Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна


-МАН хийсэн,  хийх ажлаа тайлагнаж, иргэдээ сонсож  байна-

Дундговь аймагт намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Залуус сургууль соёлын мөр хөөн хот сууриныг зорьсон энэ цагт хаа нэгтээ сүлжих машины чимээ, хичээлээ тараад шуугилдах сурагчдын  дуу орчныг хөгжөөснийг  эс тооцвол сумын төв анир чимээгүй аж. Сумын төвд ихэвчлэн ахмадууд, албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  л тус тусын ажлаа хийж, аж төрцгөөж харагдана. 

Малчин айлууд хоорондоо 3-5 километрийн зайтай нутагладаг, малчны хүүхдүүд мөн л эзгүй,  сурахаар, ажиллахаар одцгоожээ. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд залуу гэр бүл, бизнес эрхлэгчдийг орон нутагт ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангаж,  хөдөөг зорих төрийн албан хаагчдад ипотекийн гурван хувийн зээл олгох, бизнес эрхлэгчийг дэмжих төрийн бодлого цаг үеэ олсон зөв шийдэл болохыг өнөөдрийн дүр зураг илтгэнэ. 

МАН-наас “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байгаа билээ.  Энэ хүрээнд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Д.Очирбатаар ахлуулсан долдугаар баг энэ сарын 12-15-нд  Дундговь аймгийн Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн гэсэн найман суманд ажиллаж, 1300 гаруй километр явж, 400 гаруй иргэдтэй уулзав.  Багийн бүрэлдэхүүнд  Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Мөнхчулуун, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Ц.Бадамцэрэн,  Т.Чанцал, МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан  Л.Гүнбилэг, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Ө.Хэрлэн нар багтсан юм. 

Шинэ сэргэлтийн реформыг олон нийт дэмжиж байна 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Д.Очирбатаар ахлуулсан долдугаар баг “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлгээ Дундговь аймгийн Луус сумаас эхэллээ. Тус сумын Соёлын төвд иргэд нэгэнтээ цуглажээ. Баг бүрэлдэхүүнийг   МАН-ын хорооны дарга Э.Хөхөөхүү  нар угтан авч, намын хорооны үйл ажиллагаагаа танилцуулснаар уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн юм.  Зөвлөх Д.Очирбат намын гишүүн, дэмжигч, иргэдэд Шинэ сэргэлтийн реформ илтгэлээ танилцууллаа. 

Гадаад нөхцөл байдал, цар тахлын нөлөө, Монгол Улсын гадаад бодлого, Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа  “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөр, өнөөгийн байдал зэргийг багцалсан тус илтгэлээс  иргэд бодит, үнэн зөв мэдээлэлтэй танилцсандаа талархаж  байлаа.

 Цаашид  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засаг хэрхэн хөгжиж,  авлигатай тэмцэх 5Ш ажиллагаагааны талаар нэгдсэн ойлголттой болж, Шинэ сэргэлтийн реформыг  дэмжиж байсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хөдөөгийн сэргэлтийн бодлогоор төвлөрлийг сааруулж, аймгууд хүн амаа өсгөх зорилтын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувь нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Энэ хүрээнд шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж, орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгоод эхэлсэн билээ.  Ингэснээр  аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухлаар нөлөөлнө гэдэгт иргэд сэтгэл өндөр байв. 


Луус сумын МАН-ын хорооны дарга Э.Хөхөөхүү  “Өнөөдөр манай сумын хөгжил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэмжигдэж байна. Манай суманд 2019 онд МАН эрх барьж байх үед сургуулийн дотуур байр барьсан. Үүнээс хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн дорвитой бүтээн байгуулалт байхгүй. Харин 2020-2024 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Шинэ сум” төсөлд Луус сум сонгогдож, эхний ажил хийгээд явж байна. Байгалийн баялаггүй, орлого бага төвлөрүүлдэг, орхигдсон  сумдад  улсын төсвөөс  Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг нэмж тусгамаар байна.  Ингэвэл сум өөрөө тохижилт, засварын ажлаа хийж, иргэдээ тогтоон барих боломжтой” гэдгийг онцлов. 

Луус сумын ИТХ-д  АН олон болсон. Өнгөрсөн хугацаанд АН-аас сонгогдож, томилогдсон сумын, багийн Засаг дарга нь иргэдийнхээ саналыг авдаггүйд сэтгэл дундуур байдаг аж. 

Луус сум дахь уулзалтаа өндөрлөөд Хулд суманд очлоо. Хулд сумын тухайд харьцангуй дэд бүтэц хөгжжээ. Иргэд Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцуулгыг сонссоны дараагаар Засгийн газар хөдөөд чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж, хөрсөн дээр хурдан мэдрүүлэх хэрэгтэйг   сануулж байв.
 
Х.Базарсүх: Олимпын таван цагаригийг Монголын хөрсөн дээр тарьж, зурахыг зорьж байна 

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тухайд дэд бүтэцгүй учир орон сууц барих боломжгүй гэнэ. Тиймээс дэд бүтцээ эхлээд татах хэрэгтэй гэж иргэд санал хэлж байлаа. Тус сумын МАН-ын хорооны дарга О.Батчулуун нь эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр сургуулиа төгсөөд сумандаа ажиллаж, амьдарч иржээ. МАН-д гишүүнээр элсээд 20 гаруй жил болохдоо сумынхаа Засаг дарга, орлогч даргын ажил хийж байсан туршлагатай нэгэн аж. О.Батчулуун дарга “Аймаг, сумын МАН-ын хорооны дарга, дэд дарга, үүрийн дарга нарыг сургалтад хамруулж, тогтмол цалинтай болгох хэрэгтэй. Учир нь, энэ хүмүүс сонгуулиар албан тушаал хашиж байгаа бүгд сайн дураараа ажиллаж ирсэн хүмүүс гэдгийг онцолж байв.


Мөн Шинэ сэргэлтийн реформ илтгэлтэй танилцсаны дараагаар иргэд саналаа хэлж, бэлчээрийн асуудлыг ч хөндөж байлаа. Дараагаар нь тус сумын өндөр настан н.Бямбасүрэн гуайнд зочилж хүндэтгэл үзүүлэн, тариаланч Х.Базарсүх гуайнд зочиллоо. Эдүгээ 65 настай Х.Базарсүх гуай хашаандаа гүний худагтай, төмс, хүнсний ногоо тарьж, мод, бут ургуулдаг. Энэ жил 11 тонн төмс, хүнсний ногоо хураасан байна. Говийн цэвэр, эрүүл хөрсөнд гүний цэнгэг усаар услан ургуулсан  амтлаг төмс,  хүнсний ногооны нэг килограммын үнэ ердөө 2000 төгрөг. 

Х.Базарсүх гуайн тарьсан хүнсний ногоог Өмнөговиос зорин ирж худалдан авдаг байна. Социализмын үед хогийн цэг байсан газрыг Х.Базарсүх гуай цэвэрлэн, хайлаас, үхрийн нүд зэрэг нийт 300 гаруй мод тарьжээ. 15 жил тарьж, ургуулсан түүний мод, бут эдүгээ бяцхан төгөл болсон. Тэрбээр “Энэ жил монгол, хятад, орос алим тарихаар хотоос нэг сая гаруй төгрөгийн суулгац хүүхдүүддээ захиж авсан. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж төрийн далбаа, олимпын таван цагаригийг газар дээр ургуулан зурах хэтийн зорилготой байдаг. Үүнд санхүү, усалгаа, ажлын хөлс  гээд шаардлагатай зүйл олон бий” хэмээн учирлаж байлаа. 

Зорилгодоо хүрэхийн төлөө зогсолтгүй, хичээнгүйлэн зүтгэж байгаа хөдөлмөрч эрхэм Х.Базарсүх гуайн олимпын таван цагаригийг монгол хөрсөн дээр ургуулах мөрөөдөл нь биелэг ээ. 
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын МАН-ын хороо 430 гаруй гишүүнтэй. Тус намын хорооны дэд дарга Адъяа-Отгон ажлаа хүлээж аваад жил орчим болж байгаа нэгэн. Тэрбээр “Намын гишүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр спортын нөхөрсөг уралдаан, тэмцээн зохион байгуулахыг зорьж байгаа” гэлээ. Эрдэнэдалай сумын иргэд  Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж, орон нутагт хэрэгжүүлж байгаа дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг сонирхон асууж байв. Харин Адаацаг сумын иргэд эрт илрүүлэг үзлэгт хамрагдах хүсэлтэй байгаа ч хүндрэлтэй асуудал үүсдэг,  хувиараа газар тариалан эрхлэгч нар төсөл бичээд зээлд хамрагдаж чадахгүй, банк олгохгүй байгаа талаар сумын АН-ын удирдлагууддаа шүүмжлэлтэй хандаж байв. 


