Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна


МонголУлсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын хорооны дарга Фуат Октай-н урилгаар энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.


Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Айлчлалын хүрээнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Ок, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний батлан хамгаалах хорооны дарга Хулуси Акар нартай уулзлаа.


Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

2024 онд хоёр улсын хооронд дипломатхарилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд уг тэмдэглэлт ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, ойн хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан стратегийн түншлэлд хүргэх нь чухал болохыг санал нэгтэй тэмдэглэсэн.


Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэр дундаа Байнгын хороод, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан уулзалтуудын үеэр илэрхийлсэн юм.


Тэрбээр, сүүлийн үед Монголоос Турк Улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар иргэд ихээр зорчиж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол иргэдэд даатгалын хөнгөлөлт үзүүлэх, Монгол Улсад оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг оношилж эмчлэх тал дээр хамтарч ажиллах, эмнэлгүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний Их Хурлаас дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.


Талууд хагас зуун жил гаруйн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа санал нэгтэй илэрхийлсэн. Мөн парламент хоорондын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцаж, тохирсон яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахаа харилцан мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 19 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 20 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21