Улаанбаатар хотын авто зам дээрх дундаж хурдыг тооцож гаргажээ


Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвөөс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд автозамын түгжрэлийг бууруулах холбогдох судалгааны ажлуудыг хийжээ. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын нийт авто зам дээрх хурдны тооцооллыг шинэлэг арга ашиглаж хийснээрээ онцлогтой юм байна. Тодруулбал, нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэлд үндэслэн автобусны картын уншилт бүр дээрх өгөгдөл буюу автобусны чиглэл, төлбөр хийгдсэн хугацаа, суух/буух, автобусны буудлын нэр, буудлын байршил, тээврийн хэрэгслийн ID зэргийг ашиглан хийжээ.

 Товчхондоо нийтийн тээврийн төлбөрийн мэдээллийг ашиглаж Улаанбаатар хотын нийт зам дээрх дундаж хурдыг тооцоолжээ. Гарсан үр дүнгүүдийг бүсчлэлээр харуулбал,
1. Хотын төвийн Их тойруугийн бүс буюу 1-р бүсэд дунджаар 12.4км/цаг – 16.4км/цагийн хурдтай
2. Хотын төвийн хэсгийн зүүн бүсэд дунджаар 14.9км/цаг – 16.4км/цагийн хурдтай
3. Хотын төвийн хэсгийн баруун бүсэд дунджаар 14км/цаг – 16км/цагийн хурдтай
4. Хотын хойд бүсэд дунджаар 17км/цаг – 18км/цагийн хурдтай
5. Хотын зүүн бүсэд дунджаар 20.3км/цаг – 23.3км/цагийн хурдтай
6. Хотын урд бүсэд дунджаар 14.4км/цаг – 16.9км/цагийн хурдтай
7. Хотын баруун урд бүсэд дунджаар 28.6км/цаг – 29км/цагийн хурдтай
8. Хотын баруун хойд бүсэд дунджаар 16.6км/цаг – 17.3км/цагийн хурдтай
9. Хотын зах хэсгийн баруун бүсэд дунджаар 17.9км/цаг – 20.7км/цагийн хурдтай гарчээ.
Дээрх судалгаанаас үзэхэд Их тойруугийн бүсэд өдөрт дунджаар 12.4км/цаг-16.4км/цаг буюу хамгийн бага хурдтай байсан аж. Энэ нь авто машинуудын зам дээр өнгөрүүлж буй хугацаа хамгийн урт, түгжрэлтэй байгааг илэрхийлж байгаа юм.

М.Өнөр

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 14 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 14 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21