​ Цахим систем ашиглан иргэдээс санал авах журамд өөрчлөлт оруулна

unen
2 цагийн өмнө


"D parlament"-ын журамд өөрч­лөлт оруулах шийдэлд хүрлээ. Ингэснээр  Эрүүгийн хууль болон татвар, төсвийн асуудлаар иргэдийн саналыг авахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.   Тодруулбал, Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн Ш.Хүрэлтулга өнгөрсөн сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувиар бууруулах”  тухай хуулийн төсөл санаачлах талаар  санал гаргасан байдаг. Уг  саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрсэн нь  дээрх журмыг эргэж харахад хүргээд байгаа юм.   "D-Өргөдөл" буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар иргэн “D-Өргөдөл” цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой гэж заасан.  Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар  анхны саналыг гаргаж, өнгөрсөн сарын 17-нд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох асуудлаар иргэдийн саналыг  авч эхэлсэн. Тус саналыг зургаа хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэн дэмжсэн байдаг. Тиймээс  хуульд зааснаар  УИХ-ын Төсвийн байнгын хороо тус асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулаад байгаа юм. Ийнхүү УИХ иргэдээс ирүүлсэн саналын дагуу олонхын дэмжлэг авсан асуудлаа шийдэж чадаагүй байхад дахин улсын төсөв, санхүүтэй холбоотой томоохон асуудлаа иргэн санал гаргаж, мөн л олонхоор дэмжсэн нь  нийтийн өргөдөл хүлээн авах систем, хуулийг эргэж харах шаардлагатайг харуулсан үйл явдал болоод байгаа юм. Энэ тухайд   УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  Бид "D parlament" гээд цахим парламенттай болсон. Үүгээр ирж байгаа иргэдийн саналыг УИХ заавал үзэж, судалж, боломж байвал шийдэж байх ёстой. Гэхдээ цаашдаа татвар, төсөв, Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар “D parlament”-д санал асуулга явуулахгүй байх ёстой.  Тийм ч учраас УИХ-аас  “D parlament”-ын журмыг өөрчлөх чиглэлээр ажиллаж байна.  Учир нь бид  иргэдээс “Чи ямар татвар төлөх вэ, чи ямар ял авах вэ” гэж  асууж  огт болохгүй шүү дээ. Энэ бол төрийн бодлогоороо явдаг зүйл. Тиймээс энэ хоёр асуудлаар санал асуулга явуулж болохгүй”  хэмээн байр сууриа илэрхийлсэн.  Ийнхүү нийтийн өргөдөл хүлээн авах журмыг эргэж харах шаардлага үүсээд байгаа ч хуулийн дагуу  өнөөдрийн байдлаар  100 гаруй мянган иргэний саналыг авсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох, НДШ-ийг 50 хувиар бууруулах тухай санал асуулгын талаарх дүгнэлтийг УИХ хэлэлцэх нь тодорхой болоод байгаа юм. Сангийн сайдын зүгээс дээрх хоёр асуудлыг дэмжих боломжгүй гэдгийг илэрхийлсээр байгаа. Учир нь ирэх оны төсвийг хэлэлцэн баталснаас  гадна НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь улсынхаа татварын системийг нураах эрсдэлтэй хэмээн тайлбарлаж буй. Ямартаа ч энэ тухайд Ажлын хэсэг гарсан,  асуудлыг олон талаас нь судалж буй. Ажлын хэсгийнхэн шийдэлд хүрч, Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэн баталсан ч шийдвэрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Учир нь УИХ-ын Төсвийн тухай хуульд Улсын төсөв батлагдсанаас хойш төсөвт ачаалал болох хууль баталбал дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тиймээс УИХ-аас НӨАТ-ыг таван хувь болгох өөрчлөлтийг хуульд оруулсан ч 2025 оноос хэрэгжүүлж эхлэхээр байгаа юм. Харин НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах тухай саналыг УИХ ямар түвшинд авч хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.  Ямартаа ч  УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын тогтоолд өөрчлөлт оруулахаар болж, Ажлын хэсэг байгуулаад байна. Учир нь УИХ-ын гишүүдийн Эрүүгийн хууль, Татварын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарласан. Тиймээс иргэдээс ч дээрх асуудлуудаар санал авч болохгүй гэж үзэж байгаа бөгөөд тогтоолд өөрчлөлт оруулж, "D-Өргөдөл" буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ээр дамжуулан иргэдээс Эрүүгийн хууль болон Татвар, төсөвтэй холбоотой асуудлаар санал авахгүй байхаар болж байгаа юм байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна 14 цагийн өмнө
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 17 цагийн өмнө
“Ногоон” амьдрал бүтээгчид 17 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 19 цагийн өмнө
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа Өчигдөр
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12