УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд байр сууриа нэгтгэх юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өнөөдөр мөн Ажлын хэсгүүд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Төсвийн байнгын хороо | Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 09.00-17.30 | 334 тоот |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.30 | “Их засаг” |
3 | Эдийн засгийн байнгын хороо | Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |