СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ



Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган өнөөдөр Дорноговь аймагт эхэллээ. Тус чуулганд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ.

Тэрбээр чуулганы ажиллагаанд өндөр ач холбогдол үзүүлж, оролцоогоо ханган, бэлтгэл сайтай хүрэлцэн ирсэн 7 аймгийн СДМЭХ-ны гишүүд, удирдлагууд, нийгмийн төлөөлөл болсон салбар бүрийн эмэгтэйчүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхний хамтын ажиллагаа, идэвх санаачилгын үр дүнд орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг  сайжруулах чухал заалтуудыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 онд эмэгтэйчүүдийнхээ квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх эрх зүйн шинэчлэлийн түүхэн  шийдвэр гарлаа. Эмэгтэйчүүддийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргаж буй нэн чухал цаг үед өнөөдрийн чуулган зохион байгуулагдаж байна” хэмээн онцоллоо.


Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьж байна.
Цар тахлаас үүдэн олон жил бүсийн чуулганыг зохион байгуулаагүй байсан энэ удаагийн зүүн болон говийн бүсийн малчин, саальчин, багш, инженер, бизнес эрхлэгч салбар салбарын төлөөлөл болсон 500 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил ямар байна, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх саналаа солилцож байгаагаараа онцлогтой. Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа онцолж “Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал” хэмээв.



СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
СДМЭХ-ны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 30 минутын өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 36 минутын өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 41 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 23 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21