Ухдаг баялгийн нөөцөө ашиглаж, ургуулдаг салбараа хөгжлийн тулгуур болгоно


Ирэх жилийн сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар хэдий хэмжээний төсөвтэй байх, ямар бүтээн бай­гуулалт өрнүүлэх вэ гэд­гийг хуулийн дагуу Г.Занданшатарын толгойлж буй энэ парламент батлах учиртай. Тиймээс ирэх жилийн сонгуульд элдэв янзын амлалтад зориулсан төсөв болгохвий гэсэн иргэд, олон нийтийн хардлага, шүүмжлэлд цэг тавихын тулд Засгийн газар төдийгүй парламент онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Манай улсын эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрээд буй. Энэ бол өнгөрсөн хаврын чуулганыг “Авлигын эсрэг чуулган” болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсний үр дүн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгож,  улмаар энэ удаагийн парламентынхаа намрын отгон чуулганаар энэхүү зорилгоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.

Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг зохион байгуулахыг иргэд, олон нийт хүлээж, шаардаж буй энэ цаг үед түүний үг хүчтэй ташуур болов. Мөн тэрбээр Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал, шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-өөс шаардсан билээ.

Өнгөрсөн хаврын чуулганаар дүлий төрийг ард үлдээж, нээлт­тэй, хурдтай, ил тод, ард тү­мэн­­тэйгээ ойр байх, хүчтэй тө­рийг төлөвшүүлэхийг хүссэн ир­гэдийн шаардлагаар УИХ шуур­хай, мэдрэмжтэй ажиллаж, ир­гэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох, оролцооны эрхийг баталгаажуулсан олон хууль тогтоомж баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгож, намрын чуулганыхаа зорилго зорилтын өнгийг тодорхойлов. Тодруулбал, УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо нийслэл Улаанбаатар хотод 30 жил ужгирсан, иргэд, олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг шалгаж, ил болгон хариуцлага тооцуулах хэрэгтэйг сануулж, үүнд УИХ дахь нийслэлийн хөгжлийн түр хороо, УИХ-ын холбогдох байнгын хороод, намын бүлгүүд онцгойлон анхаарч, ажиллахыг үүрэг чиглэл болгов. Тэрбээр “Монголчууд бид ухдаг баялгийн нөөцөө ашиглан ургуулдаг баялгийн салбар буюу хөдөө аж ахуйгаа хөгжлийн тулгуур болгох цаг иржээ. Үүнийг Засгийн газраас дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн зорилттой уялдуулах замаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд бий” хэмээгээд намрын чуулганы томоохон ажлуудын нэг нь 2024 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн, батлах явдал тул үүнийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байхад онцгойлон анхаарч, тус төслийг батлах хэлэлцүүлэгт туй­лын хариуцлагатай хан­да­хыг танхимынхандаа хатуухан ан­хааруулсанд иргэд, олон нийт нэмэх оноо өгсөн юм.

Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийг хамгаалсан олон хууль, тогтоомж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ээлжээ хүлээж буй. Тухайлбал, Газрын тухай багц хуулийн төсөл, Гэр бүлийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай, Ашигт малтмалын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай,  Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай зэрэг 60 гаруй хуулийн төслийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд олны анхаарал татаж, айдас, болгоомжлол төрүүлж, улмаар шүүмжлэл дагуулан, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд ногдуулах хариуцлагыг чанга­руулах тухай хөндөж буй сэдэвтэй холбоотой хуулийн төсөл ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Тодруулбал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ парламент намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Хүүхэд авто машинд дайруулах, угаартах, барилгаас унаж бэртэх, дээрэмдүүлэх, бие болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх, алга болох зэрэг эрүүл мэнд, амь настай нь холбоотой мөн эрх нь зөрчигдөж буй асуудалд Монголын төр зүгээр суух ёсгүй, онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэйг УИХ-ын дарга Г.Зандан­шатар тодотгов. Тэрбээр “Хүүх­дийг 18 нас хүртэл хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн зөрчлөөр ял авсан гэмт хэрэгтэнд уучлал, өршөөл үзүүлэхгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудалд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ” хэмээгээд эл асуудалд УИХ-ын гишүүдийг онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгов.

Бас сүүлийн өдрүүдэд шуугиан тарьж, халаа сэлгээ хийхэд хүргэсэн асуудал бол нийтийн тээврийн парк шинэчлэл буюу ногоон автобусны хэрэг байв. Энэ мэт дуулиант үйл явдлаар дүүрэн энэ парламентын намрын сүүлчийн чуулган хөшгөө нээж, улмаар хурц, ширүүхэн үргэлжлэх нь тодорхой болов.

Г.Занданшатарын толгойлж буй 76 гишүүнтэй байх сүүлчийн парламент өчиг­дөр албан ёсоор намрын чуулганыхаа  эхний хурал­дааныг хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж,  улсын нийслэлд цогц байдлаар хийх авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллана. Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд УИХ, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудлыг шийдвэл УИХ, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг” хэмээгээд Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай УИХ, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүнд эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч буйг тодотголоо.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22