А.Отгон-Эрдэнэ: Бид гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг


 Б.ГЭРЭЛ

Хан-Уул дүүргийн  XXIV хорооны МАН-ын хорооны дарга А.Отгон-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай XXIV хороо болон намын хороо ямар онцлогтой вэ? 
-Манай хороо нийслэлийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 12/36 тогтоолоор IV хорооноос хуваагдан байгуулагдсан. XXIV хороо Яармагийн гүүрнээс баруун тийш “Шинэ-Өргөө” хороолол, Харүмафүжи сургууль хүртэл замын урд хойд талыг хамарсан орон сууцны хороолол бүхий хороо юм. Өнгөрсөн оны аравдугаар сард хорооны намын хороо байгуулагдаж хоёр үүртэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай хорооны намын хороо байгуулагдахад IV хорооноос 50 гишүүний бүрэл­дэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэл­сэн. Одоогоор намын гишүүдийнхээ эгнээг залуу гишүүд дэмжигчдээр өргөтгөж байна. 
-Танай намын хороо ямар зарчимд тулгуурлаж хэрхэн ажилладаг вэ? 
-Хорооны намын хороо болон хоёр үүрийн дарга, тэргүүлэгч, хяналтын зөвлөл, ахмадын болон залуучуудын зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сар бүр гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонсож, холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Дээд шатны байгууллагаас зохион байгуулж байгаа ажлуудад идэвхтэй оролцож байна. Намын гишүүдээс ихэвчлэн төр засгийн хэмжээний, улс төрийн өнөөгийн байдал, дүүрэг, хорооны нийгмийн болон дэд бүтцийн талаар санал хүсэлт их ирдэг. Энэ талд бид эргэх холбоотой ажилладаг. Хорооны зүгээс гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжлан тухай бүрд нь шийдвэрлүүлж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлүүлсэн талаар эргээд гишүүд, дэмжигчдэдээ мэдэгддэг. Мөн бид сар болгоны уулзалтаараа намын гишүүдийн эв нэгдэл, харилцаа хандлага, мөн цахимд хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулж ажилладаг. 
-”Цахим нам” хөтөл­бөрийн хүрээнд намын анхан шатны нэгж ямар ажил зохион байгуулан ажиллаж байна вэ?
-Манай нам цахим нам болж намын гишүүд, дэмжигчдийн эргэх холбоог сайжруулах, гишүүн төвтэй нам болгох бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Манайх шинээр байгуулагдсан хорооны намын хороо учраас энэхүү зорилго зорилтын хүрээнд намын гишүүдийн бүртгэл мэдээллийг шинэчилж, ENAM application-д гишүүд, дэмжигчдээ бүртгэх ажлыг хийж эхлээд байна. Ингэснээр намын гишүүд, дэмжигчид ямар үйл ажиллагаа болсон, болох гэж байгаа талаарх мэдээллийг цаг тухай бүрд авахын зэрэгцээ өөрийн санал хүсэлтийг ямар нэгэн шат дамжлагагүйгээр хүргэх боломжтой болж байгаа юм. “Цахим нам” болох зорилго зорилтын хүрээнд намын анхан шатны гишүүд, удирдлагыг сургалтад хамруулах ажлыг дүүргийн намын хорооноос олон удаа зохион байгуулсан. Тухайн сургалтуудад хамрагдсан хүн сурсан мэдсэнээ намын гишүүд, дэмжигчидтэй хуваалцах байдлаар сургалт ордог.  
-Та бүхэн цаашдын зорилго зорилтоосоо хуваалцаач?
-Бид бүхэн нийслэлийн Хан-Уул дүүргийн XXIV хорооны намын хороог нийслэлийн шилдэг намын анхан шатны байгууллага болгох том зорилго өвөртлөн ажиллаж байна. Хорооны хэмжээнд гишүүдийн дунд фэйсбүүк групп нээж санал хүсэлтийг нь авч гишүүдийн нэгдсэн дүгнэлтэд хүрч, түүнийг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх зарчмаар ажилладаг. Хорооны маань гишүүн, дэмжигч бүр эв нэгдэлтэй, намын анхан шатны байгууллагадаа сэтгэл хангалуун байж, хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн улс эх орныг бүтээхийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэн зүтгэе гэж уриалмаар байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр