Жилийн ихэнх хугацааг уул, тайгад өнгөрөөдөг байгаль хамгаалагчид нийслэлд чууллаа


Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэдэг байгаль хамгаалагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хоёр дахь удаагаа чууллаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар 2022 оны гуравдугаар сарын 3-нд анх зохион байгуулсан чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцож байсан бол энэ удаа мөн 500 гаруй байгаль хамгаалагч оролцож тулгамдсан асуудал, учирч буй бэрхшээл, цаашдын гарц шийдлийг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойллоо.

Ямар нэгэн хурал, чуулганы үеэр гол төлөв хийсэн ажлын тайлан хэлэлцдэг бол байгаль хамгаалагчид өөрсдийнхөө төлөө дуугарч, ажил мэргэжлийнхээ онцлогоо дэлгэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Тэдний 108 нь эмэгтэй аж. Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг тэдний 470 гаруй нь улсын тусгай хамгаалалттай сүлжээний орон тооны болон гэрээт байдлаар ажиллаж байна. Өнөөдөр байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатайг чуулганы үеэр онцлон хөндөж байлаа.


Байгаль хамгаалагчдын 35.7 хувь нь цалингаараа өрхийн амьдралаа залгуулдаг

Чуулганы үеэр байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх илтгэлийг Монголын Байгаль хамгаалагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Баярхүү танилцуулсан юм. Монгол Улсын хуульд байгаль хамгаалагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж бичээгүйг бодлого боловсруулагчдад дуулгаж, энэ асуудлыг цаашид анхаарах нь зүйтэйг сануулсан юм. Судалгаанд оролцогчдыг харахад 25-40 насны хүмүүс энэ ажлыг хийдэг байна. Хүйсийн хувьд 80.7 хувь эрэгтэй, 19.3 хувь нь эмэгтэй байгаль хамгаалагчид бөгөөд тэдний 41 орчим хувь нь 400-500 мянган төгрөгийн, 27 хувь нь цалингийн суутгал хийгдэж, ердөө 500-600 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг аж.

Ийм хэмжээний цалингаар тэд өрхийн амьдралаа авч явахад хүнд бөгөөд цалин нэмэх зайлшгүй шаардлага бий гэдгийг тэд дуулгаж байна. Учир нь байгаль хамгаалагчдын 35.7 хувь нь зөвхөн байгаль хамгаалагчийн цалингаар өрхийн амьдралаа залгуулдаг аж.

Байгаль хамгаалагчид цагийн хязгааргүй, өдөр, шөнийн алинд нь ч хамаагүй, өвөл, зун харгалзахгүй ажилладаг. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 79 хувь нь илүү цагийн болоод хээрийн нэмэгдэл авч байгаагүй аж. Иймд ажлын байрны судалгааг нарийвчилж гаргах хэрэгтэйг мөн дурдсан юм.

Байгаль хамгаалагчид “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022-2023 онд байгаль хамгаалагчдын нийгмийн байдал, техник хэрэглэл, хангамжийг сайжруулж, тэдний ажлын онцлогийг олон нийтэд таниулахаар томоохон ажил зохион байгуулжээ. Тухайлбал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч эхэлсэн. Тодруулбал, байгаль хамгаалагчдын Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг арав болгон өөрчилж, “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжүүлээд байгаа. Мөн улсын хэмжээнд ажиллаж байгаа 1048 байгаль хамгаалагчийг гэнэтийн ослын даатгалд хамруулж, эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэргээр төлөвлөөд байгаа аж.

Гэхдээ асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн байгаль орчны салбар санаа тавих биш хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, соёлын зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэх хэрэгтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Энэ үеэр “The Nature Conservancy” байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Галбадрах болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, байгаль хамгаалагчдаа даатгалд хамруулахыг олон улсын байгууллагатай хамтран  шийдвэрлэж, ажил хэрэг болгохоор боллоо. Ингэснээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж, байнгын эрсдэл тулгардаг, байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй ослоос бүрэн хамгаалж, эрсдэлийг даатгуулах боломж бүрдэх аж. Байгаль хамгаалагчид эзгүй хээр ганц гэрээрээ байршин амьдрах тохиолдол бий. Иймд гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахыг онцлон дурдсан юм.

