Н.Мэндбаяр: Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна


Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо /СДЭХ/-ны дарга Н.Мэндбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай холбоо 2022-2023 онд төлөвлөгөөт ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ? 
-Бидний хувьд эмэгтэй­чүүдэд чиглэсэн олон ажил хийж гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн есөн ажил маань 100 хувийн гүйцэтгэлтэй. Харин энэ онд нийт 12 ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр улирлын байдлаар ахмад настнууд болон “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх, “Дөрвөн улирлын хүлэмж” төсөл зэрэг ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд байна. 
-Эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны  тухайд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Эмэгтэйчүүдийн орол­цоог идэвхжүүлэх, үйл ажиллагаандаа татан оролцуулах тал дээр сургалт сурталчилгааны чиглэлээр нэлээд арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, Яармаг бүсийн  тэргүүлэгчид хорооны  иргэний  танхимд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан бүжгийн сургалтыг зохион байгуулж, 30 хүүхдийг хамруулаад байна. Эрүүл амьдралын хэвшил, дадал олгох хийн дасгал хөдөлгөөний сургалтад 20 иргэнийг  хамруулсан. Мөн Хан-Уул дүүргийн бүх хорооны эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй ажил хэрэгч эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулсан. Хаягдал цаасаар бүтээл урлах сургалтад алслагдсан хороодын 85 эмэгтэйг хамруулсан. Түүнчлэн “Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг угтан ээж, хүүхдүүдэд зориулсан эсгий урлалын сургалтыг зохион байгуулж, үүнд 32 ээж, мөн тооны хүүхдийг  хамруулсан. “Эко” Хан-Уул дүүрэг болох  зорилтын  хүрээнд  хороодын өрхийн  хүнсний ногоо тариалдаг иргэдийн бүлэг үүсгэн  ногоо  тариалах  сургалтыг СДМЭХ-ны  тэргүүлэгч Б.Алтантуяа арван өрхөд  арга  зүйн  сургалтыг  зохион байгуулсан.  
-Бодлого төлөвлөлт, нөлөөллийн ажлын чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ?
-Салбар зөвлөл эмэгтэй­чүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, манлайллыг хангах МАН, СДМЭХ-ны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор иргэдийг сонирхлын бүлгээр нь нэгтгэн олон төрөлт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг. Намын дэргэдэх төрийн бус байгууллагатай санал солилцох, харилцан туршлага солилцох “Өглөөний уулзалт” нөлөөллийн ажил, “Агаарт алхангаа ярилцъя” алхалтын клуб, “Эмэгтэйчүүд ба ажлын байр” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. 
-Цаашид танай холбоо­ныхон ямар зорилго зорилттой ажиллах гэж байна вэ?
-Цаашид иргэд олон нийтэд чиглэсэн соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн “Одонтой ээжүүд” хүндэтгэлийн ёслолыг дүүргийн хэмжээнд  бүсчлэн  уламжлал болгон жил  бүр   зохион байгуулдаг. Түүнчлэн хороодын “Иргэний танхим”-ыг түшиглэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж болохуйц олон төрөлт сургалтад эмэгтэйчүүдийг хамруулснаар ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнийг нийслэлийн  хэмжээнд түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүртээмжтэй инкубатор төвүүдийг олноор байгуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн “Эко” Хан-Уул зорилтын хүрээнд хороодын өрхийн  хүнсний ногоо  тариалдаг  иргэдийн бүлэг  үүсгэн  ногоо  тариалах  сургалтад хамруулах, жижиг дунд бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэр эрхлэгчийг дэмжиж төсөл хөтөлбөрт хамруулахдаа зорилтот бүлэгт уян  хатан хандах гэх мэт томоохон зорилго зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


С.АЗ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 22 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 23 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21