ДАРХАН: Оны онцлох хүүхдүүд аймгийн Засаг даргаас шагналаа гардан авлаа


Дархан-Уул аймаг жил бүрийг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус наадамд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн бүх ЕБС-иудын анги ангиас нэг нэг төлөөлөл нийт 800 гаруй сурагч оролцсон юм.

Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал оролцон нийт хүүхэд багачууддаа шинэ оны баярын мэнд дэвшүүлэн, эрт унтаж эрүүл мэнддээ анхаарч байхыг захиад, ирээдүйд ихийг хийж бүтээхийг ерөөлөө.

Мөн энэ жил Улс, аймгийн “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдад тус бүр 500 мянган төгрөг, гарын бэлгийн хамт гардуулан баяр хүргэлээ.

Наадамд уран бүтээлээ найз нөхдөдөө толилуулсан 160 гаруй сурагчийг Зулзагын гол зусланд 7 хоног амрах эрхийн бичгээр аймгийн Засаг дарга шагналаа.

Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн Харшийн сүлд модны наадмыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, НБХ, ГБХЗХГ, БШУГ, СУГ хамтран зохион байгуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 4 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 5 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21