Ж.Мөнхчулуун: Намын гишүүдийнхээ хүрээг тэлж, намын дүрмээ хэрэгжүүлж ажиллахад анхаарсан


Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Мөнхчулуун хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар тодруулсан юм. 

 Тэрбээр “Би 2021 оны гуравдугаар сард аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон. Манай аймаг 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хэдий ч орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлаа хүлээж авахад манай аймгийн МАН-ын  гишүүдийн тоо 3700 гаруй байлаа. Энэ нь Дундговь аймгийн нийт сонгогчдын 11-12 хувь юм. Манай аймаг 31 мянга гаруй  сонгогчтой.  Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан аймгуудын МАН-ын гишүүдийн тоог сонгогчтой нь харьцуулахад 20 гаруй хувьтай байсан статистик бий. Тиймээс ажлаа хүлээж аваад намын гишүүдийнхээ эгнээг өргөтгөж, нийт сонгогчдынхоо 20 орчим хувийг намын гишүүнчлэлтэй болгоход гол анхаарлаа хандуулж ажилласан. Тухайн үед төв намаас гишүүнчлэлийнхээ хүрээг тэлэх болзолт уралдаан ч зарласан байлаа. 


Манай аймгийн МАН-ын хороо 66 үүртэйгээс 65 нь төв намаас зарласан болзлыг хангасан. Одоогийн байдлаар манай Дундговь аймгийн МАН-ын хороо 8582 гишүүнтэй. Энэ нь Дундговь аймгийн нийт сонгогчдын 25 хувьд хүрснээр 2021 оны зорилгоо биелүүлсэн. 2022, 2023 оны зорилтоо бид намын гишүүдээ чанаржуулж, тэдэнд хүрч ажиллахад нь анхаардаг. Намын гишүүд хаана ажиллаж байна, холбогдох утас, гэрийн хаяг гээд эргэх холбоотой ажиллахаар зорьж байна.

 Манай аймгийн иргэд ажлын байр ихтэй байдаг Улаанбаатар хот эсвэл уул уурхайтай байдаг зэргэлдээ аймгуудад ажиллах нь элбэг.  Малчин гишүүд отор, нүүдлээ хийж бэлчээрээ дагаж явдаг. Мөн гар утасны дугаар их сольдог болсон. Нийт гишүүдийнхээ дунд спортын 10 төрлөөр 18-80 настны хооронд 700 гаруй гишүүд оролцсон арга хэмжээ зохион байгуулсан. Шинэ жил, Ахмадын баярыг тогтмол зохион байгуулдаг Энэ бүх арга хэмжээг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна гэв. 
Нэгэнтээ орон нутгийн сонгуульд аймагтаа ялагдсан болохоор 2022 онд МАН-ын дүрмээ хэрэгжүүлж ажиллахад илүүтэй анхаарчээ. Сумын МАН-ын хорооны удирдлагуудад улс төрийн хариуцлага хүлээлгэж, 15 сумын намын хорооны бага хурлыг хийж, бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.   
Тэрбээр Засгийн эрх барьж байгаа АН өнгөрсөн хугацаанд халаа сэлгээ их хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Зарим багийн сумын хурлыг 2020 оноос хойш хийгээгүй ирсэнд иргэд дургүйцдэг байна. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллахдаа 2024 оны улсын төсөвт суулгаж, хэрэгжүүлэхээр тогтсон төсөл, арга хэмжээ 

 Дундговь аймагт хийх бүтээн байгуулалтын ажлууд: 

