​ “Дөрвөн тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баримталдаг



  Л. Бадарч /Хан-Уул дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга/

Манай дүүргийн МАН-ын Хяналтын ерөнхий хороо намын үндсэн дүрэмд заасны дагуу долоон гишүүнтэй. Хороодын намын хяналтын 25 хэсэгтэй, хяналтын хэсгийн гишүүн 125, намын дотоод хяналтын ажлыг 132 сонгуултны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Бид нийслэлийн Хяналтын ерөнхий хорооноос өгсөн үүрэг, чиглэлийг хороодын хяналтын хэсгийн дарга нарт шуурхай хүргэх ажлыг  хорооныхоо гишүүдээр дамжуулан зохион байгуулж ажилладаг. Хяналтын хорооны гишүүдэд 3-4 хяналтын хэсгийг хариуцуулан ажиллуулах нь харилцаа, мэдээлэл солилцох, заавар зөвлөмж өгөх зэргээр анхан шатны нэгжид хүрч ажиллах боломж олгодог давуу талтай.
Хяналтын ерөнхий хорооноос “Дөрвөн тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баримтлах зорилго дэвшүүлэхийн зэрэгцээ үүнийг хэрэгжүүлэн ажиллахыг хяналтын байгууллагуудад үүрэг болгож байгаа билээ. Энэхүү зорилтыг нэг удаа хэрэгжүүлэх биш цаашид ажлынхаа зарчим болгох нь чухал гэж үзэж байна.  

1. Намын дүрмийн  биелэлтэд хяналт тавих нь хяналтын байгууллагын гол зорилт. Мөн намын сонгуультан бүр намын ажлыг явуулахдаа дүрмийн хүрээнд байхыг зөвлөн хяналтаа тавьж ажилладаг. Ёс зүйтэй байж намын байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа олонхоороо дэмжсэн шийдвэрийг гаргаж, цөөнхийн шийдвэрийг хүндэтгэн ажиллах нь элдэв маргаан гарахгүй байх сайн талтай байдаг.

2. Намын боловсон хүчний бодлогын хэрэгжилтэд хяналт тавих нь: манай намын хороодын дарга нарын 70 гаруй хувь нь залуучууд байдаг. Залуучууддаа итгэл хүлээлгэн дэмжиж, намын ажлын туршлага дадлагатай болгоход анхаарал хандуулж, намын хороогоо дэмжин хамтран ажилладаг.

3. Санхүү-Аж ахуйн үйл ажиллагааг дэмжих: намын хорооны санхүү-аж ахуйн үйл ажиллагаанд 1-2 жил шалган туслах ажлыг явуулж, зөвлөн тусалж ажиллаж байна. Хяналтын хорооноос хороодын намын хорооны дотоод ажилд шалган туслах ажлыг сайн хийж ололттой талыг нь дэмжин урам хайрлаж, саар зүйл дээр нь заавар, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

4. Намын гишүүдээс гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх: Хяналтын байгууллагад ахмад гишүүд ирж, санал хүсэлтээ илэрхийлдэг. Тухайн санал хүсэлтийн дийлэнхийг ихэвчлэн орон байр, намын дотоод ажилтай холбоотой асуудал эзэлдэг. Тэдгээр санал хүсэлтийн заримыг нь намын хороондоо танилцуулахын сацуу өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зөвлөгөө өгч шийдвэрлэн ажилладаг. Сүүлийн үед бүх зүйлд стандарт мөрддөг болсон. Тэгвэл намын дотоод ажил стандартын дагуу өрнөх учиртай. Иймд намын анхан шатны байгууллагын  үйл ажиллагааны 2019 оны А/10 тоот стандартын дагуу НАШБ-ын дотоод ажлын явуулах мөрдүүлэх ажлын хүрээнд 2023 оны сүүлчээр НАШБ-ын дотоод ажилд шалган туслах ажлыг хийх зорилт тавин ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр