Нүүрсний хулгайтай тэмцэж, өрийн менежмент хийснээр төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарчээ



Монгол Улсын Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэж, шаардлагатай сигментэд бодлогын арга хэмжээ авснаар эдийн засагт эерэг үзүүлэлт гарч эхэлснийг Сангийн сайд мэдээллээ. Хамгийн сүүлийн сайн мэдээ нь  евро бондын 500 сая ам.долларын өр төлбөрийг  Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс бүрэн төлж барагдуулсныг зарласан явдал байлаа. Энэ бол улсын эдийн засагт төдийгүй Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эерэг үзүүлэлт гарч эхэлснийг илтгэх бодит үр дүн.  

Мега төслүүдийг хэрэгжүүлж,  Монгол Улсын эдийн засагт хөдөлгөгч хүч болох том зорилготойгоор байгуулж байсан Хөгжлийн банк ердөө  жил гаруйхны өмнө  дампуурах хэмжээнд хүртлээ уналтад ороод байсан. Тухайлбал,  Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгосноор цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан билээ.  Тиймээс өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй юм. 

Ингэснээр  2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулаад байна. Ингэж  Засгийн газар тус  компанийн  чанаргүй  зээлүүдийг зарлаж, эргэн төлүүлэх кампанит ажлыг өрнүүлсэн нь өнөөдрийн үр дүнд хүргээд байна.  Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулсан нь  олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн онцлох үйл явдал гарцаагүй мөн.  Монгол Улсын Хөгжлийн банк  энэ онд 500 сая амд.долларын бондоос гадна  30 тэрбум иенийн бонд буюу нийт 720 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх  хатуу сорилттой тулгараад байсан юм. 

Ийнхүү  их хэмжээний гадаад өр төлбөр хүлээгдэж байсан ч   Засгийн газраас тус банканд санхүүгийн зөв менежмент хийснээр  асуудлаасаа гарч чадах хэмжээнд хүрээд байгаа юм. Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банк үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтойг илтгэх жишээ  боллоо. Үүний тулд  Засгийн газрын зүгээс нүүрсний хулгайтай  амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн байдаг.

 Ингэснээр төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц   дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайдын өгсөн мэдээллээс үзэхэд Л.Оюун-Эрдэнийн  тэргүүлсэн Зас­гийн газар өмнөх буюу АН засгийн эрх барьж байх үеийн маш олон төрлийн, их хэмжээний өр төлбөрийг төлж барагдуулахад багагүй цаг хугацааг зарцуулжээ. Тухайлбал, Б.Жавхлан сайд энэ тухайд  “Хэн нь өр тавьж, хэн нь төлж барагдуулж байна вэ гэдгийг он цагийн дарааллаар нь хөөж унших хэрэгтэй” хэмээн тодотгосон. Үнэхээр ч хэдэн онд, ямар зориулалтаар, хэчнээн төгрөгийн зээл авсныг харвал АН засгийн эрх барьж байх үе буюу 2012-2016 онд Монгол Улсын  дотоодын төдийгүй гадаадын зах зээлд олон төрлийн бонд гаргаж, багагүй хэмжээний өр зээл тавьсан байдаг. Тэгвэл энэ тухайд  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлснээс хойш  улсаа хэчнээн төрлийн бондын, хэчнээн төгрөгийн өрийн хүлээснээс гаргасныг харцгаая.  Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээс үзэхэд Засгийн газраас   2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн  үлдэгдэл 135 сая ам.доллар,  2015 онд татсан "Кридет Свисс" банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар, 2016 онд татсан АНУ-ын “Каргилл” санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар, бусад богино хугацаат зээлийн үлдэгдэл 103 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулаад байна. 

Түүнчлэн  2017 онд авсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368.7 сая ам.долларыг  өнгөрсөн жил  бүрэн төлж барагдуулсан байдаг. Улмаар  “Сенчири-2” төслийн хүрээнд “Гэрэгэ” бондыг төлөх валютын нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол Улсын гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар зохицуулалт хийсэн юм. Ингэснээр  Л.Оюун-Эрдэнийн  тэргүүлсэн Зас­гийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд 1.6 тэрбум ам.долларын  өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадсан билээ. Энэ тухайд зарим тоон мэдээлэл хүргэхэд  Засгийн газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны  гуравдугаар сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл болох  132.6 сая ам.долларыг 2021 оны  дөрөвдүгээр сард бүрэн барагдуулсан. 

Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136.8 ам.долларыг 2022 оны арванхоёрдугаар сард буюу  хугацаанд нь төлж барагдуулсан байдаг.  Хэдийгээр өнгөрсөн хоёроос гурван жилийн хугацаанд дэлхий нийтээрээ ковид цар тахлаас гадна  ОХУ, Украины дайнаас шалтгаалан эдийн засгийн хувьд хүнд нөхцөлтэй нүүр тулсан.  Гэсэн хэдий ч ийм  хүнд үед Монгол Улс бондын өр төлбөрийг тогтмол бараг­дуулахын зэрэгцээ дефолт болох эрсдэлээс хамгаалж, зээлжих зэрэглэлээ тогтвор­той хэвээр хадгалж чадсан нь  чамлахааргүй амжилт.  Ийнхүү 2020 оны эцэст ДНБ-ий хэмжээ 62.3 хувьд хүрээд байсан өрийн дарамтыг  (ӨҮЦ) 52.4 хувьд хүргэж бууруулсан нь Монгол Улсад итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн  том үзүүлэлт  болсон билээ.  

Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн байдал ийнхүү нэмэх үзүүлэлттэй болсныг илтгэх дараагийн сайн мэдээ нь “Ирээдүйн өв сан”-тай холбоотой байлаа.  Сангийн сайдын өгсөн мэдээллээр өнөөд­рийн байдлаар “Ирээдүйн өв сан”-д 2.8 их наядын хуримтлал бий болсон байна. Харин  ирэх жил  гэхэд 4.5 их наядын хуримтлалтай болох тооцоолол гарсныг Сангийн сайд онцолсон.  Түүнчлэн өнөөдрийн байдлаар  Төрийн сангийн үлдэгдэл 4.3 их наяд болж гурав дахин  нэмэгдсэн тул “Ирээдүйн өв сан”-г Төрийн сангаас тусгаарлах хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг болгон наашлуулах шийдвэрийг мөн гаргажээ. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 4 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 5 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21