Ч.Бат-Оргил: Бүх салбарт тэгш боломж, шударга өрсөлдөөн бий болох ёстой


Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хан-Уул дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүн Ч.Бат-Оргилтой ярилцлаа. 

-Та Хан-Уул дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбоог тэргүүлж ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна.  Ямар зорилго зорилт өвөртлөн ажиллаж байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн оны тавдугаар сард Социал демократ Монголын залуу­чуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Есдүгээр сард дүүргийнхээ Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүний ажлыг хүлээж авсан. Удирдах зөвлөлийн гишүүн анхан шатны нэгжийг тэргүүлэх болсон шалтгаан бол залуучууд ямар нөхцөл байдалтай байдаг, тэдэнд ямар асуудал тулгамддаг, тэд ямар гарц шийдэл ярьдаг гэх мэт анхан шатан дахь залуучуудын дуу хоолойг удирдах түвшинд хүргэж, бодлого үйл ажиллагаанд нь тусгуулах зорилготой. Улс төрийн ажил эрхэлдэг залуу хүний хувьд дүүргийн залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаанд манлайлж, тэдний дуу хоолой болохыг зорьж ирсэн. Тэр ч үүднээс Хан-Уул дүүргийн 25 хороонд холбооныхоо салбар нэгжийг байгуулсан.

 
-Өнгөрсөн хугацаанд холбооныхоо залуучуудад чиглэсэн ямар арга хэмжээ, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн бэ? 
-Бид улс төрийн үйл ажиллагаа явуулахаас гадна хамгийн чухал нь нийгэм, залуучууд руу чиглэсэн ажлуудыг түлхүү хийж хэрэгжүүлэх ёстой. Мэдээж холбооны маань уламжлалт арга хэмжээ болох сайн дурын, сайн үйлсийн аян зэрэг үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, холбооны зүгээс 21 аймаг, есөн дүүрэгт “Гэрэлтэх эхлэл” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Яармаг дахь Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын амрах өрөөг бүрэн тохижуулж, ашиглалтад хүлээлгэж өгсөн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрт манлайлан оролцож байна. Залуучууд бид байгаль дэлхийгээ хайрлах гол арга зам бол мод тарих, түүнийгээ арчилж ургуулах явдал юм. Үүний тулд экологийн боловсрол маш чухал. Тэр ч үүднээс дүүргийн залуучууддаа мод тарих, арчлах ургуулах талаар үе шаттай сургалт зохион байгуулж, түүнийгээ ажил хэрэг болгох зэргээр нэлээд далайцтай оролцож байна. 


-Хан-Уул дүүргийн залуу­чуудад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц шийдэл юу байдаг вэ. Та бүхэн тэдний дуу хоолой болж чадаж байна уу?
-Манай дүүргийн нийт хүн амын 30 орчим хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Суурьшлын бүс маш ихтэй, тэр хэрээр залуу гэр бүл олонтой дүүрэг. Нэг ёсондоо залуучуудын бүс ч гэж нэрлэж болохоор. Залуучууд маань нийгмийн тэгш бус байдлыг хамгийн ихээр хөнддөг. Тэдний хувьд боловсрол эзэмшихэд, бизнес эрхлэхэд нэлээд асуудалтай тулгарддаг. Зарим боломжит хэсэг нь давуу эрх эдлээд боловсрол эзэмшчихсэн, бизнес эрхлээд явж байгаа жишээг нийгмээрээ харж байна. Үүнд залуучууд маань бухимдаж, шүүмжилж байгаа. Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд нийгмийн тэгш бус байдлыг бий болгосон асуудал ил болсон шүү дээ. Мөн тэд агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг гэрээсээ гараад л тулгардаг нийгмийн асуудлыг хөнддөг. Бидний зүгээс энэхүү дэвшүүлсэн асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжилж, дүүрэг, хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах чиглэлээр ажиллаж байна.
Түүнчлэн холбооныхоо хэмжээнд залуучуудын манлайллыг бий болгох, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж байна. Энэ бол залуучууд энэ цаг үед заавал эзэмших шаардлагатай чухал чадамжийн нэг гэж үздэг. 


-Нийгмийн тэгш бус боломжийн талаар залуучууд хөндөж байна гэлээ. Үүний бас нэг чухал хэсэг бол ажлын байр, бизнес эрхлэх таатай орчин нөхцөл байдаг. Энэ асуудалд танай холбоо хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Энэ зөвхөн залуучуудад, бизнес эрхэлж байгаа хүмүүст тулгамдаж буй асуудал биш гэж харж байна. Энэ бол бүх нийгмээрээ эсэргүүцэж, ард түмнийг бухимдуулж буй асуудал. Зөвхөн бизнес эрхэлж буй залууст боломж бий болгохоос илүүтэй бүхий л салбарт тэгш боломж, тэгш өрсөлдөөн бий болгох ёстой. Тиймээс үүнд чиглэсэн бодлого шийдвэрт дуу хоолойгоо болон саналаа хүргэж ажиллах нь манай холбооны хамгийн чухал зорилт юм. 


0
angry
1
care
1
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амьдралын утгыг алдуулсан “АМЬДРАХУЙ” 4 цагийн өмнө
“Хезболла” эрх мэдлээ хадгалахаа мэдэгдлээ 4 цагийн өмнө
​ БРИКС-ийн уулзалт Казаньд болно 4 цагийн өмнө
Борис Жонсон номоо хэвлүүлжээ 4 цагийн өмнө
Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс … 4 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын даргаар ажилласан нэг жилийнхээ ойг үнэмлэхүй ялалта… 4 цагийн өмнө
Хотын парламент ажилдаа орлоо 5 цагийн өмнө
Төрийн айлчлал, цаг агаарын сэрэмжлүүлэгтэй долоо хоног 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБНПУ-ын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзл… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй… Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай ха… Өчигдөр
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт … 2024/10/16
“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно 2024/10/16
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюз… 2024/10/16
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах … 2024/10/16
Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт … 2024/10/16
Улаанбаатарт 7 хэм дулаан байна 2024/10/16
Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны чуу… 2024/10/15
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо 2024/10/15