БНСУ-ын Ганнам дүүргийн шилдэг зургаан эмнэлгийг танилцууллаа


Тоног төхөөрөмж төдийгүй эмчилгээ, үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг Ганнам дүүрэгт төвтэй шилдэг зургаан эмнэлгийг Монгол Улсад танилцуулах өдөрлөг боллоо. БНСУ-ын аялал жуулчлалын хамгийн чухал бүтээгдэхүүний нэг  нь эрүүл мэндийн үйлчилгээ байдаг. Тийм ч учраас солонгосчууд энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг  өөрийн орон төдийгүй гаднын улсад таниулан сурталчлах кампанит ажлыг үе шаттайгаар өрнүүлж буй. Энэ хүрээнд  эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ, аялал жуулчлалыг хослуулсан эмчилгээний аялал жуулчлалын  салбарын  шилдэг Ганнам дүүргийн   “Ганнам медикал тур” төвийн зүгээс дээрх өдөрлөгийг зохион байгуулсан юм.   Тус өдөрлөгт  бүтээгдэхүүн,  үйлчилгээгээрээ шалгарсан зургаан эмнэлэг оролцож, тус бүрийн үйл ажиллагаа, эмчилгээ, үйлчилгээг тусгайлан танилцуулав.   Тодруулбал,  Ёнсэй их сургуулийн “Ганнам севиранс” эмнэлгийн хувьд хавдар судлал, нуруу, зүрх тархи болон шүдний  гэсэн дөрвөн төрлийн төрөлжсөн  эмнэлэгтэйгээр нийт   47 төрлийн тасаг ажиллуулдаг байна. Харин  “Ганнам Ча” эмнэлэг нь  эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг бөгөөд тэр дундаа үргүйдлийг эмчлэх, үр шилжүүлэн суулгах үйлчилгээг чанарын  өндөр түвшинд үзүүлдэг ажээ.

 Үе мөч, нуруу нугасны “Нанүри эмнэлэг” шүдний  “Livе”,   гоо сайхны “View”,  урологийн  “Стэнтоп” гэсэн тэргүүлэх зэргийн эмнэлгийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж, танилцуулга хийсэн нь энэ юм.   “Ганнам медикал тур” төвийн хувьд  БНСУ-ын Сөүл хотын төв цэг болох Ангужон хороонд байрладаг бөгөөд Ганнамаар зочилсон гаднын иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь  цогц үйлчилгээ үзүүлдэг жуулчдын эмчилгээний нэгдсэн төв юм байна. Тэд үйлчлүүлэгчийн  эмчилгээнээс  авахуулаад бүх үйл явцад нь цогц  тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон төрлийн хэлээр ойлголцох боломжийг хангаж, аман орчуулга ч хийж үйлчилдэг байна.  Мөн эмнэлгүүдийн талаарх мэдээлэл, эмчилгээний явцын зөвлөгөө, эмчилгээний явцад үүсэх асуудлыг зохицуулах, мэргэжлийн түвшний хагалгааны талаар ойлголт өгөх зэргээр үйлчлүүлэгчид шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Тэр бүү хэл, үйлчлүүлэгчид буудал захиалж өгөх, ойр орчмыг танилцуулах зэргээр  цогцоор үйлчилдэг байна.   Эрүүл мэндийн аялал жуулчлалын хүрээнд  БНСУ-ыг зорин очсон нийт үйлчлүүлэгчийн 40  гаруй хувь нь Ганнам дүүргийн  гоо сайхан, арьс арчилгаа, нүд, ардын уламжлалт эмчилгээ, эрүүл мэндийн багц шинжилгээ зэрэг үйлчилгээг авдаг ажээ.   Эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд  2019 онд л гэхэд гадаадын 131.808 хүн Ганнам дүүрэг дэх эмнэлгүүдээс үйлчилгээ авсан байна. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр