өнгөрсөн онд БНСУ-д зохиогдсон пластик, нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын олон улсын хуралд оролцсон. Энэхүү хуралд 2017 оноос хойш тасралтгүй оролцон хамрын пластик мэс заслын чиг хандлага болон арга техникийг эмнэлэгтээ нэвтрүүлж, ур чадвараа хөгжүүлж байна. Түүнчлэн БНСУ-д хамрын гоо сайханы мэс заслаар эхний аравт багтдаг эмчээс өөрийнх нь ашигладаг арга техник болон багаж тоног төхөөрөмжийнх нь талаар ганцаарчилсан сургалт авч байсан.

 
-Гоо сайхны мэс засалд орохоор төлөвлөж буй, ялангуяа танай эмнэлгийг зорих бүсгүйчүүд юунд анхаарах шаардлагатай вэ. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? 
-Энэ төрлийн хагалгаа хийлгэх хүмүүс мэс заслынхаа талаар сайн судлаад эрсдэл хүндрэлийг хүлээн зөвшөөрнө гэсэн сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал. Яагаад гэвэл хүн бүрийн биеийн бүтэц өөр байдаг. Тиймээс яг түүн шиг болно, болохгүй гэсэн ойлголт байхгүй. Тухайн хүний царай төрхөд тохирсон хамар урлахыг бид бүхэн зорьдог. Мэс заслын өмнөх болон дараах сэтгэл зүй асар их ялгаатай байдаг. Тиймээс нэгдүгээрт, та үнэхээр гоо сайхны хагалгаанд орох чин хүсэлтэй юу гэдгээ өөрөөсөө асууж, сэтгэл санаагаа бэлдэх. Хоёрдугаарт, хамраар амьсгалахад саад байгаа эсэх. 

Тухайлбал, таславчны шархтай, цус гардаг, хамар битүүрэх зовиур байдаг бол эхлээд чих, хамар хоолойн эмч, эмнэлэгт хандаж, эмчлүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, биеийн эрүүл мэндийн талаас зүрх судас, дотор зэрэг ерөнхий үзүүлэлт хэвийн эсэхээ мэдэх. Дөрөвдүгээрт, хэсгийн мэдээ алдуулалттай хагалгаанд орох сэтгэл зүйн болон бие физиологийн хувьд бэлэн байх. Тавдугаарт, хагалгааныхаа цаг хугацааг хүлээх боломжтой байх ёстой. Эдгээр шаардлага нөхцөлийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байвал биднийг зорин ирээрэй. 


-Мэс засалд ороход ямар шинжилгээ бүрдүүлэх ёстой вэ? 
-Хэсгийн мэдээ алдуулалттай мэс засалд орох тохиолдолд 7-8, бүтэн унтуулгатай мэс засалд орох бол арван төрлийн шинжилгээ бүрдүүлэх ёстой. Тухайлбал, цусны дэлгэрэнгүй, бүлэгнэлт, биохими, зүрхний цахилгаан бичлэг, рентген, хамрын арчдас гэх мэт. Эдгээр шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт гараагүй тохиолдолд мэс засалд орох боломжтой. 


-Танай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг үү? 
-Гоо сайхны мэс заслын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөггүй. 


-Гоо сайхны мэс засалд ороход насны хязгаар байдаг уу? 
-Хамрын мөгөөрс болон ясны хөгжил бүрэн гүйцсэний дараа буюу 18 нас хүрч байж энэ төрлийн хагалгаанд орох боломжтой болдог.


-Амаржсан ээжүүд хамрын мэс засалд орж болох уу. Энэ төрлийн мэс засалд орохоор төлөвлөж буй ээжүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? 
-Төрөөд удаагүй, нялх биетэй ээжүүдийн дархлаа суларсан, дааврын өөрчлөлтүүд тэнцвэржээгүй байдаг. Мөн эхийн хэрэглэсэн эм, тариа хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлж, улмаар гэдэс нь хямрах, харшлах тохиолдол байдаг. Хамрын хагалгааны дараа зөвхөн дээш харж унтах, хүнд зүйл өргөхгүй байх, хэвтрийн дэглэм сахих зэрэг гам хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хүндрэлтэй байх тал бий. Эдгээр шалтгаанаар хамрын хагалгааны дараа шархны эдгэрэлт удаашрах, халдвар авах, үрэвсэх тохиолдол байдаг тул төрсний дараа хамгийн багадаа хүүхдээ нэг нас хүргээд хагалгаанд орохыг зөвлөдөг. 


-Хамрын мэс засалд орсон хүн ямар гам дэглэм барих ёстой вэ. Хэдий хугацааны дараа бүрэн гүйцэд эдгэрсэн гэж үзэх вэ? 
-Тухайн хүнийнхээ онцлогоос шалтгаалан эдгэрэх үйл явц, хугацаа харилцан адилгүй байдаг. Эмчээс шалтгаалахгүй хүндрэл эрсдэл гэж бас байдаг. Хүссэн хамрыг нь бий болгохын тулд мэс засалчийн ур чадвар 50, үйлчлүүлэгчийн гам барилт 50 хувь нөлөөлдөг. Хамрын хагалгаа хийлгэсэн хүмүүс хамгийн багадаа нэг сар гам барих шаардлагатай. Тухайлбал, хүнд зүйл өргөхгүй, өвдөгнөөс доош тонгойхгүй, биеийн тамир, спортоор хичээллэхгүй, дээшээ харж унтах гэх мэт дэглэм барих ёстой. Имплант хийлгэхэд хаван хавдар нь бууж, яг өөрийн юм шиг болж эцсийн үр дүн гарах хугацаа зургаан сараас нэг жил байдаг.

 
-Хамрын имплантыг тэдэн сар, жилийн дараа солих ёстой гэсэн хугацаа байдаг уу? 
-Тодорхой хугацаа заахгүй. Ямар нэгэн эрсдэл хүндрэлгүй бүрэн гүйцэд эдгэрсэн тохиолдолд солих ямар ч шаардлагагүй. Имплант далий муруйгүй тэгш сайхан тогтох нь тухайн мэс засал хийж буй эмчийн ур чадвар, туршлага, арга техник болон үйлчүүлэгчийн гам барилт зэргээс шалтгаалдаг. 


-Хоёр жилийн дараа тохиох арван жилээ ямар амжилтаар угтах төлөвлөгөөтэй байна вэ? 
-Манай эмнэлэг одоогоор хэсгийн мэдээ алдуулалттайгаар мэс засал хийж байгаа. Цаашид бид арван жилийн ойгоо угтан эмнэлгээ өргөжүүлж, бүтэн унтуулгатай  мэс засал хийдэг болох, хамрын мэс заслын асуудлыг цогцоор нь шийдэхүйц мэс засал хийдэг болох зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, амьсгал сэргээж эмчлэх, гоё сайхан болгох хоёрыг хамтад нь шийддэг болно гэсэн үг. Мөн эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. 


С.Юмсүрэн

Нэрийн  хуудас:

“Принцесс” гоо сайхны мэс заслын эмнэлэг 

Хаяг: УБ хот, БГД 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 7-р гудамж Принцесс эмнэлэг 

Фэйсбүүк: Princess Aesthetic surgery clinic
Чих хамар хоолойн эмч Б.Бямбадорж 
Утас: 7729-1717, 99287074

И-Мэйл: Princessemneleg@gmail.com, 
b.byambadorj20@fchm.edu.mn

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 20 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 20 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 20 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07