Эв нэгдэл, сахилга батаараа нэгдсэн Хан-Уул дүүргийн МАН-ын хороо


МАН-ын  гурав, нийслэл, дүүргийн хошой тэргүүний анхан шатны байгууллага

“Улсын тэргүүний анхан шатны байгууллагаар” шагнагдах үеэр. 
\2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр, Улаанбаатар хот\


Н.ДОРЖДУЛАМ
/Хан-Уул дүүргийн XIV хорооны  МАН-ын хорооны дарга 

МАН-ын анхан шатны байгууллага XIV хорооны намын хороо нь 2000 онд МАН-ын 120 дугаар намын үүр 45 гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан бол одоогоор Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны XIV хорооны МАН-ын хороо болон өргөжлөө. Н.Дорждулам даргатай намын хороо есөн тэргүүлэгч, хоёр үүр, хяналтын хороо, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, 311 гишүүнтэйгээр “МАН-ын зорилго зорилт, үзэл баримтлал, үнэт зүйлс, бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үргэлжлэл нь байна”. Мөн “Ажилдаа судалгаа тооцоотой хандаж түүнд түшиглэн сонгогчдодоо хүрнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн “Зорилго тэмүүлэл ялалтыг дагуулна” гэсэн уриатайгаар намын үйл ажиллагааг тасралтгүй, ажил үйлсээр тэргүүлэн манлайлан явуулж байна. Хан-Уул дүүргийн XIV хороо 1900 гаруй өрхийн 6100 гаруй хүн амтай, 3900 гаруй сонгогчтой. 2020 онд намын хорооны бүтцэд өөрчлөлт оруулж хоёр үүртэй болсноор Д.Ганбадрах даргатай нэгдүгээр үүр 197 гишүүнтэй, Н.Наранцацралт даргатай хоёрдугаар үүр 114 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 


МАН-ын гурван удаагийн, нийслэл, дүүргийн хошой тэргүүний намын анхан шатны Хан-Уул дүүргийн XIV хорооны МАН-ын намын хороо  2000 оноос хойш зохион байгуулсан орон нутгийн ИТХ, УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг шат шатны сонгуульд удаа дараа ялалт байгуулсан туршлагатай хамт олон билээ. 


Сонгуульд нэр дэвшиж гарсан УИХ, нийслэлийн ИТХ, дүүргийн ИТХ-ын гишүүн, төлөөлөгчид сонгуульт хугацааны жилдээ иргэд сонгогчид, намын гишүүдтэйгээ эргэх холбоотойгоор уулзаж, Засгийн газрын мэдээллийг түгээж ажиллахаас гадна орон нутагт шаардлагатай байгаа ажлуудаас улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгийг нь суулгуулан зам, жишиг өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, замын гэрэлтүүлэг, нийтийн тээвэр зэрэг нэн шаардлагатай ажлуудыг хийж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг өдрөөс өдөрт сайжруулж байна. 


Намын гишүүд, дэмжигч­дийг идэвхжүүлэн ажил­лахын тулд үүрийн жилийн төлөвлөгөөний дагуу ажил­лахын зэрэгцээ, бүх гишүүдийн хурлаас гарсан санал, хүсэлтийн дагуу зохион байгуулалттайгаар доорх ажлуудыг хийж хэв­шээд байна. Намын ахмад гишүүдийн дунд “Хөдөлгөөн бол эрүүл мэнд” сэдэвт явган аяллыг санаачлан зохион байгуулсан. Намын залуу гишүүд “Эко дүүрэг” уриан дор нэгдэн өөрсдийн санаачилгаар мод тарих, төмс хүнсний ногоо тариалах ажлыг зохион байгуулж, нийт 308 ширхэг хайлаас, шар хуайс, агч буюу бурхны мод тарьж, арчилгаа тордолгоог хийн ажиллаж байна.


 Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн “Ахмадын сургаал алт” уулзалт, зөвлөгөөнийг жилд нэг удаа зохион байгуулж хэвшсэн. Тэмдэглэлт өдрүүд буюу Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч, золголт хийдэг уламжлалтай. Намын баяр, “Мартын-8”, Эх үрсийн баяр, ахмадын баяр, шинэ жилийн арга хэмжээ зэрэг томоохон баяр ёслолыг гишүүд, дэмжигчдийнхээ дунд тогтмол зохион байгуулж, идэвх санаачилгатай ажилладаг намын гишүүдийг шагнаж урамшуулж хэвшсэн. 

Түүнчлэн ахмад гишүүдийг амралт, сувилалд тогтмол хамруулж, намын зарим ахмад гишүүдийг гэрээр нь эргэж, хүндэтгэл дэмжлэг үзүүлдэг. 
Сонгуулиас сонгуулийн хооронд гишүүд болон иргэдээ идэвхжүүлж байнгын үйл ажиллагаагаараа нягт холбоотой ажилладгаараа онцлогтойгоос гадна намын хороо болон үүрүүдийн архив бичиг баримтыг сайжруулснаар дүүргийн хороодын намын хороодоос Нийслэлийн намын хяналтын хорооны шалгалтаар удаа дараа тэргүүлэн шалгарч бусад хорооны намын хороодод үлгэр жишээ болон манлайлж амжилттай дүгнүүлж туршлагаасаа хамт олондоо хуваалцан ажиллаж байна. Мөн намын гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлийн судалгааг жил бүр шинэчлэн гаргаж хэвшсэн. 


Швейцарь улсын “Мандах наран” төрийн бус бай­гууллагыг үүсгэн бай­гуулагч Виван Дубах  2013 оноос хойш Хан-Уул дүүргийн XIV хорооны намын хорооны дарга Н.Дорждуламтай хамтран ажилласнаар намын гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж өрх толгойлсон намын гурван эмэгтэй гишүүнд таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулж өгсөн.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 29 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 33 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 38 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22