Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

2023 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 9 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 9 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21