Д.Цэрэннадмид: Цогт хунтайжийн цагаан өргөөг виртуал орчинд сэргээлээ


Цогт хунтайжийн Монгол нутаг дахь түүх, бичиг соёлын дурсгалыг виртуал технологи ашиглан сурталчлах хамтарсан төсөл энэ сарын 20-22-ны өдрүүдэд нээлтээ хийв.   Энэ талаар “Цогт тайжийн өргөө орд” сангийн захирал Д.Цэрэннадмидаас тодруулахад,  “Манай сан 2021 онд байгуулагдсан.  2023 онд Соёлын яам, СУДС-ийн санхүүжилтээр  “Цогт хунтайжийн монгол нутаг дахь түүх,бичиг соёлын дурсгалын танилцуулга, сурталчилгааг виртуал технологи ашиглан хэрэгжүүлэх”төсөл бүтээхээр шалгарсан юм. Энэ оны наймдугаар сарын 1-нээс төслийн ажлаа үе шаттай эхлүүлж  арваннэгдүгээр сарын 20-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэж дууслаа.


Төслийн хүрээнд Цогт тайжийн цагаан байшингийн туурийг давхцуулан харах шилэн байгууламж  бүтээн байгуулж, Булган аймгийн Баяннуур сумын Соёлын төвд энэ оны аравдугаар сарын 12-ны өдөр   хүлээлгэн өгсөн болно. Жуулчдад зориулсан уг шилэн ханыг Монголд анх удаа бүтээж байгаагаараа онцлогтой.  Цогт хунтайжийн бичгийн дурсгалт Дуутын хад, Цогтын цагаан байшин болон түүний гэрэлт хөшөөг харуулсан гурван хэмжээст 360 градус өнцгөөр харагдах бичгийн болон яриан тайлбар бүхий контент бүтээлээ.  Цогт тайжийн цагаан байшин, Цогт тайжийн болон Чинтайху эхийн өргөө орд, Дуутын хадны орчныг  виртуал орчинд сэргээн босгож, өв соёл,боловсролын  “GUYUK- метаверст байршуулан   арваннэгдүгээр сарын  20-22-ны өдрүүдэд цахим нээлт хийлээ.” хэмээв.

Виртуал орчинд сэргээн босгосон Цогт хунтайжийн бичгийн дурсгалт Дуутын хад нь  Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагшаа 20-оод километр зайд Төхөм уулын орчим оршдог. Дуутын хад гэж нэрлэгддэг “Цогтын хадны бичиг” нь Монголын эх оронч Цогт хунтайжийн 1621 оны намар зохиож 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хад юм. Дуутын хад нь газрын гүнээс ургасан маш бөх чулуу бөгөөд юмаар цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг онцлогтой юм. 400 жилийн өмнөх бичээснүүд өчигдөр сийлсэн мэт тод хадгалагдаж байдаг. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Энэ соёлын үнэт дурсгалыг 2023 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрөөс баримтат өвийн олон улсын жагсаалтад бүртгэн авсан. Монголын XVII зууны яруу найргийн сонгодог бүтээл төдийгүй алтан ургийн язгууртан их Чингис богд хааны мэндэлсэн болон Лигдэн хутагт хааны хаан ширээнд ор залгасны ой зэрэг түүхийн он цагийг багтаасан чулуун тамга билээ. Дуутын хадны орчим Цогт хунтайжийн гурван бичээснээс гадна эртний хадны сүг зургууд олон байдаг тул 1971 онд улсын хамгаалалтад авсан байна.

Төслийг хэрэгжүүлэгч "Гарааны дижитал солюшнс" ХХК нь технологиор дамжуулан залууст монгол орны түүх, өв соёлыг  сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Виртуал Хархорум”, “Шинжлэх ухаан 100” зэрэг төслийг хэрэгжүүлж байсан юм.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 14 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 14 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21