Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн сургалт, үзлэг хийлээ


Хонконгийн “Peninsula”, “Tengo Hong Kong” болон Монголын “Нийслэл ротари” клубээс хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд  наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн үеийн эмчилгээ, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн сургалтыг зохион байгууллаа.

Хүүхдийн согог засал, эмчилгээний чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж буй хүүхдийн мэс заслын их эмч Liu King Lok, эмч Eric Chak, сувилагч Ann нарын баг бүрэлдэхүүн ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, тус төвийн эмч нарын хяналтанд байдаг 10 орчим хүүхдэд хамтарсан үзлэг оношлогоо хийсэн юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн оношлогоо, эмчилгээг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж олон гэр бүл, хүүхдүүдэд эрүүл мэнд, инээмсэглэл бэлэглэж байгаа Хонконгийн эмч нарын баг цаашид мөн ГССҮТ-тэй хамтарч зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр