Ази, Номхон далайн социал демократ залуучууд Монголд чуулна


СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын дэлхийн хэмжээний байгууллага юм. Олон улсын ажилчны хөдөлгөөнөөс буюу 19 дүгээр зуунаас эхлэлтэй тус байгууллага 1951 онд Франкфурт хотноо хуралдсан Их хурлаараа бүтцийн хувьд шинэчлэн зохион байгуулагджээ. Өдгөө дэлхийн өнцөг бүрээс 135 улс төрийн намыг эгнээндээ нэгтэж, тэдгээрийн 28 нь тухайн орныхоо парламент болон Засгийн газарт олонх болж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Социалист Интернационал нь НҮБ-ын зөвлөх статустай олон улсын төрийн бус байгууллага юм.

Социалист Интернационал байгууллага 1907 онд Штутгарт хотноо болсон II Их Хурлаараа Олон Улсын Социалист залуучууд гэх байгууллагыг анх үүсгэн байгуулсан.

 IUSY-ын тухай 

 Олон улсын социалист залуу­чуудын холбоо (IUSY) нь олон улсын залуучуудын хөдөлмөрийн байгууллага бөгөөд тус холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь ардчилал, хүний эрх, залуучуудад чиглэсэн бодлого, зүүний үзэл баримтлалыг сурталчлах явдал юм. ОУСЗХ нь Европын Холбоо, НҮБ, Социалист Интернационал, Европын залуучуудын форум болон бусад олон улсын байгууллагуудтай уялдан, хамтран ажилладаг. Түүнчлэн олон улсын улс төрийн мэтгэлцээн, ерөнхий бодлого боловсруулах чиглэлээр анхан шатны түвшний идэвхтнүүдэд сургалт зохион байгуулдаг. 

Одоогийн байдлаар 106 улсын 145 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том улс төрийн залуучуудын байгууллага юм. 

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC)-д зөвлөх статустай ба олон улсын залуучуудын ТББ-ын хувьд 100 гаруй жилийн турш дэлхий даяар өөрчлөлт, хөгжлийн төлөө идэвхтэй тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэсээр байна.

Хүртээмжтэй, эрх тэгш байдлыг бий болгох “Ability экспо”

СДМЗХ-ноос санаачлан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан хүр­тээмж­тэй, олон талт, эрх тэгш байдлыг бий болгох уриан дор “ABILITY экспо-23” үзэсгэлэн арга хэмжээг ирэх сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөр буюу арга хэмжээний эрхэм зорилго, алсын хараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулан хөгжих боломжтой орчныг бүрдүүлэх, мөн тэдэнд зориулсан технологи, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, инновацын чадав­хыг дэмжсэн нэгдсэн плат­формыг бий болгоход оршиж буй. 

Хүртээмжтэй, эрх тэгш байдлыг хангах үүднээс тус арга хэмжээг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулна. “ABILITY” экспо-23 төслийн зохицуулагч Б.Ууганбаяр: ЦХХХЯ, СДМЗХ, HandPro, Олон улсын Ротари байгууллага хамтарч цахим шилжилт, ухаалаг хэрэглээ, төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай яаж авах вэ, хэрхэн ажлын байртай болох уу зэрэг асуудлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буйгаараа онц­логтой. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга гаруй иргэн байдаг гэсэн статистик мэдээлэл бий. Тэднээс насанд хүрсэн иргэдийн 17 орчим хувь нь ажлын байртай байдаг. Үүнийг 30 хувьд хүргэх том зорилго тавьж ажиллаж байна. Өнгөрсөн жил зохион байгуулсан арга хэмжээнд 1500 орчим хүн хамрагдсан бол энэ удаад 3000-д хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа” гэв. 

Тухайн арга хэмжээний үеэр нээлттэй хэлэлцүүлэг зохион бай­гуулж, улмаар хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх юм. Мөн энэ үеэр оролцогч хувь хүн болон байгууллагуудын танилцуулга, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх юм. Түүнчлэн үзэсгэлэнг зорин ирсэн хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдүүд хүртээмжтэй олон талт байдлыг илэрхийлсэн боловсрол олгох тоглоомоор тоглох боломжтой аж. Тухайн арга хэмжээн дээр хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэх сэтгэл зүйчид болон мэргэжлийн шинжээчид ажиллахын зэрэгцээ сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар богино хэмжээний уулзалт, зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. 

Дээрх хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хэд хэдэн зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, ямар ч нөхцөлд бусадтай шууд харилцах, сурч, хөгжих боломж бүхий хүртээмжтэй орчныг бий болгох. Хоёрдугаарт, боловсрол, хөдөлмөр эрхлэх боломж болон технологийн дэвшлийг сурталчлан таниулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах. Гуравдугаарт, олон улсын Ротаригийн “DEI” болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдийг танилцуулахаас гадна ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагааны харилцаа үүсгэх. Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд­ралын чанарыг сайжруулах шинэ технологи, шийдлүүдлийг онцлох. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг эерэг өөрчлөлтийг хүмүүст таниулах.

Н.УЧРАЛ АЗИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОЛОН УЛСЫН (ICAPP) ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДЛОО

Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурал /International Conference of Asian Political Parties/  2023 оны наймдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын шинэ тэргүүнийг сонгосон бөгөөд олон улсын төлөөлөгчдийн саналаар УИХ, Засгийн газрын гишүүн ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учралыг сонгов. 

Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харил­цан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой ICAPP нь 2000 онд үүсгэн байгуулагдсан ба одоогоор Ази тивийн 49 орны улс төрийн намуудын гишүүнчлэл бүхий байгууллага юм.

Монгол Улсад зохион байгуу­лагдаж буй олон улсын хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцож байгаа бөгөөд залуучуудын болон эмэгтэйчүүдийн салбар хуралдааныг зохион байгууллаа.                  

 

******************

 

БНСУ-тай залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хамтарсан сургалтууд зохион байгуулна

 

СДМЗХ, БНСУ-ын Ардчилсан намын дэргэдэх Үндэсний залуучуудын хороотой хамтын ажилла­гааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцон хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлууд тууштай өрнүүлэхээр тохиролцлоо. Монгол-Солонгос хоёр орны залуучуудын хамтын ажиллагааг хангах, хамтдаа хөгжих боломж олгох, жил бүр 50 залууг хоёр байгууллагын хамтарсан сургалт аялалд хамруулах юм. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форум зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулахаар төлөвлөлөө.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22