Хан-Уул дүүрэгт 2017 оноос хойш 11 сургууль, 21 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ


11 СУРГУУЛЬ, 21 ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 


Хан-Уул дүүрэг 25 хороо, 6967 өрх, 238.511 хүн амтай Нийслэл Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болон өргөжин тэлээд байна. Хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамддаг. Үүнийг урьдчилан тооцоолж жил бүр улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талд онцгой анхаарч,  долоон жилийн хугацаанд нийт 32 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.  
Зөвхөн энэ жил долоон цэцэрлэг, гурван сургууль шинээр ашиглалтад орно. 

10 БАЙРШИЛД “3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ” АШИГЛАЛТАД ОРЛОО 


Хан-Уул дүүргийн 10 байршилд “3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ”-г нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр шинээр байгуулж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. 

18 БАЙРШИЛД “БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ШИНЭЭР БАЙГУУЛЛАА 


Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн талбайг ногоон байгууламжтай, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой нөхцөлөөр тохижуулсан бөгөөд нийт найман байршилд шинээр бичил цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулав. 

64 БАЙРШИЛД “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ” ШИНЭЭР БАЙГУУЛАВ


Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууц, хотхон, хороолол дунд хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулах, шинэчлэн тохижуулах ажил дүүргийн хэмжээнд үе шаттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн 64 байршилд “Хүүхдийн тоглоомын талбай” шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. 

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НИЙТ  ТАВАН  ГҮҮРИЙГ ШИНЭЭР БАРИВ


Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт сүүлийн долоон жилд таван гүүр шинээр ашиглалтад орлоо. Үүнээс дөрвөн гүүр нь энэ жил ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил 60-80 хувьтай явагдаж байна.  

18.1 КМ/УРТ АВТОЗАМ,   8.2 КМ/УРТ АВТОЗАМЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА


2018-2023 онд 21 байршилд нийт 18.1 км/урт автозам шинээр тавигдсан бол 2023-2024 онд долоон байршилд 8.2 км/урт автозам шинээр ашиглалтад оруулна. 

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЕСӨН ТӨВ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 


Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт өрхийн эрүүл мэндийн есөн төв, зургаан эмнэлэг, сувиллын барилгыг тус тус ашиглалтад орууллаа.  

ХОГ ТЭЭВРИЙН 32 АВТОМАШИН ХУДАЛДАН АВЧ, ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙВ 


“ХОГГҮЙ ХАН-УУЛ” аяны хүрээнд сүүлийн гурван жилд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 32 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Энэ онд л гэхэд хог тээврийн 16 автомашиныг дүүргийн хог тээвэр, тохижилт хариуцсан дөрвөн байгууллагадаа тус тус хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ. 

ИРГЭД АЯ ТУХТАЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ 


2017-2023 онд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 3471 ширхэг гэрэлтүүлэг, 1620 ширхэг камер суурилуулж, 22 байр  дулаалж, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгөөр хэрэгжүүлж, иргэд эрүүл аюулгүй, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ. 

 ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ 


Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гарааш, контейнерийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт хийж, ээлтэй орчин бүрдүүллээ. Тухайлбал 2022-2023 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 13 байршлын 224 гарааш,  контейнерийг буулгаж, чөлөөлсөн талбайд ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, нийтийн эзэмшилд ашиглахаар тохижилт хийлээ. 

ЭКО ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ, ТАЛБАЙН ТОХИЖИЛТ 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2023 онд хэрэгжих “Эко -эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж, тохижуулах ажил дүүргийн хэмжээнд үе шаттай хийгдэж, иргэнд ээлтэй тохилог орчин бүрдүүллээ. 

“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД” – “БАЯЛАГ БҮТЭЭГЧИД”


Улс орныхоо хөгжил дэвшлийг тодорхойлогч, хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгчид буюу “БАЯЛАГ БҮТЭЭГЧИД”-ийгээ дэмжиж энэ жил “Бүтээгч Хан-Уулчууд” өдөрлөгийг санаачлан хоёр удаа зохион байгууллаа. Цаашид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. Анх удаа зохион байгуулагдсан төр, хувийн хэвшлийн хамтарсан “Бүтээгч Хан-Уулчууд” өдөрлөгт 150 гаруй байгууллага нэгдэж, 10 000 орчим иргэн хүрэлцэн ирсэн өргөн цар хүрээтэй ажил болсон. Тун удахгүй дүүргийн алслагдсан хороодын иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн дунд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. 


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Жавхлан: Хүүхэд бүрийн авьяас, сонирхолд түшиглэн ажиллах нь манай с… Өчигдөр
Ч.Дунгаамаа: Шидээвэр бүтээлүүдийг Косовод үзсэн нь миний хувьд их тур… Өчигдөр
Тэнгэрийн тайлга, дэлхийн наадамтай долоо хоног Өчигдөр
Энэ зуны тренд сонголт - “Ger complex Мongolia” Өчигдөр
Аялал жуулчлал Эдийн засгийг хурдтай тэлнэ Өчигдөр
​ Ард түмний “Арслан” Өчигдөр
Мянгат малчин Б.Ганчулууны гэр кэмпэд тухалж, монгол ахуйг мэдрээрэй Өчигдөр
Сүүн соёлд дуудсан жим Өчигдөр
Д.Бат-Эрдэнэ: Иргэд амралтын ая тух бус аюулгүй байдлаа нэн тэргүүнд … Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг дарга… Өчигдөр
Саншиндүйн гайхамшигт археологийн олдворууд үзэсгэлэнд дэлгэгджээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Лусын буулттай өдөр Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгава… 2024/07/24
Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван ү… 2024/07/24
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт … 2024/07/24
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2024/07/24
Улаанбаатарт бороо орно 2024/07/24
Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна 2024/07/23
Гэнэтийнхэн ба гээгдсэн дурсамж 2024/07/23