Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэгжиж байгаа уг сургалтын эхний ээлжид сувилагч мэргэжлээр таваас дээш жил ажилласан нийслэл, орон нутгийн 30 сувилагч суралцаж байна.
Сургалтаар цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр онол, дадлага хослуулан сургаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна