Автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа


Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-ны ням гарагт нээлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн лхагва гаригийн /2022 оны аравдугаар сарын 26/ хуралдаанд танилцуулга хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан албан тушаалтан, компаниудад хариуцлага тооцох ёстойг сануулсан. 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд тус зам дээр олон осол гарсан. Зам хугацаандаа ашиглалтад орсон бол, төрийн албан тушаалтнууд хариуцлагатай хандаж ажилласан бол олон арван хүн осолдож, амь насаа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол амсахгүй, улс орон эдийн засгийн алдагдал хүлээхгүй байсан. Тиймээс буруутай этгээдүүдэд заавал хариуцлага оноох ёстой.  Ард иргэдийг удаан хугацааны турш бухимдуулдаг, эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохироодог, заавал Ерөнхий сайд ирж ажиллаж, үүрэг даалгавар өгдөг байдал дахиж давтагдах ёсгүйг анхааруулаад Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 2023 оны арваннэгдүгээр сард багтааж хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон.

Өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээ авахыг сануулсан. Мөн  Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд өнгөн хучилтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг яаралтай зарлан, дүгнэх, 2023 оны хоёрдугаар сард багтаан гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангуулах, гүйцэтгэгч нарын гэрээг дүгнэх, ажлын хоцрогдол ихтэй гүйцэтгэгчдийн  гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, цаашид ажиллах боломжгүй гүйцэтгэгчдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

2021 оны тавдугаар сар

2022 оны зургадугаар сар

Эх сурвалж: mongolia.gov.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22