  • Дулааны станцын дэд бүтэц, цахилгаан хангамж 
  • Аймгийн төвийн 6.4 км үерийн  хамгаалалтын далангийн барилга, байгууламжийн угсралтын ажлыг үргэлжлүүлэх ажлын зураг төсөв 
  • Төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга 
  • Түмний хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил 
  • Чойр- Мандалговь чиглэлийн автозамыг хоёр талаас нь эхлүүлэх 
  •  Соёлын төвийн барилга (Дундговь, Баянжаргалан сум), 
  • Сумдын соёлын төв болон сумдын Засаг даргын Тамгын газрын байруудын хэрэгцээ шаардлагыг судалж үе шаттайгаар шийдэх 
  •  Төв халхын театрын барилгын ажлыг дуусгах 
  •  "Говийн ирээдүй" дунд сургууль, "Хүмүүнлэг" дунд сургуулийн барилгын ажлыг дуусгах
  • Ахмадын төвийн тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг шийдэх 


Д.Очирбат: Анхан шатны байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Очирбатаар ахлуулсан долдугаар багийн “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлэг  Дундговь аймгийн Дэрэн суманд хийсэн уулзалтаар өндөрлөсөн юм.  
Иргэд ямар санал, хүсэлттэй байсан талаар Дундговь аймгийн найманд суманд ажилласан байдлын талаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Д.Очирбатаас тодрууллаа.  

Тэрбээр “МАН Засгийн газраас  хэрэгжүүлж буй  Шинэ сэргэлтийн бодлого,  авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх 5Ш ажиллагааны талаар мэдээлэл хүргэхээр 21 аймаг, 330 сумаар явж ажиллаж байна. Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхийн хувиар Баянхонгор аймгийн найм, Дундговь аймгийн найман суманд  ажиллалаа.

Энэ хүрээнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд танилцуулга хийж, иргэдтэй уулзаж, ярилцлаа. Иргэд хэвлэл мэдээлэл, фэйсбүүк, твиттер, сошиал гээд олон шугамаар мэдээлэл их авдаг. Гэвч иргэдтэй уулзахад мэдээлэл дутуу хүрч байгаа нь ажиглагдаж байна.

Уулзалт хэлэлцүүлгээр зөвхөн МАН-ын гишүүн, дэмжигчээр зогсохгүй нийт иргэнийг хамруулан оролцуулж байна. Яагаад гэвэл МАН иргэддээ хийсэн, хийх ажлаа тайлагнаж байгаа юм. Иргэд Шинэ сэргэлтийн реформын талаарх мэдээллийг хүндэтгэлтэй хүлээн авч сонсож, аймаг, сумандаа хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар асууж байна. Шилэн болон Шүүр ажиллагааны талаар иргэд үзэл бодлоо нээлттэй  илэрхийлж, дэмжиж, орон нутаг ч хэрэгжүүлэх саналаа хэллээ.

 Жишээлбэл, Дундговь аймгийн “Дэлгэрцогт сумын удирдлагууд Шилэн ажиллагаа явуулахгүй байна” гэж шүүмжиллээ. Тэнд  Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шилэн ажиллагаа хүрэхгүй байна. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Газрын албаны байцаагч нь ах дүү нар томилогдсон. Тиймээс хариуцлага тооцож чаддаггүй, “Соёлын төвийн барилга шинээр барьж чаддаггүй, нэг гэр бүл өмчилсөн байна” гэсэн гомдлыг иргэд хэлж байна. Цаашид  анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, идэвхжүүлэх шаардлагатай гэж харж байна" гэлээ. 


Ийнхүү Дундговь аймгийн найман суманд  Шинэ сэргэлтийн талаар  илтгэл танилцуулгыг хийж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалт, хэлэлцүүлгээр МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан Л.Гүнбилэг сумын намын хороо бүрд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл, боломжийг сайжруулах, намын байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулан шинэчлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч байсан бол Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Ө.Хэрлэн гишүүнчлэл харгалзахгүй иргэдээс нийгэм, эдийн засгийн асуудлаар судалгаа авч ажилласан юм.  “Нээлттэй нам”  уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.


  Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/




Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг иргэд дэмжиж байна

0
angry
0
care
0
haha
8
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22