Бүтээлч school police эерэг хандлага түгээж байна



Нийслэлийн ерөнхий боловс­ролын сургуулиудын ойр орчим замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахад дэмжлэг үзүүлэх, сурагчдын хичээл цугларах, тарах үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг санаачилсан билээ. Өдгөө сургууль орчмын гэмт хэргийн гаралт буурах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдалд хараа хяналт тавих, хамгаалах, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэргээр үр дүнгээ өгсөн "School police"-г монголчууд  явган зорчигч, сурагчдыг зам хөндлөн гарахад тусалдаг “Сургуулийн цагдаа” гэж ойлгож ирсэн.  Нөгөө талаас хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэг өдөр биечлэн хамгаалахаас гадна авто замын хөдөлгөөнд соёлтой оролцох ёстойг ойлгодог өгөөжтэй ажил.

Мөрдэсгүй  анхаарлын тэмдэг 

Нийгмийн хариуцлага, ээжийн үүргээ биелүүлж, сургуулийн цагдаа буюу school police хийлээ. Гарцан дээр ирсэн хүүхдүүдийн харц school police дээр түрүүлж тусна. Тэд school police-ийг зам гаргаж өгдөг хүн гэж бат итгэдэг нь эндээс харагдана. Хэнэггүй эцэг, эхийн хувьд ажлын садаа гэж харж, хийхээс тээршээдэг бол хүүхэд нь school police-ийг сургуулийн орчинд хэрэгтэй хүн, зам гэтэлгэгчээ хэмээн ойлгодог байх нь. Харин жолооч нарт  замын цагдаатай ижил хантаазтай ч мөрдэсгүй хүмүүс анхаарлын тэмдэг болж  чаддаг уу. Ажилдаа яарсан жолооч “Чи замын цагдаа юм уу, дүрдээ итгээд” гэх зэргээр бухимдах нь энүүхэнд. Бүтэхгүй нэг нь “Зогс” анхааруулгыг үл тоон хурдаа сааруулалгүй чигээрээ явах юм. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн зарим нь цонхоо буулгаад  “Хүйтэн байна шүү, халуун цай ууж дулаацаарай” гэж анхаарал тавьж, амжилт хүсэх нь жавартай өглөө сэтгэл дулаацуулна. Уг нь скүүл полице бол  “Анхаар! Хурдаа хас! Хүүхэд! Хүүхдэд зам тавьж өг!” гэсэн “амьд” анхаарлын тэмдэг. Сургуулийн орчин гэдгийг анзаарсан л бол хурдаа заавал хас. Хэдхэн алхмын цаана ирж яваа хүүхдүүдтэй уралдаж, өрсөх гэж яарах хэрэггүй. Эхний цагийн хичээлдээ яарч эсвэл гэрийн зүг гүйж яваа хүүхдүүдэд зам тавьж өгөөрэй. Гарцан дээр гуравхан секунд зогслоо гээд таны цагаас тийм ч их хороохгүй. Хамгийн хариуцлагатай ээлж  07:20-08:30 цагийн хооронд  үргэлжилнэ. Улаанбаатар хотын гудамж тайлбайн гэрлийг 07:00 цагт унтраадаг болохыг энэ өдөр л анзаарлаа. Өвлийн нар  мандаагүй бүрэнхий учир жолооч нар холын гэрлээ асаацгаана. Зам хөндлөн гарах хүмүүсийг анзаараагүй жолооч тулж ирээд зогсов. Энэ бол хүүхдүүддээ гэрэл ойлгогчтой, тод өнгийн гадуур хувцас өмсүүлэх хэрэгтэйг сануулсан анхааруулга.  Ахлах ангийнхан өдрийн ээлжээр хичээллэх нь элбэг. Автомашинтай эцэг, эхчүүд 13-аас дээш насны хүүхдээ төв зам дагуу буулгадаг нийтлэг хандлагатай. Бага ангийн хүүхдүүд шиг сургуулийн хаалга хүртэл хүргэх нь цөөн. Хүүхдээ том болж, биеэ даасан гэж бодсон уу, school police-ийг хараад тэдэнд итгэж даатгасан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ school police-ийн дохиог ойлгодоггүй, ойшоодоггүй жолооч олон байдгийг санаарай. Ажиглаад байхад бага ангийн сурагчид гарцаар гарахдаа анхааралтай гарах аж. Хэдий “Цүнх баригч”-тайгаа яваа ч сандарч, хаашаа ч гүйж мэдэхээр харагдана. Гэхдээ хараа хяналтгүй яваа 10 хүүхэд тутмын найм нь зам хөндлөн гарахдаа хоёр талын машинаа харахгүй байгаа нь илт. Алхаж ирээд зам гарахдаа хөтлөлцөөд гүйх аж.  Сургуулийн захиргаанаас "Бага насны хүүхдүүдийг сайтар анзаарч, ирж байгааг нь харсан л бол зам чөлөөлж өгөөрэй. Тэд гүйдэг гэмтэй шүү. Сургууль орчимд зам тээврийн осол хоёр секундэд гардаг" гэж анхааруулсныг бодон бодон зогслоо. "Авто замын хөдөлгөөнд оролцож, сурч байгаа тэднийг ойлгож, холоос ирж байсан ч зам тавьж өгөөрэй. Харин дунд, ахлах ангийн хэнэггүйхэн утсаа ширтэн алхах сурагчдад “Ухаалаг утас анхаарал сарниулдаг шүү” гэж сануулаад цүнхэнд нь хийлгээд үдлээ. Иймд хүүхдээ том болсон гэж тайвшралгүй  замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, гарцаар гарахдаа юу анхаарах хэрэгтэйг давтан сануулж байгаарай. Зөрөөд өнгөрөхдөө “Баярлалаа” гэж талархал илэрхийлнэ. Бодвол багш нар нь л зааж өгсөн болов уу.  Сургуулийн захиргаанаас үүрэг гүйцэтгэж байгаа эцэг, эхчүүдийг байршилдаа байгаа эсэхийг шалгаж, сэтгэл гаргасанд талархал илэрхийлнэ. Замын цагдаа нар school police-ийг дэмжиж ажилладаг бололтой. Замын түгжрэл үүсдэг оргил цагаар хөдөлгөөн зохицуулж завгүй байсан цагдаагийн алба хаагч school police-д мэргэжлийн зөвлөгөө өгнө. Төлбөргүй олгосон зөвлөгөөнөөс дурдвал, манангийн цацруулагчтай дохиогоо яаж зөв барих, зорчих хэсэгт саад болохгүй зогсох зэргээр анхааруулж, биечилж үзүүлнэ. Албаа дуусгаад сургуулийн менежерт  “Үүрэг гүйцэтгэх хугацаанд хэрэг, зөрчил гараагүй” гэж рапорт өгснөөр school police-ийн нэг өдөр өндөрлөлөө.

