Д.Амарбаясгалан: “Эрдэнэс тавантолгой”-д бүрэн эрхт төлөөлөгч дахин томилно


Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар хэлэлцжээ. 

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач тус үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгджээ. Мөн компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
Тухайлбал, “Эрдэнэс Таван­толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлжээ. Борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн,  Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.
Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гадаад валютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газрын 362 дугаар тогтоол 2022 оны аравдугаар сард гарч байсан. Үүнтэй холбогдуулан уул уурхайн экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагт орох урсгалд  тодорхой хувь нэмрээ оруулж буй “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилготой  бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас хуулийн дагуу зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулж, улмаар  дахин зургаан сарын хугацаатай  ажиллуулах УИХ-ын тогтоол гарч байлаа. 
Аравдугаар сарын 26-ны өдөр бүрэн эрхт төлөөлөгчийн хугацаа нь дуусаж ажлаа хүлээлгэн өгсөн.  Үүнтэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан байдлыг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар  бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулснаар эдийн засагт оруулсан үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг өндөр үнэллээ. Цаашдаа гүйцэтгэх засаглал, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг  шинэ түвшинд гаргах шаардлагатай гэж үзэн бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна. “Эрдэнэс  Тавантолгой” компанийн засаглалыг тодорхой болгож, олон улсад нийцүүлэх чиглэлд анхаарч ажиллана хэмээв. 

  Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 4 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 5 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 22 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21