Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.  

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг.  Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Зун бороо хур ихтэй, үер усны эрсдэлтэй байсантай холбоотойгоор Сэлбэ голын усны түвшин их байна. Мөн энэ жилийн өвөл нэлээн орой огцом хүйтэрч, голын ус доошоо түрж хөлдсөн. Зөвхөн Сэлбэ гол гэлтгүй Толгойт, Улиастай, Бэлх, Сэлхийн гол болон Гүнжийн булаг гээд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг гол, шандтай хэсгүүдээр халиа тошин жил бүр үүсдэг. Энэ жил анх удаа үүсэж байгаа юм биш. Харин геологийн тогтоц, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан байршил өөрчлөгддөг гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 5 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 6 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21