Мэндчилгээ


Өдгөө 103 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Монголын үнэн” сонины үе үеийн сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчид бол Монгол Улсын өнгөрсөн зууны түүхийг бүтээхэд үлэмж гавьяа байгуулсан хамт олон юм. Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, олон өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх, 1921 оны Ардын хувьсгал болон 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын утга зохиол, урлаг, уран сайхны хөгжилд ч томоохон үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй ХХ зууны олон нэрт зохиолчдыг өлгийдсөн байгууллага билээ. Өнөөдөр “Монголын үнэн” сонин цаг үеийн хөгжил, өөрчлөлтийг дагаж чөлөөт хэвлэл, ардчиллын зарчмыг баримталсан Монголын сэтгүүл зүйн салбар дахь нэгэн тоглогч болжээ. Монголын ард түмний 103 жилийн амьдрал, тэмцэл, амжилт бүтээл, алдаа оноо бүхнийг сонины хуудаснаа баримтжуулж, иргэддээ шинэ соргог, мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээх хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн үе үеийн ахмад сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье. “Монголын үнэн” сонин цаашид ч ард түмэндээ үнэн бодит мэдээлэл түгээж, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлсээр байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 3 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 3 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 21 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 21 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21