Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН


Нийслэл хотын алслагдсан дүүргүүдийн нэг болох Багануурын МАН-ын хороог энэ удаагийн дугаартаа онцолж байна.  1978 оны  аравдугаар сарын 28-ны өдөр орон тооны бус анхны үүр, 1980 онд орон тооны намын хороо байгуулагдсанаар Багануур дүүргийн МАН-ын хорооны түүхийн он тоолол эхэлсэн  байдаг. Өдгөө  43  дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тогтсон  бүтэцтэй, ажил нь цэгцэрсэн  энэхүү хамт олон гишүүн төвтэй үйл ажиллагааг чухалчилдаг. Тэдний хувьд сүүлийн жилүүдэд  УИХ-ын болон орон нутгийн сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулснаар дүүрэгтээ бүтэн засаглаж буй. 

Энэхүү дараалсан ялалтаа тэд  намын эв нэгдэл, зохион байгуулалттай шууд холбоотой хэмээн тодотгож байна.  Үнэхээр ч улс төрийн намын үйл ажиллагаа том зургаараа харилцан ойлголцол дунд өрнөдөг. Тэр дундаа дүүрэгт улс төрийн үйл ажиллагаа явуулж буй намын хороодын хувьд эв нэгдлийг эрхэмлэж,  харилцан хүндэтгэлтэй хандаж байж олныг хамарсан үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх учиртай. 

Өнөөдрийн байдлаар  Багануур дүүргийн  МАН-ын хороо нь  ажлын алба болон таван  хорооны намын хороо, анхан шатны 11 үүр, 160 аравт болон Хяналтын хороо,  намын дэргэдэх  дөрвөн  төрийн бус байгууллага  гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.    Дүүргийн намын хороо 101 гишүүнтэй бөгөөд намын хорооны төсвийг бүрдүүлэн ажилладаг. 

2021 онд намын хороо дарга, орон тооны дэд дарга нэг, тэргүүлэгч 11, намын хорооны гишүүний тоо 67 байсан бол  XV  Бага хурлаар намын хорооны дарга, орон тооны дэд дарга нэг, орон тооны бус хоёр дэд дарга, 15 тэргүүлэгчтэй болж өргөтгөн шинэчилсэн бүтэцтэйгээр  үйл ажиллагаа явуулж буй хамт олон юм.  Бага хурлаараа  намын хорооны гишүүдийн тоог 101 болгон өргөтгөсөн бол  Хяналтын хорооны есөн тэргүүлэгчид өөрчлөлт оруулж,  даргаар нь намын хорооны гишүүн Д.Энхбаатар сонгогдон ажиллаж байна. 

 Багануур дүүргийн МАН-ын хорооны 2012 оны  наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Ц.Сандаг-Очир олонхын санал авч, намын хорооны даргаар сонгогдон ажилласнаас хойш  өдгөө 11 дэх жилдээ Багануур дүүргийн МАН-ын  хорооны даргаар ажиллаж байна. Намын  хорооны хувьд  анхан шатны байгууллагуудын ажлыг тогтмолжуулан идэвхжүүлэх, гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөх, намын эв нэгдлийг хангахад онцгойлон анхаарч ажилладаг гэдгийг удирдлагууд нь онцолж буй. 

 Тус намын хороо нь enam.mn цахим бүртгэлд 3913 намын гишүүн бүртгэлтэй бөгөөд дүүргийн нийт сонгогчдын 21 хувийг эзэлдэг. Бага хурлын зургаан гишүүнтэй бол нийслэлийн Бага хурлын 14 гишүүнтэй, дүүргийн намын хорооны 15 тэргүүлэгчтэй.   Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар намын боловсон хүчний томилгоо болон намаас томилогдсон удирдах албан ажилтнуудын ажлын тайлан, байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт ямар хэмжээнд хүрч ахисан  зэргийг сонсож хэвшжээ.  Ингэснээр   бүх шатанд итгэл хүлээлгэн сонгосон иргэд, олон нийтийн итгэлийг алдалгүй,  цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шаардлагатай ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Шат шатны байгууллагын ажлын үзүүлэлтийг тогтмол үнэлж дүгнэх нь цаашдын амжилтын үндэс болдог учраас намын хорооны зүгээс тасралтгүй явуулдаг үйл ажиллагааны нэг нь болж хэвшсэн нь энэ ажээ. 
Багануурын  уурхайдаа түшиглэсэн энэ хотын нийт хүн амын 71 хувийг 18-36 насны залуучууд эзэлдэг байна. Залуучуудын хотод  багаараа ялалт байгуулан, бүх шатанд засаглаж байгаа МАН-ын хорооныхон алхам бүрд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж гишүүн төвтэй үйл ажиллагаа явуулдаг. 

Тэр дундаа өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг сайжруулах тухайд  гол бодлогоо чиглүүлэн ажилладаг байна. Үүний дүнд олон улсын байгууллагаас 2017 онд хийсэн судалгаагаар  нийслэлийн есөн дүүргээс тавдугаарт жагсаж байсан аж.  Дүүрэг болон  намын хорооны  удирдлагуудын зүгээс  иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эдийн засаг  гэсэн үндсэн таван үзүүлэлтээ тогтмол сайжруулан ажилласнаар  хоёр жилийн дараа буюу 2019 онд Багануур дүүрэг өрсөлдөх чадвар, амьдралын чанар,  засаглалын үзүүлэлтээр  нийслэлд тэргүүн байрт жагсах болсон юм. 

 Улмаар  аюулгүй байдал, амьдрах орчны үзүүлэлтээр хоёр, эдийн засгийн үзүүлэлтээр наймдугаарт жагссан байдаг. Улс төрийн үйл ажиллагааны хувьд ч Багануур дүүргийнхэн бусдадаа манлайлал үзүүлэн ажилладаг.  Тэдний өнгөрсөн хугацаанд үзүүлсэн олон амжилт, гавьяа шагналын хэсгээс дурдвал 2008, 2009, 2011, 2012, 2014, 2016, 2017, 2020 онд “Нийслэлийн тэргүүний дүүргийн намын хороо”-гоор,  2021 онд “Нийслэлийн шилдэг хамт олон”-оор тус бүр шалгарч байжээ.  

  Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
В.Путин Персийн буланд айлчиллаа 3 минутын өмнө
“Google” тэргүүлэгчээ батлан, Тэйлор Свифт оны хүнээр шалгарчээ 4 минутын өмнө
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 57 минутын өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 1 цагийн өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 1 цагийн өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 1 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 1 цагийн өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08
Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ 2023/12/08
Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног 2023/12/08
ШУУД: Хүний эрхийн үндэсний форум болж байна 2023/12/08