Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Түүний төрсөн ах ярихдаа "Монгол Улсынхаа баялгийг зарж, идээгүй хүн. Найман ишигний хэрэг дээр хууль шүүхийнхэнд буруу өгөхгүй. Манай гэр бүлээс хуулийн хариуцлага хүлээе. Охины минь хоёр хүүхэд хүнд байдалтай байна. Бага хүү нь хоол унд ч идэж уухгүй, сэтгэл зүйн хүнд байдалд байна. Хүүхдийн эрх гэж Монгол Улсад байхгүй болсон байна. Ээж нь байхгүй, аав нь гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад өгсөн. Настай аав, ээжийнх нь даралт ихсээд, сэтгэл санааны хүнд байдалд байна.
Сэтгүүлч дүү минь хувийн амьдралаа хойш нь тавьж, ажилдаа чин сэтгэлээсээ хандсан. Дүүг маань цаашдаа хориод байвал яахаа мэдэхгүй байна. Бүр цаашилбал, бид Сүхбаатарын талбайд гарна. Миний дүү хорих ангид хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй" хэмээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна