Хэн юу хэлэв?


Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ. Түүний үүрэг юу вэ. Танай дүүрэг, хорооноос сонгогдсон төлөөлөгч юу хийв. Ямар ажил, төсөл хөтөлбөр санаачилж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэв. Эдгээр асуултын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зарим төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлага, төлөөлөл болон иргэдийн байр суурийг сонслоо. 

 

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны иргэн Н.Нэргүй: 

-Тухайн дүүрэг, хорооны төлөөлөгч ажлаа хийж байгаа эсэхийг оршин суугчдынх нь сэтгэл ханамжаар дүгнэж болно. Ээжийн болон миний амьдардаг 20 болон 38 дугаар хороонд тулгамдаж буй асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг шат дараатай шийдвэрлэж байгаа. Миний ээж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хуучны угсармал орон сууцад амьдардаг. Ийм хуучны орон сууцнууд хүйтэн сэрүүний улиралд жиндүүхэн, бас мөөгөнцөртөх, цантах зэрэг асуудалтай байдаг. Тиймээс технологийн дагуу гадна талаас нь дулаалах шаардлагатай юм билээ. Тухайн хорооны угсармал орон сууцны оршин суугчдын санал хүсэлтийн дагуу Н.Баярчимэг төлөөлөгч төсөв хөрөнгийг нь шийдвэрлүүлж, дулаалгын ажлыг өрнүүлсэн. Ингэснээр оршин суугчид эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эрсдэлгүй мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болж чадсан. Миний оршин суудаг 38 дугаар хорооны 72 дугаар орон сууцны гадна талын автомашины зогсоолын асуудлыг бас шийдсэн. Зөв зохион байгуулалт, зөв менежментээр зогсоолыг шийдсэнээр зогсоолоос үүдэлтэй жолоочдын дунд үл ойлголцол, маргаан гарахаа больсон. Энэ мэтээр автаомашины зогсоол, гэрэлтүүлэг, орон сууцны дулаалга, хүүхдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх стандартад нийцсэн тоглоомын талбай зэрэг олон асуудлыг шил дараалан шийдвэрлэж, оршин суугчдыг эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлөөр хангаж байна. Тухайн хорооны оршин суугчид ч ам сайтай, сэтгэл ханамж өндөртэй байдаг шүү. Н.Баярчимэг төлөөлөгч бодлогын хэмжээний зүйл ярьж, түүнийгээ бодит ажил хэрэг болгож чаддаг нь хэлж буй үг, хийж буй үйлдлээс нь харагддаг.

 

Нийслэлийн 92 дугаар цэцэр­лэгийн эрхлэгч Б.Буянжаргал: 

-Манай цэцэрлэг 40 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэг маань 150 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Бид хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг хичээж ажилладаг. Гэсэн хэдий ч төсөв хөрөнгөдөө хязгаарлагдаж, барилгынхаа засвар үйлчилгээг хэсэгчилсэн байдлаар хийдэг. Би 2015 онд энэ цэцэрлэгийн эрхлэгчээр ирснээс хойш сан техник болон дээвэр, бохирын худагт хэсэгчилсэн байдлаар засвар хийсэн. Гэхдээ нэлээд олон жилийн насжилттай барилга учраас зарим тохиолдолд бүрэн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Тухайлбал, цэцэрлэгийн маань цэвэр, бохир усны шугам хэд хэдэн удаа хагарч, хэсэгчилсэн байдлаар засварлах боломжгүй болсон. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгт хандаж, тухайн шугамыг бүрэн шинэчлүүлэх саналтай байгаагаа хэлсэн. Төлөөлөгч бидний саналыг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлсний үр дүнд цэцэрлэгийн бохир, цэвэр, халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн бид цэцэрлэгээ иж бүрэн камержуулах саналыг  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнд тавьж, шийдвэрлүүлсэн.  Хүүхдүүдийг маань аюулгүй орчинд сурч, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй төлөөлөгч нартаа маш их баярлалаа.

 

Нийслэлийн ерөнхий боловс­ролын 153 дугаар сургуулийн XII ангийн сурагч Х.Нандин-Эрдэнэ: 

-Манай ангийнхан Н.Баярчимэг төлөөлөгчийн санаачилсан “Ирээ­дүй чиний гарт” менторшип төсөлд хамрагдаж, мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэдлэг мэдээ­лэл, чиглэлтэй болж чадсан. Төсөлд хамрагдсан сурагчид хэд хэдэн газрын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс нь зөвлөгөө мэдээлэл авсан. Тухайлбал, нийслэлийн ИТХ, Монгол банк болон түүний Эрдэнэсийн болон Мөнгөний музейг үзэж, санхүүгийн боловсролын сургалтад хамрагдсан. Түүнчлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”, Ус сувгийн удирдах газар болон  НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаатай танилцах аялал сонирхолтой болсон. Эдгээрээс “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр надад нэлээд сонирхолтой санагдсан. Нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш олон хүний хүч хөдөлмөр бас хөрөнгө мөнгө зарцуулдаг гэдгийг ойлгосон. Тухайн газартай танилцаж явахад хот төлөвлөлтийн чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшээд Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодол, сэтгэгдэл төрсөн.

 

Нийслэлийн ерөнхий боловс­ролын 153 дугаар сургуулийн захирал Д.Наранмөнх: 

-Улс орны хамгийн чухал салбар бол боловсрол байдаг. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд хэр хэмжээний мэдлэг боловсролтой боловсон хүчин болох вэ гэдэг нь боловсролын салбарын бодлого чиглэл, үйл ажиллагаанаас хамаарна. Үүнийг ойлгож, мэдэрч, дэмжиж ажилладаг төлөөлөгчдийн нэг бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг гэж боддог. Манай сургууль 1920 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 2600 хүүхэд суралцаж байна. Анги танхимын хүрэлцээ хангалтгүй учраас бид багш нарын өрөөндөө зохион байгуулалт хийж, нэг анги нэмж хичээллэх боломж бүрдүүлсэн. Төлөөлөгч тухайн ангийг ширээ, сандал болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж өгсөн. Ингэснээр хоёр ээлжээр 80 гаруй хүүхэд хичээллэх боломжтой болсон. Мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш, сурагчид харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулахад төлөөлөгч дэмжлэг үзүүлсэн. Бид гадаадын сургуультай хамтарч ажиллахаас гадна дотоодынхоо ялангуяа орон нутгийн сургуультай хамтарч ажиллахыг илүүд үздэг. Хамтын ажиллагааны хүрээнд Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 30 багш, ажилчин өнгөрсөн аравдугаар сард манай сургуульд ирсэн. Харин бид энэ удаагийн улирлын амралтаар 20 орчим багш, ажилчныг тус сум руу явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн англи хэлний багш Д.Буянтогтох: 

-Ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдад зориулан мэргэжлийн чиг хандлагаа зөв тодорхойлоход нь туслах зорилготой “Ирээдүй чиний гарт” менторшип төслийг нийслэлийн ИТХ төлөөлөгч Н.Баярчимэг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт манай сургуулиас гадна Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 12, 62, 143, 153 дугаар сургуулийн сурагчид хамрагдаж байгаа юм билээ. Төслийн хүрээнд эхлээд лекц ярилцлага зохион байгуулж, 150 гаруй сурагчийг хамруулсан. Үүнд нийслэлийн ГБХЗХГ, олон улсын боловсролын төвийн төлөөлөл, дэлхийн топ их, дээд сургуульд суралцагч оюутан залуус, “Мөрөөдлийг ажил мэргэжил болох нь” номын зохиогч нар оролцсон. Үүний дараа хоёрдугаар шатанд сурагчдыг ирээдүйн ажил мэргэжилтэй нь холбоотой мэргэжилтнүүдтэй уулзуулах, сонирхож буй байгууллагатай нь танилцах аяллыг зохион байгуулсан. Хөтөлбөрт хамрагдсан сурагчдын сэтгэгдлийг сонсоход нэлээд үр дүн, өгөөжтэй болсон нь ажиглагдсан. Мэргэжил сонголтын тухайд сурагчдын үзэл бодол, харах өнцөг өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөн байсан.

 

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө: 

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баяр­чимэг хүүхэд, залуучуудтай холбоотой асуудалд ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажилладаг. Энэ утгаараа Н.Баярчимэг төлөөлөгч гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүдээс мэдүүлэг авах өрөөг олон улсын жишгийн дагуу байгуулж, тохижуулсан. Олон улсад гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдийг цагдаагийн байгууллагын байцаалтын өрөөнд аваачихгүйгээр тэдэнд ээлтэй, айдас төрүүлэхгүй, зориулалтын өрөөнд байлгаж мэдүүлэг авдаг жишигтэй. Хүүхэд ихэвчлэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, гэрч болдог. Ийм тохиолдолд орсон хүүхдээс дахин дахин мэдүүлэг авах нь сэтгэл зүйн хувьд  болон бусад сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс олон улсад  хүүхдийг тоглуулах, ном уншуулах, зураг зуруулах гэх мэтээр сэтгэл зүйн хувьд тайвшруулж байгаад ганцхан удаа чанартай мэдүүлэг авч, түүнийгээ дуу, дүрсээр хадгалахыг илүүд үздэг. Цагдаа, асран хамгаалагч зэрэг хүмүүс нь дуу, дүрс тусгаарласан зориулалтын тоног төхөө­рөмжөөр тоноглосон өрөөнөөс харж, ажигладаг.

 Яг энэ олон улсын жишиг, арга барилд нийцсэн стандарт өрөөтэй болсон нь бидний хувьд нэг том дэвшил. Энэхүү өрөөг мэдүүлэг авах зориулалтаар ашиглахаас гадна хүүхэд, эцэг эх, иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх байдлаар ашиглах бүрэн боломжтой. Үүнээс гадна 108 утасны дуудлагын дагуу ажиллаж, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр гарсан тохиолдолд төрийн хамгаалалт буюу түр байршуулах байранд 7-30 хоног байрлуулж, энэ хугацаанд эрсдэлийг арилгаад хүүхдүүдийг харьяа хороод руу нь хүргэж өгдөг. Энэ ажлыг хөнгөвчилж, мөн түр хамгаалах байрны байршил нууц байх ёстой гэсэн хуулийн заалтын хэрэгжих боломжийг бүрдүүлж,  автомашинтай болоход төлөөлөгч нэлээд идэвх, санаачилгатай ажилласан. 


Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ж.Мягмар: 

-Миний амьдарч буй угсармалын хоёр, ойр тойрны байранд 400-500 орчим айл оршин суудаг. Би тухайн байранд 50 жил амьдарч байна. Оршин суугаа газартаа эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дуугардаг хүмүүсийн нэг. Манай орон сууцны эргэн тойрон бохир заваан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц аюултай, цаашлаад амь насанд ч аюул учруулах хэмжээний нөхцөл байдалтай олон жил явж ирсэн. Орон сууцтай ойролцоо байрладаг бохирын найман худаг байнга хальдаг, хүүхдийн тоглоомын талбай байх ёстой газар хогийн цэг шиг л байдаг байлаа. 2015 онд үерийн ус зайлуулах хоолойг нь шийдэхгүйгээр засмал зам тавьснаас болж, дулааны улиралд борооны ус бохиртой холилдож, гишгэх газаргүй бохир, заваан болдог байсан.  Энэ тухайгаа СӨХ, хороо, дүүрэгтээ удаа дараа хэлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй. Тиймээс бид нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгт хандаж, асуудлаа уламжилсан. Ингэснээр эхний ээлжид үерийн ус зайлуулах хоолой хийсэн. Мөн хүүхдийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулж, оршин суугчид амарч, салхилах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Иргэдийн төлөөлөгч хүний нэг үүрэг бол иргэн, төр хоёрыг холбох гүүр байх, мөн иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах явдал юм. Н.Баярчимэг төлөөлөгчийг энэ үүргээ ухамсарлаж, сайн гүйцэтгэж чадаж байгаа гэж хардаг.

 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Н.Цэрэнсугир: 

-Иргэдийн төлөөлөгч хүн иргэдтэйгээ илүү ойр ажиллах ёстой. Иргэн гэрээс гарч нийгмийн харилцаанд орох бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг өөрийн үг, үйлдлээрээ бодитоор үлгэрлэн харуулж буй хүн бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг гэж би боддог. Москва хорооллын арын хэсэг буюу 23 дугаар хорооныхон энэ далан дээгүүр гарч, ажил, сургуульдаа явдаг. Гэтэл далан дээрх явган хүний гүүр эвдэрч муудсан, бага насны хүүхэд битгий хэл том хүн унаж бэртэх хэмжээнд хүрсэн байсан. Эл асуудалд Н.Баярчимэг төлөөлөгч анхаарал хандуулж, богино хугацаанд гүүрийг шинэчилж, иргэд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж өгсөнд маш их баяртай байна. Зарим хүн үүнийг жижиг асуудал гэж бодож магад. Тэр хүнд тийм байж болох ч бидний хувьд яг энэ ойр орчимд амьдарч буй иргэдийн хувьд энэ бол янз бүрийн эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлсэн, олон давуу талыг бидэнд өгч буй том бүтээн байгуулалт юм шүү.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22