ПИСА-гийн үнэлгээд манай улсын 7300 гаруй сурагч хамрагджээ


PISA 2022 сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүн гарлаа. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос хойш PISA үнэлгээг гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улс анх удаа хамрагдсан юм.


Сурлагын амжилтын энэ удаагийн үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдсан байна. Манай улсын 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон юм. Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг байна. PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг юм. 


Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийж судалгааны үр дүнг өчигдөр зарласан юм. Энэ үр дүнгээр Монгол Улс 81 орноос дундаж үнэлгээтэй гарчээ. Тодруулбал, математикийн хичээлээр 47, унших чадвараар 65, байгалийн ухааны хичээлээр 53 дугаар байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн PISA 2022 олон улсын сурлагын амжилтын судалгаанд манай улсаас оролцсон 7300 хүүхдийн 2.3 хувь буюу 160 гаруй хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс дээгүүр буюу топ гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд судалгаанд оролцсон, хөгжлийн хувьд ижил төстэй орнуудаа манай улс тэргүүлсэн үнэлгээ авсан байна. PISA үнэлгээнд 2022 оноос бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан бөгөөд цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр зохион байгуулдаг байна. Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 13 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 13 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21