Эерэг сэтгэгдэл түгээсэн эцэг, эх, сургууль

Эцэг, эхчүүд school police хийхдээ шинэ трэнд нэвтрүүлсэн нь сурагч багачуудад сонирхолтой санагдана. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Элит 22 дугаар сургуулийн сурагчийн аав динозаврын  хувцас өмсөн, замын хөдөлгөөн зохицуулжээ. Шалтгаан нь энгийн хувцастай school police хийхэд жолооч нар зам тавьж өгдөггүй учраас этгээд байдлаар үүргээ гүйцэтгэсэн нь энэ. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд хотын  лаборатори хоёрдугаар сургуулийн school police баавгайны хувцастай иржээ. Улмаар  урмын үг бичсэн чихэр тарааж  хүүхэд бүрд аз жаргал бэлэглэсэн байна. “Зүтопиа” хүүхэлдэйн киноны баатар үнэг, туулайн хувцастай school police-ийн зураг ч олон нийтийн сүлжээнд тархжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн  school police үүргээ гүйцэтгэх зуураа  явган хүний гарцын цасыг цэвэрлэж сурагчдыг болзошгүй эрсдэлээс сэргийлсэн аж. Энэ мэт school police албыг алдаршуулсан постууд иргэдэд эерэг сэтгэгдэл түгээж байна. Зарим сургууль скүүл полице хийсэн эцэг, эхчүүдийг урамшуулж, халуун цай, кофегоор дайлах аж.  Сургуулийн нийгмийн орчин ийм, тийм гэсэн эерэг, сөрөг мэдээллийг бид өдөр бүр уншдаг. Энэ хэрээр эцэг, эхчүүд school police хийхдээ цаг нөгцөөх  бус бүтээлчээр хандаж эхэлсэн. Сурагчдын зохисгүй хэрэглээ, нэг нэгийгээ дээрэлхэх зэрэг болзошгүй хэргээс урьдчилан сэргийлж,  хяналт тавих болжээ. Нийслэл хотын хэмжээнд  давхацсан тоогоор өдөрт 1400, сард 33600  хүн school police хийдэг. Энэ хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн оролцоо нэмэгдсэн байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарсныг  албаны хүмүүс онцолдог.  Мөн цалинтай чөлөө олгодог болсноор эцэг, эхчүүдийн хандлагыг өөрчилсөн байна.  Завгүй эцэг, эхчүүдийн албыг төлбөртэй орлон гүйцэтгэдэг шинэ төрлийн ажлын байр хүртэл бий болжээ. “Хариуцлагатай ажиллаж, цаг  барина. Албаа дуусгаад тооцоо хийнэ. Явцын зураг явуулна” гэсэн зарлал цахим сүлжээнд олон. Хэдий ажилтай ч эцэг, эх, асран хамгаалагчид сургуулиас товлосон өдөр school police  албаа төвөгшөөлгүй хийгээрэй. Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтны үүрэг оролцоо хамгийн чухал. Хүүхдүүдээ ямар замаар хичээлдээ явж байгааг нэг удаа ч гэсэн биечлэн шалгаж, сургууль хүрэх замд нь хэдэн гарц байгааг тоолж, хүүхдүүддээ зөвлөж байгаарай. 
School police хийсэн зарим эцэг, эх “Жолоо барьж явахдаа утсаар ярьж, олон нийтийн сүлжээгээр “хэсэж”, кино үздэг хүмүүс байна. Тэд гарцаар гарах хүүхэд байтугай насанд хүрсэн хүмүүсийг хардаггүй. Хүүхдүүд маань тийм жолоочтой таарчих вий гэж бодохоор бие зарсхийх шиг” хэмээлээ. Сурагчдыг  аюул­гүй зорчуулсан гэж бодохоор гавьяа байгуулсан мэт санагдана. Эцэст нь хэлэхэд, жолооч нар school police-ийг хүндлэн, хамтран ажиллаж, хүүхдүүдийнхээ аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээрэй.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.138
2024/09/12
0
0
Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж байгаа Хамгийн зөв арга хэмжээ дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 1 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22