МАН: Тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг дэмжлээ


УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.11.06/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцлээ.

Засгийн газрын улсын төсөвт оруулж ирсэн саналаар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх тухай тусгасан. Бүлгийн хурлаар хэлэлцээд нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас тэтгэврийн зөрүүг хувиар бус тоогоор нэмэх нь зүйтэй гэж үзээд нийтэд 100 мянган төгрөгөөр дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулахгүй, хугацаанаас өмнө суллахгүй байх тухай саналыг дэмжлээ. Мөн бага насны хүүхэд буюу 14 хүртэлх насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хөнөөх гэмт хэрэг, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй байх заалтыг дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 13 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 3 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 21 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21