Бидний ажил маргаашийн төлөө зүтгэдэг гурван үе дээр оршин тогтнодог


А.Амартүвшин 
/Хан-Уул дүүргийн  XVI хорооны МАН-ын хорооны дарга/

-Хан-Уул дүүргийн XVI хорооны МАН-ын хороо нь нисэхийн бүсдээ хамгийн олон гишүүд дэмжигчидтэй намын анхан шатны байгууллага юм. Манай намын хорооны хувьд анх 150 дугаар үүр гэж байгуулагдаж байсан. Одоо бол гурван үүр, 350 гаруй намын жинхэнэ гишүүн, 2500 гаруй дэмжигч гишүүдтэй  болж үйл ажиллагаагаа явуулж байна. 
Хамгийн тогтвортой намын гишүүд ихтэй хороо гэдгээрээ бас онцлогтой. Мөн олон төр, нийгмийн зүтгэлтнүүд, Монголын иргэний агаарын тээвэрт зүтгэж байсан сэхээтнүүд байдаг нь намын анхан шатны байгууллагын тогтвортой үйл ажиллагаа явуулахад ихээхэн дэмтэй байдаг.
2019 оноос хойш намын гишүүдийнхээ тоог залуучуудаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа нь манай намын хороог 2023 оны Улсын тэргүүний намын анхан шатны байгууллага болоход нөлөөлсөн болов уу. Түүнчлэн залуучуудын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн нөлөөллийн ажлыг явуулж тэдний итгэл үнэмшлийг төрүүлэх, аль нам эвслийг сонгох, дэмжих зэргээр залуусын өөрсдийн сонголтод хүндэтгэлтэй хандаж ёс зүйтэй, итгэл үнэмшил дүүрэн намын гишүүд залуучуудтай болсоор байна. 
Хан-Уул дүүргийн XVI хороо нь байршлаараа бидний нэршиж заншсанаар Нисэх орчимд байдаг учраас тухайн газар нутгаасаа хамаарч Монголын иргэний агаарын тээвэрт ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, бидний журмын нөхөд намын хамтран зүтгэгчид байдаг юм. Тухайлбал, Монголын агаарын тээврийн түүхэнд гэр бүлийн Гавьяат нисгэгчид хэмээн хоногшсон Д.Баатар болон түүний гэргий Ч.Дашдорж нар маань намын ууган, ахмад гишүүн бөгөөд одоог хүртэл намын бодлого шийдвэр, аливаа үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй, хүндэтгэлтэй хандаж оролцдог нь бахархалтай. 
Манай намын хороо гурван үүртэй, үүр бүрд тэргүүлэгч нар гишүүд дэмжигчидтэй нэг бүрчлэн ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг төдийгүй долоо хоног бүрийн пүрэв гарагт намын гишүүдийн санал хүсэлтийг сонсох, хүлээж авах өдөр болгон тогтмол зохион байгуулдаг нь гишүүдтэйгээ эргэх холбоотой байнгын харилцаатай байж нэг санаа бодол, нэг зорилгын дор эв нэгдэлтэйгээр нэгдэж чаддаг үндэс суурь болдог гэж боддог. 
Залуу үеэ халамжлан, үзэл санаа үйл хэргээ үргэлжлүүлэн тогтвортой явуулах нь манай намын гол зорилгуудын нэг. Тиймдээ ч намын гишүүдийнхээ насжилтад анхаарч залуучуудаар намын гишүүдийнхээ хүрээг тэлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн манай хорооны намын хороо дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллийн ажиллах арга барилд анхаарч ажилладаг гэж болно. Оюутан, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд гээд намын анхан шатны байгууллагадаа дээрх төлөөллөө харилцан уялдаатай ажиллуулж чаддаг. 
Цаашид манай намын хороо дунд насныхан болон залуучуудаар гишүүдийн тоогоо нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мэдээж тооны хажуугаар чанарт ч гэсэн анхаарч намын үзэл баримтлалыг өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан дэмждэг байх нь хамгаас чухал. Улс төрийн байдлыг зөвөөр үнэлэн дүгнэдэг, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гишүүд дэмжигчидтэй байх нь ялалтад хөтлөх хамгийн том суурь билээ. 
Өнгөрснөөс ирээдүй өөд, өнөөдрөөс маргаашийн төлөө зүтгэдэг гурван үеийн төлөөлөлтэй гишүүд дэмжигчдийнхээ хичээл зүтгэл, сэтгэл оюун, хандлага хүчээр бид бүхэн оршин тогтнож, амжилт бүтээлтэй байж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 22 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 23 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21