Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна


Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 09-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 09, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 4 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 5 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 2025/04/21
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 2025/04/21
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/04/21
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21