Д.Амарбаясгалан: Намайг яаж ч холбоод нүүрсчин, авлигач болгож чадахгүй


Нийтийн тээврийн шинэч­лэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобус иргэдийн бухимдлыг төрүүлж, холбогдох албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Авлига, хээл хахуультай тэмцэх хүрээнд Засгийн газраас 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Харин нүүрсний хэрэг, ногоон автобусны асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

 -Нийслэлийн авто замын түгж­рэлийг бууруулахад Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж, хө­рөнгө, хүч хаяж, Үндэсний хороо байгуулан, тусгайлан сайд томил­сон ч үр дүн нь тендэрийн шалга­руулалтаас үүдэн саарав уу? 
-Засгийн газраас өнгөрсөн жил Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулж, сайд томилсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын санаачилгаар олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил. Нийтийн тээврийн парк шинэчлэл 2008 оноос хойш 15 жил хийгдээгүй ирсэн алдаа дутагдлыг засахаар зорьсон. Манай улсад мөрдөж байгаа стандартаар нийтийн тээврийн автобус есөн жилээс дээш явж болохгүй.

Төсөв мөнгө, хөрөнгө оруулалтын боломжгүйгээс үүдэн үе үеийн хотын удирдлагууд стандартын хугацааг сунгах замаар аргацааж ирсэн байдаг. Тэгвэл Ерөнхий сайд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр улсын төсөвт 320 тэрбум төгрөг тусгах чиглэлийг Сангийн сайдад өгсөн. Парк шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэх хүрээнд Ж.Сүхбаатар сайдын багцад 320 тэрбум төгрөг суулгаснаар энэ ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Ерөнхий сайд болон танхимын гишүүд автобус баазад ч очиж ажилласан. Уулзалтад хувийн хэвшлийн 17 байгууллага, нийслэлийн өмчит хоёр авто баазын төлөөлөл оролцсон. Уулзалтаар төр, хувийн хэвшил хамтдаа парк шинэчлэлийг хэрхэн хийх талаар хэлэлцсэн. Ерөнхий сайд хувийн хэвшлийн болон төрийн өмчит авто баазын удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулж, парк шинэчлэлийг хэрхэн хийх талаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллах үүргийг ЗГХЭГ-ын дарга болон нийслэлийн авто замын түгжрэлийг хариуцсан сайдад өгсөн. Энэ хүрээнд манай өрөөнд тус ажлын хэсэг нэг удаа хуралдсан байдаг. Тухайн хуралд миний бие Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Нийтийн тээврийн үйлчилгээг либеральчлах бодлогыг барьж ажиллах нь зүйтэй. Монголын төр татвар төлөгчдийнхөө мөнгөөр нийтийн тээврийн алдагдлыг жил бүр бууруулж ирсэн. Энэ алдаа дутагдлаа засаж, залруулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дээрх чиглэлийг аваад Ж.Сүхбаатар сайд ажилласан байдаг. Харамсалтай нь либеральчлах бодлогоо хэрэгжүүлж чадсангүй. Ямар учир шалтгаан тохиолдсон талаарх тайлбарыг Ж.Сүхбаатар сайд надад хэлээгүй. Харин өөрийн багцад байсан 320 тэрбум төгрөгийн эрхээ нийслэлд шилжүүлж, тендэр зарласнаар энэ бүх процесс эхэлсэн байна лээ. 

-Ногоон автобусны асуудал олон нийтийг бухимдуулж, таны нэр ч дурдагдаж байгаа. Та автобусны тендэр шалгаруулах ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон уу?

-Миний хувьд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй огт уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ. Сүүлд авсан мэдээллээр энэ хүн Дархан-Уул аймгийн гаралтай. Дарханаас гаралтай улстөрчид дэмждэг гэсэн. Би автобустай холбоотойгоор тендэр зохион байгуулалтын үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдлаар оролцоогүй. Оролцох боломж ч байхгүй. Миний хариуцдаг чиг үүрэг биш. 

Сүүлийн үед сошиал, мэдээллийн сайтаар намайг автобусны асуудалтай холбон бичиж байна. Та бүхэн намайг ногоон автобусны асуудалтай холбох гээд ямар ч сэжүүр гарч ирэхгүй гэдгийг хэлье. Би нийтийн тээврийн салбарт ажиллах нь битгий хэл, санаархаж ч үзээгүй. 

Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол улстөрчид, хувийн хэвш­лийнх­ний  анхаарлыг  татдаг  салбар.  Тухайн  салбарыг хувьчилж авахаар үеийн үед, жилийн жилд нийтийн тээврийн салбарыг томруулж, тэлж ирсэн. Энэ сонирхлынх нь эсрэг Засгийн газар либеральчлалын бодлого хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын өмнө үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн нь зарим хүний бухимдлыг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. 

-Мөн таныг нүүрсний хэргээр “Админерал” компанитай холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар...?

- Сүүлийн үед намайг нүүрсний “Админерал” компанитай холбож хэвлэлээр маш их гүтгэж байна. Нотлох баримтгүйгээр намайг холбож байна. Сүүлдээ миний гэр бүлийн хүнийг нүүрс тээврийн компанийн бизнес эрхэлдэг мэтээр бичжээ. Ямар ч ор үндэслэлгүй мэдээллийг захиалж хийлгэж байгаа болон гүйцэтгэж байгаа нөхдөд хандаж хэлэхэд “Та бүхэн битгий горьд. Би та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Энэ технологийг хийж буй этгээдүүд удаа дараа улстөрчдийн нэр хүндэд халдах зорилгоор нэг ижил технологи ашиглахаа боль. Увайгүй аргаар, төрийн давуу байдлыг ашиглаж бизнес хийдэг этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас ийм үйлдэл болж байгааг хэлье.

Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд, ямар нэг байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол миний бие өчиггүй улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний бие “Админерал” ХХК болон бусад төрлийн асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүйг нотолж байна.


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 13 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 14 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21