Яамны болон сумын байгаль хамгаалагч гэсэн ялгаа, заагийг арилгахыг хүслээ

Хөдөө хээр ажилладаг, ихэвчлэн ажлын байрнаасаа 300 км-ийн хол явж үүрэг гүйцэтгэдэг байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, амь нас баталгаагүй нөхцөлд байгаа. Энэ нь дан ганц Монголын байгаль хамгаалагчдын бэрхшээл биш. Олон улсын нөхцөл байдал  ижил хэдий ч тулгарсан хүндрэлийг боломжийн хэмжээнд шийдэх нь тэдний гол зорилтод асуудал болоод байна. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч, сумын байгаль хамгаалагч гэсэн хоёр өөр тогтолцоотой. Нэг нь босоо удирдлагатай, нөгөө нь хэвтээ удирдлагатай байдаг тул БОАЖЯ бүх хамгаалагчаа харьяандаа авч, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр хангаж, сургалтад хамруулж, орчин үеийн судалгааны аргуудыг заах цаг болсныг тэд хөндөж байна. Мөн тэдний олонх нь насны тэтгэврээ авч чадахгүй нас бардаг. Ялангуяа өндөр уулын бүс, тайгад ажилладаг байгаль хамгаалагчдын ажиллах орчин илүү хүнд учраас  тэтгэврийн насны босгыг 55 болгож өгнө үү гэсэн санал ч гарч байлаа.

Тус чуулганд Монголын Байгаль хамгаалагчдын холбоо ТББ идэвхтэй оролцож, байгаль хамгаалагчдын дуу хоолойг тод илэрхийлж өгсөн юм. Тус холбоог 2018 онд байгуулсан бөгөөд Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо, Азийн байгаль хамгаалагчдын холбооны албан ёсны гишүүнээр элсжээ. Байгаль хамгаалагчдын амь нас эрсэдсэн талаар бүртгэл хийдэг олон улсын бүртгэлийн системд Монголын байгаль хамгаалагчдын арав орчим кэйс бүртгэгджээ. Энэхүү бүртгэл нь байгаль хамгаалагчийн ажил эрсдэлтэй. Та бүхэн ийм байдалд хүрч болзошгүй гэсэн анхааруулгыг өгөөд зогсохгүй амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн судалгааг гаргаж, олон улсад мэдээлж, зарладаг юм байна.

Тус холбооноос БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ч байгаль хамгаалагчдыг бодитоор дэмжиж, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаад талархаад энэ удаагийн байгаль хамгаалагчдын чуулганаас нэгдүгээрт, яамны болон сумын байгаль хамгаалагч гэсэн ялгаа заагийг арилгах, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийн механизмыг ойлгомжтой бөгөөд  тасралтгүй урт хугацааных болгон шийдэх,  ажлын байрны үнэлгээг дахин хийж, бодит тэтгэврийн насны хязгаарыг шинэчлэх гэсэн гурван тодорхой саналыг гаргалаа.

Амжилт гаргасан байгаль хамгаалагчдыг Төрийн одон медалиар шагнав

Уг арга хэмжээний үед салбартаа амжилт гарган ажилласан дараах албан хаагчдыг Төрийн одон медаль болон салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнав.

АЛТАН ГАДАС ОДОН

Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Г.Шарав­жамц,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

Онон-Балжийн БЦГ-ын хам­гаалалтын захиргааны бай­галь хамгаалагч Ц.Онон, Ж.Ганзориг,

Хөвсгөлийн УТХГ-ын хам­гаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Пүрвээ,

Хан Хэнтийн УТХГ-ын хам­гаалалтын захиргааны бай­галь хамгаалагч П.Чулуун, Д.Өлзийсайхан, С.Сосорбарам нарыг шагналаа.

САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН

Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны сахиул Ж.Баатарчулуун,

Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг, Б.Ган-Од,

Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Буджав,

Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Пүрэв-Очир, мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ,

Увс нуурын ай савын УТХГ -ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Ууганбаатар.

Тарвагатайн нурууны БЦГ-ын Хамгаалалтын захир­гааны сахиул М.Гантуяа, мэргэжилтэн С.Амарбаяр,

Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны Харуул хамгаалалтын ажилтан Н.Хуягбаатар,

Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Г.Ган­зориг,

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч С.Цэгмид,

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны бичиг хэргийн эрхлэгч Ж.Банз­рагч, байгаль хамгаалагч Б.Болормаа,

Увс нуурын ай савын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Сүхбат, Т.Готов, Д.Батсуурь, Ч.Бат­суурь, Ч.Банзрагч нарыг шагнав

Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо… 14 минутын өмнө
Намын үйл хэрэгт ахмадуудын оролцоо, үүрэг асар их 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: SDY залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллаг… 5 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг үргэлж дэмжиж ир… 5 цагийн өмнө
Залуучууд, эмэгтэйчүүд чуулж, ахмадууд асуудлаа хэлэлцлээ 5 цагийн өмнө
Ерөөл, буян бялхсан номтой өдрүүд 6 цагийн өмнө
Биржийн борлуулалт нэмэгдэж, бодлогын хүү буурсныг зарласан долоо хоно… 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 6 цагийн өмнө
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 22 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ Өчигдөр
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна 2024/09/18
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17